17-18 насны хоёр хүүхэд тутмын нэг нь онлайнаар танилцсан хүнтэй уулздаг

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хамгийн өргөн тархсан, хүний эрхийн ноцтой зөрчил хэвээр байсаар байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоног” тохиодог.

Иймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой тоон мэдээллийг хүргэж байна.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2024 оны эхний есөн сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой

  • гэмт хэргийн улмаас амь насаа альдсан хүний тоо 4.5%,
  • хүнд гэмт хэрэг 20.2%,
  • зөрчлийн тоо 24.3%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

2024 оны нэгээс есөн сарын хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 37 НЦҮТ, ТХБ-уудаас эрүүл мэнд, хамгаалал, нийгэм, сэтгэлзүйн зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг 3041 үйлчүүлэгч авсан байна.

Тодруулбал,

  • 736 насанд хүрсэн эмэгтэйчүүд,
  • 145 насан хүрсэн эрэгтэйчүүд,
  • 28 хөгжлийн бэрхшээлтэй иргэн,

1231 охид болон 929 хөвгүүд эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11%-ийн өсөлттэй байна.

Мөн монгол улсын нийт хүн амын 92 хувь нь нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг. Цахим хэрэглээг дагаад цахим хүчирхийллийн тоо жил бүр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Тухайлбал,

  • 2021 онд 4825,
  • 2022 онд 8563 буюу 77.5 хувь өсжээ.

Цахим хэрэглээтэй холбоотой нэмэлтээр дурдахад, Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой судалгаагаар 10 хүүхэд тутмын дөрөв нь интернэтээр танихгүй хүнтэй танилцаж, хэсэг харилцсаны дараагаар уулзаж байсан бол 17-18 насны хүүхдүүдийн 49 хувь нь буюу бараг хоёр хүүхэд тутмын нэг нь онлайнаар танилцсан хүнтэйгээ уулздаг гэж гарчээ.

Б.НОМТ
SOURCE: Eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.