-Сэтгүүлч: “Чи яагаад хуучин найз бүсгүй Ирина Шейкийг орхисон юм бэ?”
-Cristiano Ronaldo: “Тэр нэг удаа надад: “Чи хаана ч явсан түүнийг дагуулж явдаг юм уу? Чи ээж, бид хоёрын аль нэгийг сонгох ёстой” гэж хэлсэн. Тэр надад итгэл үнэмшилтэй, ууртай хэлсэн. Тэр үед би ийм шийдвэр гаргасан. Түүнийг үүрд орхисон. Би хэзээ ч, ямар ч тохиолдолд, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй аль ч эмэгтэйн төлөө ээжийгээ орхиж чадахгүй.
Хэрэв эмэгтэй хүн ээжийг чинь хүлээж авахгүй бол чи буруу хүнтэй байна гэсэн үг. Намайг хүүхэд байхад юу ч байхгүй байхад хэн байсныг чи мэдэх үү? Ээж миний төлөө юу хийснийг мэдэхүү? Тэр надад дэвтэр, хөл бөмбөгийн гутал авч өгөхийн тулд, мөн гэртээ хоол авчирч өгөхийн тулд тэр өдөр шөнөгүй айлын хувцас хунар угааж, угаалгын өрөө, цэцэрлэг, байшин цэвэрлэж байлаа.
Өнөөдөр би түүний төлөө амьдралынхаа сүүлийн секунд хүртэл тэмцэхийг хүсч байна. Тэр намайг хаана ч явсан үргэлж надтай хамт байх болно.”
1 Comment
Нас тогтсон ээжүүд ч тач шүү писдаа… цаанаа л нэг амьдралд нухлагадсан толиотой шүү