Буцаад надад хайртай болох болвуу?

Эхнэртэйгээ танилцаад 10 жил болж, хамт амьдраад 5. Дундаасаа 1 хүүтэй, 4 настай. Эхнэр намайг хуураад 2 жил болсонг мэдлээ. Одоо яах ёстой вэ? Надад хайргүй болсон гэсэн. Би бүхнийг нь уучиллаа гэхэд буцаад надад хайртай болох болвуу? Бодлоо бичээд өгөөрэй. Би 1 удаа алгадсан…

6 Comments

  1. салах л зам байна says:

    Би эмэгтэй хүн байна. Хайргүй болсон юм бол хоёр тийшээ болсон нь дээр. Чи угаасаа эхнэрийнхээ нүдэнд хайр, хүндлэл даахаар эр хүн байхаа больжээ. Удаан хугацааны турш чиний араар тавьсан юм байна. Баригдсан нь л хоёр жил юм байна шүү дээ. Тэрнээс өмнө ч араар чинь тавьдаг байсан байж магадгүй. Тэгэхээр хүү чинь чиний хүүхэд мөн эсэхийг шинжлүүлж үзээд мөн бол хүүхдээ авах гэж заргалдаж болно. Гэхдээ ихэнх тохиолдолд хүүхдийг ээжид нь өгдөг.

  2. baagii says:

    ийм нөхцөл байдалд хүрсэн эмэгтэй хэзээ ч чамайг хүндлэхгүй … ганц удаа алдаа хийсэн, өөрөө уучлал гуйж хүүхэд амьдралаа бодож байвал уучлаж болох,,, гэтэл 2 жил гэдэг олон удаа заваарсан гээсэн үг…тэгээд хайргүй гэж байдаг… хүүхдээ өөрийнх мөн бишийг тодруулаад мөн бол хүүгээ авах нь зөв байх… баримтаа сайн цуглуулаап шүүхээр тэтгэмж тогтоолгоод хуулийн дагуу авч бай

    • Emegtei says:

      Shaana biz chi. Huchirhiilegch er huuli yosnii tetgemj togtoolgono ch gh shg. Emegtei hun halamj dutagdahaaraa l huurdag yum. Mongol erchuud er n yamar yum? buruu ch bai zuv ch bai eregteigiih n tald orno gsn emegteichuudiin esreg negdel bguultsan bdiimu? Heleed ug duu!!!!

      • Статистикч says:

        Манай улс дэлхий бусад улсыг бодвол эмэгтэй хүнийг хамгаалсан хууль эрхийн орчноороо эхний 10-т ордог. Эмэгтэй хүнийг хүндлэх тал дээр ээжтэй холбоотой дуу, шүлэг гээд л эхний 5-д орно. Эрчүүдийн дунджжаас 10 гаруй насаар илүү наслаж, 5 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгоно. Хүүхэд төрүүлснийг ажилласан жилд тооцдог, орон нутагт ховор эрдэнэ гээд зөндөө зөндөө. Эрэгтэй хүн гар далайсан л бол муугаар дуусна. Яана даа. Жаргалтай газар хүн тогтохгүй гэж үнэн юм

      • Ах says:

        40 гарсан, таргалж хэвээ алдсан, хүнд тоогдохгүй болсон нэг шулам “эмэгтэй” гэсэн нэрээр өөрийн стрессээ энэ сайтад цацаж байдаг боллоо шүү. Ядаж байхад нэг тийм стрессдээ баригдсан, хараал хэлдэг нахальны шуламд хэн ийм сайт байдаг гээд заагаад өгчихдөг байна аа.

  3. Ббб says:

    Магадгүй амьдарлын уртад олон зүйл өөрчлөгддөг байхаа. Дараа нь ингэдэг байж тэгдэг ч байж гэж харамсахгүйгээр тултал яваад үзсэн нь дээр юм болов уу. Юу үнэн гэвэл хүүхдэд аав ээж 2 2уулаа л маш их хэрэгтэй. Салсан ч бай нийлсэн ч бай хүүхдийн өмнө өндөр хариуцлагтай байхыг хичээгээрэй гэж зөвлөе дөө. Би заримдаа өөрийнхөө зөв гэж бодсоныг тултал хийх, буруу гэж бодсоныг хэзээ ч хийхгүй байх хэрэгтэй гэж боддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.