Өвгөн шиг л явж байна

Би 34-тэй. Анх 20 настай хүнтэй унтаж үзсэн ч байжаагаад буучихсан. Түүнээс хойш олон эмэгтэйтэй үзлээ. 90%-д нь буудаг. Эсвэл тавьдаггүй. Нэг охинтой хэдэн жил үерхсэн. Нэлээн сайжирсан ч тавихгүй, найз охиноо тавиулаад дараа нь саалгаж байж тавьдаг байсан. Яагаадыг мэдэхгүй юм.

Нэг удаа ажлаар эр бэлгийн даавар үзүүлсэн минийх хэвийн байсан. Багадаа их бие султай, байнга өвдөж их эм уудаг байж. Тэрнээс болсон уу хөгшин хүн шиг болчихсон. 21 наснаас хойш цас бороо орох сургаар хүзүү өвддөг болсон гээд бод доо. Даралт бас өндөр байна гэдэг. Одоо хүзүү байнга хөшнө, хүзүүгээ хааяа дуугаргавал хамгийн сайхан.

Сүүлийн 4 жил секс хүсэхээ ч болжээ, өвгөн шиг л явж байна. Чадахгүйгээс хойш гээд хүнтэй ч танилцахаа больж. Ноднин найзуудаараа массажинд орж үзлээ. Нөгөөдүүл секс хийж байхад би усанд орж гарж ирээд өмдөө өмсөөд зөвхөн нуруу, хүзүүгээ бариулсан. Массажчин охин гайхаад, учраа үнэнээр нь хэлсэн. Намайг өрөвдсөн үү яасан нуруу хүзүүний блок гаргадаг хүмүүс байдаг, та тийш бас заавал эмчид оч гээд. Хэлснээр нь хүзүүний блок гаргадаг уламжлалтын эмчид очиж блокоо гаргуулсан. Тэндээс амьдралдаа үзээгүй сайхан таашаал мэдэрлээ. Түүнээс хойш 14 хоног бүр блок гаргуулдаг болсон.

Сексийн сайхныг мэдрээгүй, байнгын зовиуртай хүнд энэ л сайхан юм даа. Ингээд яваад байвал болмоор ч бас эхнэр авч, эцэг болмоор санагдах л юм. Эмчид хандвал нэмэртэй болов уу? Сулрал ер нь эмчлэгддэг үү? Төрөлхийн чалх муутайн болов уу?

6 Comments

  1. Эрчүүдийн эмнэлэгт очоо, тэгээд спортоор хичээллэ says:

    Гөхшөөн эр бэлгийн даавар үзүүлээд зүгээр гэж гарах бол худ шүү. Угаасаа тэр зүгээр гэх төвшин нь 300–1000 нанограм. Доод босго (300 нанограм)-д хүрсэн байвал зүгээр гээд байдгийн. Гэтэл яг үнэндээ 300 нанограм чинь 80 настай өвгөний хэвийн хэмжээ.

    Чиний эр бэлгийн даавар яг хэд гарсан шинжилгээгээ аваад эрчүүдийн эмнэлэгт үзүүл.

    Ер нь хөнгөхөн биеийн тамираар хичээллэж эхлээд аажимаар хэр хэмжээндээ тааруулаад хүндрүүлээд явчих. Бокс, тулааны урлаг бас зүгээр шүү

  2. Anu says:

    Niee, zugeer gymd yavaachde, goy erch huch orool irne
    Balai yum bodohoo boli tegeed
    Zaaval tavih gj sex hiih hereggui zugeer goy taashaal edleh zorilgotoi gj bodood hiigeech

  3. baagii-1 says:

    чиний асуудлыг доорх зүйлсийг хийж үзээд шийдвэл яана вэ хөө …

    1. Porno үзэж саахаа боль, донтоод тархи чинь гэмтсэн бн, Gym-д их ядрал авахгүйгээр явж гүйж байх. Тестостероны түвшин нэмэгдэнэ. бүрэн унтаж амарч бай, тамхиа багасга хая.
    2. эрийн хүч тесторон нэмэгдүүлэх алдартай дасгалууд байдаг… чи 6 сар хичээвэл бүх үр дүнг үзнэ… үнэн шүү… 6 сар болон 12 сарын дараа хэдэн см нэмэгдсэн, хэд хийдэг болсноо эргэж мэдэгдээрэй. доор оруулсан үзээрэй

    https://www.youtube.com/watch?v=t4AvHQVG_vo
    https://www.youtube.com/watch?v=ywjEBF5sJoI
    https://www.youtube.com/watch?v=lxi1DU0-lPM
    https://www.youtube.com/watch?v=5BApSyVeIL0
    https://www.youtube.com/watch?v=DiMOF547_4w
    https://www.youtube.com/watch?v=JUJsFHEzHPY
    https://www.youtube.com/watch?v=O5Dqx8rQNjA
    https://www.youtube.com/watch?v=OP0D5cloQUc
    https://www.youtube.com/watch?v=Q5lj_jAeWZ4

  4. asd says:

    Oiroltsoo nasnii um bna, bas oiroltsoo asuudaltai bsan. Gymd yavj ehleed 2 sar bolohod uurchlultuud medregdej ehelsen shuu, ugluu hatuu serne, buuhgui udna geh met.

  5. Gymbro says:

    Dasgal gym hiigeed vzeerei tuushtai hiivel shal oor bolno shvv

  6. Ганаа says:

    Ном уншуулчихсан юм болов уу чамд…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.