Дэлхий дахинд арваннэгдүгээр сарыг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих сар гэж үздэг тул эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйтэй холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.
Ойролцоогоор байна.
Эмэгтэй хүнд үр тогтоохын тулд эрэгтэйчүүдийн үрийн шингэнд хангалттай тооны давших хөдөлгөөнтэй, хэвийн бүтэцтэй, эр бэлгийн эсүүд байх ёстой. Нэг удаагийн дур тавилтаар хамгийн багадаа 40 сая орчим эр бэлгийн эсийг гадагшлуулж байж эр бэлгийн эсүүд үр дамжуулах хоолойд байгаа эм бэлгийн эстэй эвцэлдэж, үр тогтоож чаддаг.
Иймээс үрийн шингэнд эр бэлгийн эс огт байхгүй байх эсвэл давших хөдөлгөөнтэй болон хэвийн бүтэцтэй эр бэлгийн эсийн тоо цөөрсөн байх үед эрэгтэйд шалтгаант үргүйдэл үүсдэг.
Үүнд эрүүл мэндийн дараах шалтгаанууд нөлөөлнө.
- Варикоцеле: Төмсөгний венийн судасны өргөсөл
- Халдвар: бол дийлэнх нь эр бэлгийн эс гадагшлуулах сувагт гэмтэл учруулдаг.
- Үрийн шингэн гадагшлуулалт алдагдах: Дур тавих үед үрийн шингэн гадагшлахгүй байх эсвэл үрийн шингэн эргэх урсгалаар давсаг руу орох
- Эр бэлгийн эсийн эсрэг бие: Ховор тохиолдол тухайн хүний дархлаа тогтолцоо өөрийн эр бэлгийн эсийн эсрэг ажилладаг.
- Хавдар: Төрөл бүрийн хавдар, түүнээс үүдсэн хими болон туяа эмчилгээний үр дүн
- Дааврын тэнцвэргүй байдал
- Төмсөгт авсан гэмтэл
- Гахайн хавдраар өвдөх, хүндрэх
- Хромосомын өөрчлөлт зэрэг шалтгаан нөлөөлдөг.
Орчны талаас дараах зүйлс нөлөөлнө
- Химийн бодисын хортой орчинд ажиллаж, амьдрах
- Хүнд металлын болон цацраг идэвхт туяаны нөлөөнд өртөх
- Хэт дулааны нөлөөлөл: Төмсөг нь хүний биеийн ерөнхий температураас 1-2 градусаар бага температурт байхаар зохицуулагдсан байдаг. Иймд .
Эрүүл мэнд, амьдралын хэв маяг талаас дараах зүйлс нөлөөлнө
- Эмийн хэрэглээ: Булчингийн хөгжлийг дэмжих зорилготой зарим эм, тарилга болон зарим мансууруулах бодис
- Хорт зуршил: байна.
- .
- .
Хэрэв танд болон таны дотнын хүнд дээрх шалтгаан, хүчин зүйлүүд байгаа эсвэл нэг жилийн хугацаанд тогтмол бэлгийн харьцаатай байсан ч жирэмсэн болоогүй бол мэргэжлийн эмчид хугацаа алдалгүй хандахыг зөвлөж байна.