Мод, чулуу, төмөр биш. Тэд гомддог, баярладаг, гунигладаг, хөөрч догдолдог, урам хугарч бас гунддаг. Дандаа битгий хүчтэй байхыг шаардаарай. Угаасаа өөр сонголт манай нийгэмд алга, хүссэн хүсээгүй тэд үр хүүхэд хань ижлийнхээ төлөө хүчтэй байна. Хангалттай хүчтэй байгаагүй зарим нэг эрчүүдээс болж хомроголон тэднийг битгий буруутгаарай.
Тэд биднийг дандаа л аз жаргалтай байлгах албагүй. Тэд төгс нөхөр, төгс аав биш байж болно, учир нь анх удаа л бид эхнэр болж үзэж байгаа шиг тэд ч бас анх удаа л нөхөр болж үзэж байна. Бид анх удаа ээж болж үзсэн шиг тэд ч бас анх удаа аав болж үзэж байгаа учир ижил гараанаас гарсан гэдгээ ойлгож их зүйл нэхэхээ больё!
Тэд бидний нөхөр боллоо гээд бидний өмнө хад чулуу шиг байх үүрэг хүлээгээгүй юм. Тэд шантарч магадгүй, заримдаа үнэхээр бүх юм хэцүү санагдаж магадгүй, хамаг юмаа хаяад зугтмаар ч санагдаж магадгүй. Тэглээ гээд тэд тэгсэнгүй, хажууд маань байсаар л…
Заримдаа хажууд байгаа нь ч хангалттай их тэвчээр байж болох…
Эрэгтэй хүнийг хүн гэж хардаг байя. Эрэгтэй хүнийг зодож болдог, эмэгтэй хүнийг зодож болохгүй гэдэг ойлголтоосоо салцгаая!!!
Эрэгтэй эмэгтэй аль аль нь хүн болж төрсөн учир аль аль нь л тэгш эрхтэй байж, эмэгтэй хүүхдээ ч эрэгтэй хүүхдийг зоддог болгож өсгөмөөргүй байна. Эмэгтэй хүүхэд аав ээждээ чухлын адил эрэгтэй хүүхэд ч мөн адил чухал!!!!
Таны нөхөр таны хадам ээжийн шөнө нойргүй хонож өсгөсөн хүүхэд нь, таны нөхөр ээжийнхээ аз жаргал, утга учир нь байсан юм. Та үр хүүхдээ хайрладаг шиг тийм хайраар таны нөхөр услагдаж өссөн юм. Тиймээс хахир хатуу байхаа больж, хааяа ч болтугай хэдэн үгийг нь бүтэн сонсож ойлгохыг хичээцгээе. Хааяа ч гэсэн үр хүүхдээ магтдаг шигээ хань ижлээ магтдаг байя! Тэд чинь сэргээд л явчихна. Өршөөж болох алдааг нь сүр болголгүй өршөөж суръя, харин дахин тэрийг нь сөхөж сэтгэл рүү нь ус цацах хэрэггүй. Нэгэнт өнгөрсөн юмыг өнгөрсөнд нь үлдээгээд сурцгаая.
Эрчүүд минь та нар маань эрүүл мэнддээ анхаарч хайрт эхнэрээ олон жил хайрлаж, үр хүүхдүүдийнхээ ямар хүргэн бэр дагуулж ирэхийг харж, ач зээ нар чинь яаж таныг дуурайхыг харж баясаж, тэдэндээ хайр ерөөлөө өгч урт наслах хэрэгтэй шүү.
5 Comments
Монголд Эрэгтэй хүн болж төрөх хэцүү. Монгол орон эмэгтэйчүүдийн эрхийг дээд зэргээр хууль эрхийн акт ба бодит үйлдлээр хамгаалдаг нь дэлхийд эхний 5 байранд жагсана. Монгол хүний дундаж насны зөрүү гээр эмэгтэй хүн 10 насаар ахиу, эрэгтэй хүн 10 насаар богино. За тэгээд ард түмний ёс заншил уламжлал, урлаг соёл нь эмэгтэй хүн ээжийг чухалчилсаг. Эр хүн болж төрсөн цагаасаа эхлээд л эр хүн …
Монголд Эрэгтэй хүн болж төрөх хэцүү. Монгол орон эмэгтэйчүүдийн эрхийг дээд зэргээр хууль эрхийн акт ба бодит үйлдлээр хамгаалдаг нь дэлхийд эхний 5 байранд жагсана. Монгол хүний дундаж насны зөрүү гээр эмэгтэй хүн 10 насаар ахиу, эрэгтэй хүн 10 насаар богино. За тэгээд ард түмний ёс заншил уламжлал, урлаг соёл нь эмэгтэй хүн ээжийг чухалчилсаг. Эр хүн болж төрсөн цагаасаа эхлээд л эр хүн …
Ухаантай бүсгүй юм аа. Эр хүнд эмэгтэй хүн л хэрэгтэй. Эр хүний залуур нь эмэгтэй та юм. Нийтлэлийг чинь уншсан сэтгэл сэргээд яг хажууд мөрийг минь түшээд зөөлөн зөөлөн ярьж над руу хааяа инээмсэглэн хараад чи минь ухаантай эр хүн шүү. Чамаараа бахархаж байнаа гэсэн харц харагдах шиг боллоо. Баярлалаа хааяа даа пост оруулж байгаарай сэтгэлийн дэм хүч авч байя. Баярлалаа бүсгүй минь сайн сайхныг хүсэе.
Гомдолдог гоочилдог доромжилдог эхнэрүүд нөхөрөө хүндэлдэггүй байж өөрийгөө хүндлүүлжхийг үргэлж хүсдэг. Бас бусадтай харьцуулж дорд үзэж арчаагүй гэж үргэлж шүүмжилдэг. Нөхөрөө тэд хэзээ ч ойлгодоггүй.
tiishdee lalruudaa nohoin baasnuudaa bi er hun gesen neren door zovjiino gutarjiina gundaj baina hajuud baigaa lalruud namaig muuljiina shoolj baina chi er hun biz de gej shaajiina hajuud bga ehner nertei sda namaig golool baina ghde yu geech lalruudaa bi zgr l hicheej bga baij bga n ene nusnuudaa bugd anh udaa amidarch uzej baij….. erguu erguu bichleg uzsenee haritsuulaa shaagaad bugd hudlaa dur shde… ter sdakuud bas ih hortoi lalruud baina ldaa hoshin shogiin bandi nar