Хүн таныг ятган үнэмшүүлж, эрхэндээ оруулж буйг ТАНЬЖ, СЭРГИЙЛЭХ аргууд

Казахстанд нөхөртөө зодуулж амиа алдсан 32 настай Салтанат Нукеновагийн үхэл, нөхөр Куандык Бишимбаевийг шүүх хурал олон улсын анхаарлыг татаж буй. Өөрийн гэсэн карьертай, зорилго, мөрөөдөл дүүрэн залуу бүсгүй Үндэсний эдийн засгийн сайд асан К.Бишимбаевтай танилцаж дотносон, гэрлэснээр эрх чөлөөгөө, өөрийгөө бүрэн алдаж, эцэст нь амь насаараа хохирсон явдал олныг цочирдуулсан.

Астрологч бүсгүй анхнаасаа таарч тохирохгүй хүмүүс гэдгээ хэлж, зугтаж байхад нь хүчирхийлэгч ятган үнэмшүүлэх замаар өөрийн болгож, эрхэндээ оруулсан нь gaslighting буюу тархийг нь угааж, үгэндээ автуулах явдлын жишээ гэж хүмүүс үзэж буй. Тэгвэл хүн таныг гөрдөж, хүссэнээрээ байлгаж, сэтгэл хөдлөлийн хүчирхийлэлд оруулж буйг хэрхэн таньж, сэргийлэх вэ?

Хэрхэн таних вэ?

  • Хүн хоорондын харилцаанд байсаар ирсэн газлайтинг эффект нь хүн танд өөрийнхөө бодлыг тойруугаар, эелдэгээр тулгах замаар нөлөөлөхийг оролдохыг хэлнэ. Энэ нөлөө нь эцэг, эхээс хүүхдэд, нөхөр болон эхнэрээс нэг нэгэндээ, байгууллагын даргаас ажилтандаа зэрэг бүхий л харилцаанд гарч ирэх боломжтой,
  • Тухайн хүн таныг хардаж, хянаж, анхаарах зэргээр хамгаалж, хайрлаж, харамлаж байгаа мэт таатай мэдрэмжийг төрүүлнэ. Яваандаа энэ байдал нь улам түрэмгийлсэн шинжтэй болж, нэг мэдэхэд хортой харилцааны нөлөөнд орсон байх вий!
  • Хэн нэгний дэргэд байхад танд тав тухгүй, түгшүүртэй мэдрэмж төрөх, тухайн хүнийг ирэх сургаар тавгүйтэж, үглэх, уурлах зэргээс нь эмээж байвал,
  • Тухайн хүн “Намайг ирэхэд энэ юмаа тэгсэн, ингэсэн байгаарай” гэх мэтээр захирах, зандрах, тушаах байдлаар хэт их шаардлага тавьж байвал,
  • Хэн нэгэн таныг харилцаанаас татах /тэрэн рүү, энэн рүү явлаа, аав, ээж рүүгээ л байнга гүйх юм/ гэх зэргээр үглэнэ, хорон үгээр хатгана,
  • Чиний л төлөө тэгж байна, хайртай болохоороо хэлж байна гэх зэргээр өөрийнхөөрөө байлгах гэх, тухайн хүнийг ирэх сургаар та тавгүй байдалд орж, юмаа эмхэлж цэгцэлж, үглэхээс нь эмээж байвал,
  • Хүний үйлдэл нь яриатайгаа нийлэхгүй байх, хий хоосон амлаад, яриад л байх,
  • Хэн нэгэн таны үнэт зүйл рүү халдсан, дайрсан үг хэлэх, хэт хатуугаар тоглох. Таныг уурлахад тухайн хүн “Тоглож байсан юм, энэ чинь зүгээр тоглоом” гэх мэт үг хэлэх, гомдоосноо мэдэж байсан ч тоохгүй, үнэнээсээ уучлалт гуйхгүй байх,

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Гэр бүлийн харилцаа үүсгэж буй хосууд анхнаасаа хоорондоо маш сайн ойлголцож, ярилцах,
  • Хүмүүст юу эвгүй санагдсан, яагаад уурласан, гунигласан тухайгаа хэлж, ярилцах сурах, та нар яаснаа өөрсдөө бод, ойлго гэж оньсого таалгах бус ярилцаж сурах нь эрүүл харилцааны шинж юм,
  • Би энэ ярианы сэдвийн талаар яримааргүй байна гэх зэргээр хорон яриаг зогсоох,
  • Тухайн хүний ааш зан танд маш их сөргөөр нөлөөлж байгааг анзаарвал харилцахаас татгалзаж сурах,
  • Бусдын хийсэн үйлдэлд бүү хариуцлага хүлээ,
  • Өөрийн мэдрэмж, үзэл бодолдоо үнэнч байх, зарим хүнтэй харилцах, хамт байхад биед тань төрж буй сөрөг мэдрэмжийг анзаарах, зөн совингоо сонсох
  • Өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмжээ хамгаалж, эдгээрийгээ арчилж тордож сурах
  • Шаардлагатай үед мэргэжлийн хүмүүст, сэтгэлзүйчид хандаж сурах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.