Стрессээс ангижрахад туслах энгийн 10 арга

Стресс бол амьдралын нэг л хэсэг. Гэхдээ хэрхэн даван туулах нь эсэхээс хамаарч хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэнд шалтгаалж байдаг. Иймээс танд стрессээс ангижрахад туслах энгийн 10 аргыг зөвлөж байна.

1. Тайвшруулагч үнэгүй аппликешнууд

Стресс бухимдлаа тайлах энгийн арга нь гар утасны аппликешн юм. Та татаад туршаад үзээрэй.

Эдгээрээс апп-аас та бясалгал, иог хийх, тайвшруулах, байгалийн дуутай олон үйлдэл зэргээс сонгож болдог.

‘’Calm, Stress relief’’ зэрэг түлхүүр үгээр хайхад олон төрлийн сонголттой гарч ирнэ. Энэ дундаа үнэ төлбөргүй Pacifica, Calm, Breathe2Relax апп-ийг зөвлөе.

2. Дотны хүмүүстэйгээ ярилц

Ажил амьдралын стресс хуримтлагдахаас өмнө хүмүүстэй холбогдож асуудлаа ярилцах цаг гаргаарай.

Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ сайн харилцаатай байх нь сэтгэцийн эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй. Хэрвээ асуудлаа дотроо нууж удаан хугацаагаар явбал ганцаардах, сэтгэл түгших, сэтгэл гутралын эмгэгт амархан өртдөг.

3. Хөгжмийн ид шид

Завгүй амьдралын хэмнэлээс хэсэгхэн ч гэсэн завсарлага авч хөгжим сонсох нь таны төсөөлж ч байгаагаас ч илүү эерэг нөлөөтэй. Тэр дундаа классик хөгжим, байгалийн чимээ, тайвшруулах ая сонсох нь тархи, бие махбодод цусны даралтыг бууруулж, стресстэй холбоотой кортизолыг бууруулдаг байна.

4. Өөртэйгээ ярилцах цаг гарга

Таны хамгийн найз хэн бэ гэж асуувал олон хүн хэн нэгнийг нэрлэх болов уу. Үнэндээ хүн өөрөө өөрийнхөө хамгийн сайн билээ. Танд юу хэрэгтэйг, юу хүсэж мөрөөдөж явдгийг, юунд шаналж, юунд баярладаг гэдгийг танаас өөр хүн мэдэхгүй шүү дээ. Тиймээс өөрийгөө сонсож сураарай. Өөрийгөө сонсох энгийн арга нь тэмдэглэл хөтлөх, бясалгал хийх юм шүү.

5. Хоол хүнсний сонголтдоо анхаар

Хооллох хэв маяг стресстэй шууд холбоотой. Бид хэт их ачаалалтай үедээ хооллохоо мартаж эсвэл чихэрлэг, тослог, бэлэн бүтээгдэхүүн сонгодог нь үүний нэг илрэл юм.

Бидний биед хэрэгтэй, стресстэй тэмцэхэд туслах хоол хүнс гэж бий. Үүнд самар, бүйлс, ногоон цай, үр тариа, цагаан талх, овьёос, бусад нүүрс ус зэрэг багтдаг. Мөн нэрс ба цитрус жимс, цэцэгт байцаа, хар шоколад, загас, авокадо, наран цэцгийн үр ордог байна.

6. Инээмсэглэлийн ач тус

Инээх үед ялгардаг аз жаргалын даавар болох эндорфин нь бидний бид махбодын жинхэнэ өвчин намжаах эм юм. Инээмсэглэл нь ганц таны бус, бусдын уйтгар гунигийг ч бас үлдэн хөөх ач тустай.

7. Ногоон цайтай “нөхөрлө”

Кофе, энергийн ундааны оронд ногоон цай уугаарай. Ногоон цай нь антиоксидант агуулсан тул мэдрэлийн системийг тайвшруулах үйлчилгээтэй теанин хэмээх амин хүчил агуулдаг. Ногоон цайг та С амин дэмийн агууламж ихтэй зүйлтэй хольж уух боломжтой бөгөөд энэ тохиолдолд биед төмрийн дутагдал үүсэх магадлал хангалттай хэмжээгээр буурдаг байна.

8. Нэг минут ч гэсэн дасгал хий

“Хөдөлгөөнийг орлох ямар ч эм байхгүй” гэж Францын нэгэн алдарт эмчийн хэлсэн үг бий. Тиймээс спортоор хичээллэх цаг гаргаарай. Хэрвээ цаг зав муутай бол ажлынхаа завсарлагааны үеэр оффисын эргэн тойронд ч гэсэн алхах, суниах нь стресстэй нөхцөл байдлыг нэн даруй тайвшруулдаг.

9. Чанартай нойрс

Стресс бухимдал явсаар нойргүйдлийн шалтгаан болдог гэдгийг хүн бүр мэддэггүй. Нойр дутуу урт хугацаанд ажиллах нь тархи, бие махбодыг хямралд ороход хүргэж яваандаа нойргүйдэх эмгэгтэй болдог. Хоногт заавал 7-8 цаг унтаж чанартай нойр авч сураарай.

10. Зөв амьсгалах дасгалд суралц

“Гүнзгий амьсгал аваарай” гэсэн зөвлөгөө нь хэвшмэл үг мэт санагдаж болох ч стрессийн тухайд энэ нь үр дүнтэй арга юм шүү. Сандал дээр суугаад хөлөө шалан дээр тавиад гараа өвдөг дээрээ тавин, хамраараа гүнзгий амьсгалж, амьсгалаа удаан гаргаарай. Энэ бол тайвшрах хамгийн хурдан аргын нэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.