Гэр бүл салалтад нөлөөлж буй зүйл юу байна вэ?

Гэр бүлд янз бүрийн зөрчил дутагдал гардаг. Энэ бүхнийг гэр бүлийн гишүүд тэсвэр, тэвчээр гаргаж даван туулж байх чадвартай байх ёстой. Түр зуурын эдийн засгийн доройтол, өдөр тутмын зөрчил дутагдлаас болоод салж, амьдралаа үрэх тохиолдол их бий. Хүн бүхэнд тохиолддог энэ бэрхшээлийг даван туулж чадах юм бол цаашид сайхан амьдрал үргэлжилнэ.

Нөгөө талаас гэр бүлд байж байх ёстой дөрвөн хайр байдаг юм. Эцэг эхээс үр хүүхдийг хайрладаг хайр, үр хүүхдээс эцэг эхийг хайрладаг хайр, найз нөхөд, ах дүүгийн хайр буюу хуваалцдаг хайр. Дөрөв дэх нь хань ижлийн буюу хуваалцдаггүй хайр. Энэ хуваалцаж болдоггүй хайрыг бусдад хуваалцсанаас болж ихэнх зөрчил үүсдэг. Бас нэг зүйл нь хуурамч гэрлэлтээс болж гэр бүл салалт асар нэмэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.