Би нөхөртэйгөө суугаад 4 жил болж байна, ах хүнтэй суувал халамжтай гэж бодоод өөрөөсөө 7 ах хүнтэй суусан бид 2 нэг хүүхэдтэй. Анх болзож үерхэж байх даа чи миний амьдралд ирсэн бэлэг энээ тэрээ гээд л их л халамжтай хайртай дуртай гэдэг байлаа.
Гэтэл хүүхэд гаргаад гэртээ суусан биш энэ одоо хаа холдох вэ гэсэн янзтай байх юм. Хайраа ядаж анхных шигээ биш ч сардаа эсвэл 2 сардаа 1 болзож байя кино үзье хүүхдээ ээж аавд үлдээгээд гадуур жоохон зугаалье гэхээр өөдөөс дандаа л мөнгө ярина. Уг нь ганц болзоонд явахад юу л шалив гэж дээ би өөрөө ч мөнгөө төлөөд явдаг үе бишгүй л байсан тэгсэн хэрнээ өөрөө найз нөхөд ажлынхан гээд явахаараа цалингаасаа өгчихсөн байсан юм аа гээд л…
Тэгсэн хэрнээ ажил хийлгэх дургүй бололтой хүүхэд арай жоохон байнаа гээд л (хүүхэд маань 3 настай) найз нөхөдтэйгөө гарахад дургүй 😔. Би зүгээр л гэртээ хүүхдээ хараад орой ажлаасаа ирэхэд цэвэрхэн гэрт халуун хоол цай бэлдэж хиртэй хувцасын угааж ая тухтай байлгах л хүн юм болвуу? Одоо бүр сүүлдээ гомдолсоор байгаа шантарч байна дөө. Уг нь амьдрал дөнгөж эхэлж байгаа залуу хосуудад ийм үе байдаг гэсэн гээд л өөрийгөө битгий маяглаад бай бусад хүмүүс энэ байтугай зовлонтой амьдарч байгаа ажил хийж мөнгө олуулаагүй, ардуур урдуур чинь хуурч явахгүй байхад гэх мэтээр бодлоо эсэргүүцээд л явж байна.
Гэхдээ л сэтгэл санаа нэг л болохгүй тухгүй хөрсөн мэдрэмжтэй байна. Гэтэл хэдхэн сарын өмнө дэлгүүрт явж байгаад хуучин найз залуутайгаа таарсан чинь тэрнээс хойш хэд хэдэн удаа бэлэг явуулж нөхрөөсөө аваагүй удсан догдлолтой мэдрэмжийг өгөөд байх юм. Хэрүүл уруул болж муухай салаагүй болохоор надад тухгүй санагдсангүй гэтэл биеэрээ хуураагүй ч сэтгэлээрээ нөхрөө хуурчихсан нэг тийм гэмтэй мэт санагдаад байх юм ингэж байгаад нөхрөөсөө бүр мөсөн хайр халамж горьдохоо болиод хөндийрчихвий гэж санаа зовоод бичлээ. Иймэрхүү нөхрүүдтэйгөө учраа олоод сэтгэл амар байгаа хүмүүс туршлагаасаа хуваалцаач…
3 Comments
Ter huuchin naiz zaluu chn yasan gej beleg selt yavuulaad bgan be? Nuhur chn chmg huuchin naiz zaluugaasaa beleg avsniig medvel yah bol? Bi huuhedtei nuhurtei bolson zail geed helchij chadku bnu? Hereldej salaagui bolohooroo tgd belgiig n avaad suuj bdag yumu? Ex bol ex. Nuhruu haraad l huleegeed l gomgollood goridood suuj baihiihaa orond chi uuruu neg udaa sanaachlaga gargaad uzeechde. Huuhdee hamaatan, eej aavdaa uldeegeed, gertee goe orchin burduul, esvel nuhruu uuruu bolzoond uri… Tegeed l buh yumiig zaaval nuhruud hiih estoi bdimu?
эрчүүд бүр өөр шүү. жаахан юмыг ялгамаар юм. саллаа гээд сүрдүүлээд үзээч даварсан шаар вэ
Zda min humuusiin eleg buten amidraliig samrah gee yu? Tgd chi facebookee bicheed chatlii ntr gej bgad ailiin ehner deer mordmoor bnu?