Япон Улсын Нагано мужид амьдардаг Монгол залуу гудамжинд алхаж байсан япон эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр баривчлагджээ.
Тодруулбал, Нийгата хотын Чуо тойрогт явж байсан 20 гаруй насны япон эмэгтэй рүү үл таних эрэгтэй дайрч, ёс бусаар хүчирхийлсэн байна. Зөвшөөрөлгүй бэлгийн харьцаанд орсон хэмээн сэжиглэгдэн баривчлагдсан хүн нь Нагано мужийн Мацумото хотын Хирабаяши хотод оффисын ажил хийдэг 30 настай монгол эрэгтэй байсан байна.
Хохирогч эмэгтэй хэрэг болсны дараа шууд 911 рүү залгасан боловч цагдаа нарыг орчиход эрэгтэй зугтсан байсан учир эрэн хайж, баривчилсан. Монгол эрэгтэйг 20 гаруй насны эмэгтэй рүү араас нь ойртож, амыг нь таглаж, ёс бус үйлдэл хийсэн байж болзошгүй гэж сэжиглэж, шалгаж байгаа аж. Мөн тухайн хохирогч эмэгтэйг хүчирхийлэл үйлдсэн гэх монгол эрэгтэйг таньдаг байсан эсэхийг шалгаж байгаа юм байна. Учир нь монгол эрэгтэй мэдүүлэгтээ тухайн эмэгтэйтэй зөвшөөрөлгүй бэлгийн харилцаанд ороогүй. Зохисгүй үйлдэл гаргаагүй гэж мэдэгдсэн байна. Улмаар хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна гэж Нийгата хотын цагдаагийн газраас мэдээллээ.
SOURCE: Eguur.mn