Өнөөдөр экс нөхөртэйгөө тааралдав. Олоон жилийн дараа. Танилцаад 2 жил болоод хадам тал маань бэр гуйж сайхан нижгэр хурим хийж нэг нэрт орж байлаа. Нөхөр уурхайд ажилд орж би гэдэг хүн хотод ажилладаг байв. Удалгүй жирэмсэн болж анхны үрээ өлгийдөж аваад тун ч аз жаргалтай байлаа.
Нэг л өдөр нөхөртөө олон сар хууртагдаж явж байснаа мэдсэн. Тухайн үед зүгээр л тэнгэр хөмрөх шиг л мэдрэмж. Тэр хүн нөгөө бүсгүйгээ сонгоод гэрээсээ хувцасаа аваад явсан. Бүр болоогүй шүүхдээд эд хөрөнгөө хуваагаад бид 2 байр гэр орончгүй хоцров. Би эргээд ээж аавтайгаа амьдарч хүүхдээ ганцаараа өсгөх том хариуцлга оногдсон. Залуу сайхан ч бүсгүй байж. Олон харчуул эргүүлнэ. Эр хүнд итгэх итгэл юу ч байхгүй болсон болохоор хэнд ч нүүр өгдөггүй байлаа.
Мөн хүүхэдтэй учраас өөртөө итгэх итгэл байхгүй. Энэ хүн намайг хүүхэдтэй гэж мэдвэл хаяад л явна гэж бодоод ганцаараа олон жил явсан. Тэгж явж байгаад хүүхдийнхээ ааваас салаад 6 жилийн дараа нэг хүнтэй дотно танилцав. Хүүхдэд маань ч сайн байдаг байлаа. Тэр хүн хамтдаа амьдаръя гэж намайг ятгасаар нэг гэрт орж хамтдаа амьдарлаа. Хүүхэдтэй болъё одоо том хүүхэд маань дүүтэй болохыг хүсч байгаа гэж гуйсаар хүүхэдтэй болов.
Гэтэл хүүхэдтэй болсноос хойш том хүүхдэд маань илт өөр хандаж эхэллээ. Нэг өдөр тэр хүн уурандаа хүүг минь золбин шээс гэж хэлэв. Тэр үг зүгээр л миний зүрхийг хутгаар сйиччих шиг болсон. Тэр өдөр шууд л 2 хүүхдээ дагуулаад тэндээс явсан даа. Би эр хүнд итгэж зүгээр л мөрөөрөө байсныхаа төлөө өнөөдөр эр эрийн хүүхэд гаргаж явдаг явдалтай хүүхэн, бузар эм хүнтэй таардаггүй шулам гэж бусдад ад үзэгдэж амьдарч байна.
2 хүүхэд маань 2-лаа эцгийн хайрыг үзэж өссөнгүй. Ингээд миний эр хүнд итгэх итгэл 0000%. 2 үрийнхээ төлөө амьдарч яваа жирийн ээж хүн шүү дээ. Том хүүхдийн аав тэгж алдаа гаргаагүй бол өнөөдөр дахиад нэг хүүхэд өнчирнө гэж үү? Эрчүүд яагаад ийм муухай вэ? Тэр хүн эхнэр 2 хүүхдээ дагуулаад их л аз жаргалтай явж байгаа харагдсан. Амьдрал үнэхээр шударга бус юм…
2 Comments
Итгэл найдвараа хэзээ ч битгий алдаарай. Бас бусад хүмүүсийн юу гэх нь огт хамаагүй шүү. Удахгүй 2 сайхан хүү нь том болоод чмг жаргаанаа. одоохондоо эр хүнтэй хамт амьдрах талаар бодоод дэмий байх. 2 хүүхдийнхээ ааваас тэтгэмж тогтоолгож ав. Ганцаараа 2 хүүхэд өсгөнө гэдэг маш хүнд. Тэд нараас хэрэгтэй үедээ тусламж авч хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Бас тэднийг уучилахыг хичээгээрэй тэгж чадвал чиний сэтгэлзүйд их хэрэгтэй байх гэж бодож байна. Захидалын эзэн хүсвэл мэйл хаягаа үлдээгэрэй зөвлөгөө өгч болно.
Чи ухамсар муутай эрийн оронцогуудтай л таарч. Цаана чинь түшиг гүндүүгүй сайн эрчүүд зөндөө бий. Гэхдээ сайн эрчүүд бүгд борлогдсон байх даа. Өөрийн хүүхдээ төрөхөөр дагавар хүүхдээ адд үзээ гэдэг хамгийн новшийн эрийн шинж шүү. Ийм эр чамайг л араар чинь тавьсан л байгаа. Заавал нөхрөөр яахав дээ. Нэг түшигтэй Нуудгайтай л бол. Цаагуур нөхөргүй нуудгайтай хүүхнүүд зөндөө л байна штээ. Битгий сэтгэлээр гутар. Амьдрал Шударга шулуун хүнд ингэж хатуу ханддаг юмаа.