Намайг тоож хайрласанд баярлалаа

За би гэдэг хүн ер нь төрөлхийн махлагдуу хичнээн турсан ч унаган мах арилдаггүй төрлийн хүн. Нүүр маань ч сэвхтэй. Ер нь хэн ч харсан онц гойд зүйлгүй байдаг л эмэгтэй. Гэр орны ажил энэ тэр сайн хийдэг ч жоохон халтуурдах маягийн гэх юм уу жоохон болхи хүн. Өөрийгөө өөр хүнээр хэлүүлэлтгүй сайн мэднэ ээ.

Гэхдээ ийм хүнд яаж тийм сайн нөхөр заяадаг байна аа гэмээр нөхөртэй хүн дээ. Манай хүн намайг хичнээн таргалсан ч тарган байна гэдэггүй, хажууд нь ямарч будаггүй сэвхтэй нүүртэй байсан ч муухай байна гэж нэг ч хэлж байгаагүй ээ. 2 хүү төрүүлж өгөхдөө 100+ кг жинтэй төрсөн ч зүгээрээ л гээд байж байдаг. Манай найзууд хичнээн туранхай хөөрхөн байсан ч тэднийг ерөөсөө тоож хардаггүй. Хааяа нөхрөөрөө тогломоор санагдаад -чи нээрэн үнэн азгүй юм аа. Ийм гоё2 охидуудтай гэрлэхгүй миний юунд болдог байна аа гэхэд эд нар чинь харваас яс царайлчаад ямарч онц гойд зүйл алга. Ядаж л хайрын бариул харвин ч алга. Ийм юмнуудын юунд болхов дээ гээл инээлдэж өгнө шүү дээ.

Бид 2 2-лаа огцом ууртай. Нэг хэрэлдээд 5 минутын дараа бие бие рүүгээ харж инээлдээд д эвлэрчихдэг хүмүүс. Хүмүүс яаж 7 хоногоор бие биетэйгээ дуугарахгүй явж чаддаг байна аа гээл ярилцана шүү дээ. Манай нөхрийг хаанаас нь ч харсан өндөр, шөрмөслөг, давхраатай нүдтэй ер нь л сайхан амьтөөн. Гэр бүлийнхнээсээ хол байдаг хүмүүс чинь 2 биедээ л дэм болно шүү дээ. Ойрхон 2 төрснийг ч хэлэх үү хүүхдүүддээ бол амь. Хичнээн өдөржин ядарч хүнд ажил хийж ирдэг ч хэзээ ч би ядраад байна, та нар болохгүй байна, хүүхдүүд шуугиантай байна гэж хэлж үзээгүй. Харин ч би шөнө хүүхдээ харъя миний хайр унтаж амар гэдэг хүн.

Намайг ямар ч тэнэг санаа гаргасан хажууд дэмжээл байж байдаг. Эмэгтэй хүн ер нь аавтайгаа адилхан хүнтэй суудаг гэж үнэн байх аа. Манай аав ээж 2 их тайван хүмүүс. Тэр 2-г хэзээ ч хэрэлдэж байхыг хараагүй. Манай хүний нэг сул тал нь өөрөөсөө илүү хүнд юм өгөх гээд байдаг. Ганц бие байх даа өөрийнх нь юм өөрийнх нь л байсан байх. Одоо бол тэрийгээ 4 хувааж байгаашд. Өөрийнхөө фб пасс, банкны нууц үг гээд ер нь өөрөө мэдэхгүй дээ. Хааяа мөнгө шилжүүлэх болохоороо миний нууц үг юу билээ хайраа гээл ороод ирдын. Миний юм бол миний юм, чиний юм бол миний л юм гэхээр өөдөөс нээх том харснаа хааяа хэдэн төгрөг өгчиж байгаарай анай гээл инээдийн. За тэр амарсан өдрөө гэр орны ажлыг бол надаас сайн нямбай хийнэ шүү дээ. Магтаал байвал дуусахааргүй их сэтгэлтэй хүн дээ. Эцэст нь хэлэхэд намайг тоож хайрласанд баярлалаа, өөрийгөө биш бид 3-н төлөө бүхнээ зориулдагт баярлалаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.