ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕИЙН ХАЛУУН ОРГИХ, ХӨӨРӨХ ЗОВИУР

Цэвэршилтийн үеэр ихэнхи эмэгтэйчүүдэд энэ шинж тэмдэг илэрдэг бөгөөд цэвэршилтийн дараа ч удаан үргэлжилэх боломжтой байдаг.

Учир нь эмэгтэй хүнд цэвэршилтийн үеэр өндгөвчний үйл ажиллагаа буурсантай холбоотойгоор эстроген дааврын ялгаралт багасч бие мах бод хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болж эхэлдэг. Халуун оргих, хөөрөх зовиур нь биеийн дээд хэсэгт эсвэл биеийн бүх хэсэгт илэрч болно. Нүүр хүзүүгээр улайж, цээж нуруу гараар улаан тууралт гарч болно.

Мөн шөнийн цагаар маш их хөлрөх, эсвэл бие хүйтэн оргиж арзайх шинж илэрдэг. Халуун оргих мэдрэмж 30 секундээс 10 минутын хооронд үргэлжилдэг.

Халуун оргих, хөөрөх тоогоор үнэлэх арга

  • Хөнгөн зэргийн
    Хоногт 10 хүртэл удаа халуун оргиж хөөрөх ба биеийн ерөнхий байдал хэвийн, хөдөлмөрийн чадвартай байна.
  • Дунд зэргийн
    Хоногт 10-20 удаа халуун оргиж хөөрөх ба толгой өвдөх, эргэх, нойргүйтэх шинж хавсарч илрэх бөгөөд биеийн ерөнхий байдал сул, хөдөлмөрийн чадвар буурсан байна.
  • Хүнд зэргийн
    Хоногт 20 ба түүнээс олон удаа халуун оргиж хөөрөх бөгөөд биеийн ерөнхий байдал хүнд, хөдөлмөрийн чадваргүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.