Уучилдаг хүмүүс ӨВДДӨГГҮЙ

Бусад хүмүүсийн бидэнд мэдрүүлсэн таагүй сэтгэл хөдлөлийг цаашид тээгээд явах нь биднийг дотроос нь өвчлүүлж байдгийг тогтоосон олон судалгаа бий. Уучилдаг хүмүүс шалтгаангүй бие зовиурлах, сэтгэл түгших, гутрах зэргээс ангид байдаг аж.

Тэгвэл уучлалыг хэрхэн хийх вэ? Гомдоосон хүнийг уучлалт гуйхыг нь хүлээх үү? Энэ нь уучлах зөв зам биш юм. Уучлалыг бид өөрсдөө өөртөө хийх ёстойг сэтгэл судлаач нар хэлж байна. Хийхэд үр дүн нь шууд гарна гэж амлахгүй ч таны сэтгэлийг аажмаар хөнгөлөх хоёр аргыг хүргэж байна.

Эхлээд шийдвэр гарга

Уучлал нь хоёр түвшинд явагддаг аж. Эхлээд уучлах шийдвэр гарга.

Сэтгэл хөдлөлөө гарга

Дараа нь сэтгэл хөдлөлийн түвшинд ажиллах ёстой. Энэ нь тухайн болсон үйл явдлын талаарх таагүй сэтгэл хөдлөлүүд болох уурлах, хорсох, гомдох, айх, сөрөг бодолд автах зэрэг мэдрэмжтэйгээ ажиллана. Тухайн хүн таныг гомдоож, шархлуулах үед ямар сэтгэл хөдлөлүүдийг мэдэрсэн бэ гэдгээ хэн нэгэнтэй хуваалцаарай. Тухайн хүнд өөрт нь хэлвэл бүр сайн. Хэрвээ хуваалцах итгэлтэй хүн байхгүй бол тухайн үед төрсөн бүх мэдрэмжээ цаасан дээр бичээд урж хаяж, шатааж болно.

2 Comments

  1. Хүйсийн ялгаанас болоод хуурсан нэгнээ уучлах нь өөр өөр сэтгэл зүйн онцлогтой байдаг. Эмэгтэй хүнийг хуурч гомдоосон тохилдолд амархан мартаж дасан зохицдог бол эрэгтэй хүн хууртагдсанаа мэдсэн бол мартаж чаддагүй, авто осолд орж хүнд гэмтэл авсан мэт физилогийн онцлогтой гэж Дэлхийн нэрт сэтгэл судлаачид дүгнэсэн байдаг. Хууралт эхлээд сэтгэлийн харилцаагаар эхлээд даамжраад бэлэгсийн харилцаа болдог, цааш ахивал гэр бүл хүүхдээ өнчрүүлэх сэтгэцийн донтолт болдог байна. Нууц гэж хэзээч байхгүй илэрдэг тул хосууд буруу бодлоо засахгүй бол ярианы түвшинд шилжиж, улмаар ахисан түвшинд шилжиж, хамгийн сүүлд нь харамслаар төгсдөг. Ханилсан бол дундаа завсар бүү оруул!!!!

  2. ganhuu says:

    ysn ch tiim ym bhgu. sanaatai hsn uildel uuchlaad bj bna gj yu bhav dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.