Нууц амраг

Нууц амрагийн харилцаа сэтгэцийн, сэтгэл зүйн хараат байдлыг үүсгэдэг гэдэг утгаараа донгийн шинжтэй байдаг. Бусад донгуудын нэгэн адил энэ дон ч мөн тухайн хүнийг энэ харилцаанаасаа түр зуурын, “бага зэрэг гайгүй болох…” мэдрэмжийг өгч байдаг.

Энэ сэтгэл ханамж нь өдөр тутмын, бодит амьдралаар шалгагдах хүртэл үргэлжилж болох ч… “ухаарах” үед нь жинхэнэ амьдрал нь устчихсан, насны ханиа гомдоочихсон, итгэл алдчихсан, өөрөө өөртөө өөрийнх нь нэр хүнд уначихсан, хүүхдүүдээсээ холдчихсон… гэх мэт үй олон хор хохирол гарчихсан байх нь бий.

Гэр бүлтэй хэрнээ НӨХӨӨСНИЙ ХҮН-тэй бөгөөд, дараах асуултуудын аль нэгэнд -Тийм гэж хариулж байвал та сэтгэл зүйн хараат байдалд байна гэж ойлгоорой.

  • Ихэнх цагаа тусдаа өнгрөөдөг ч хамт л байхгүй бол болохгүй гэж боддог
  • Харилцаагаа болих юм бол сэтгэл санааны хоосролд орно гэж айдаг
  • Уур уцаар, санаа зоволт, айдас, хардалт хань ижилдээ/нууц амрагтаа
  • Нууц амрагаа бүх /сексийн, сэтгэл санааны, танин мэдэхүйн… г.м / бүх хэрэгцээг нь хангана гэсэн өндөр хүлээлттэй байдаг
  • Ну/а нь өөрийнх нь төлөө юугаа ч өөрчилж чадна, юу ч хийж чадна гэсэн бодол
  • Хэзээ л бол хэзээ холбогдох, өөрт нь цаг гаргах боломжтой байх ёстой гэж шаарддаг
  • Хүний хувьд маш их “хайрлагдсан”, “хүлээн зөвшөөрөгдсөн” гэдгээ мэдэх, мэдрэх хүсэл
  • Тэр хүнтэй хамт биш л бол тухгүй, бухимдаад байх…

4 Comments

  1. Аагиф says:

    Нууц амраг гэж секс хамтрагч биет хууралт гэж хүмүүс боддог. Гэвч үүний үндэс суурь болж сэтгэлийн хууралт болох өөр хүнтэй сээтэгнэх, утас хэрэгслээр харилцан ярилцах, месеж бичилцэх зэрэг асуудлууд суурь болдогийг хүмүүс анзаардаггүй нь харамсалтай. Эмэгтэй хүн 1 хуурсан бол сэтгэц нь гэмтдэг, эрэгтэй хүний сэтгэлд бол бусдад гайхуулах бахархал болдог

  2. Boogii says:

    Хүйс ямар хамаатайнбэ. найзын харилцаатай болохоор амьдрал ахуй элдэв юмаа ярилцахад яавал гэж явсаар байгаад ханьтайгаа ярилцах орон зай байхгүй болдгийм билээ. Ханьдаа ярилцах орон зай байлгахгүй, байхгүй болонгуут тэнэг төмс болж харагдахаар уур хүрч голж өөлөөд эхэлдэг. Найзтайгаа ярих яриа нь нөгөө суваг руу шилжээд нууц амрагууд болжайгаам даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.