Сүүлийн үед хүүхнүүдийн дунд нэг сонин хандлага байна. Тэртээ тэргүй ганцаараа амьдарч чадахаас хойш нөхрөөр яах юм. Бас нэг хүнтэй сууж хэн нэгнээс шалтгаалсан зовлон жаргал үүрч явснаас ганцаараа амьдарсан нь дээр гэсэн үзэл бодол. Ер нь хүнд тэгж бодогддог үе байдаг юм. Тэгээд ч одоогийн хүүхнүүд боловсролтой, ухаантай болчихсон, эр хүнээс дутуугүй амьдралдаа аваад явчих чадалтай л харагддаг.
Гэвч яг одоо чиний “Нөхөр хэрэггүй” гэдэг бодолтой чинь зэрэгцээд ганцаардал гэдэг хүйтэн нойтон зүйл чамайг тэврэн авдаг. Найз нөхөд, шоу цэнгээн, хааяа нэг уулздаг залуу зэргээр орлуулж болох ч нас явах тусам тэд чамаас нэг нэгээр холдож, ганцаардал гэгч зүйл чамайг ороонго өвс шиг өвч бүрхэн авна.
…Хар сайхан үсийг чинь цайгаад ирэхийн цагт
Хаалга үүдээ нээгээд өгсөн ч
Харж үзэх хүнгүй болно шүү дээ
Ай хөөрхий Сүнжидмаа минь… хэмээсэн ардын дууны үг юутай үнэн.
Одоо миний насан дээр ирэхэд тод харагдаж байгаа зүйлийг л хуваалцах гээд байгаа юм. Зарим нь хань ижлээ алдсан, зарим нь салж сарнисан амьдрал эргэн тойронд минь олон л байна аа. Тэгээд харж байхад бидний үеийн эмэгтэйчүүдийг ганцаардал хэрхэн хаван бүчиж байгааг харах юм. Хань ижилтэй хүн хорвоог бярдаж туулдаг бол, хань ижилгүй хүн хорвоог аргадаж туулдаг л болдог юм байна шүү. “Амьсгаа нь хаачих вэ” гэж Удвал гуайн хэлсний адил эр хүний ядаж оршин байгаа нь нөмөр нөөлөг байдаг амьдралыг чи нас явах тусам туулна.
Магадгүй “Олигтой эр хүн олдохгүй байна шүү дээ” гэж хэлж болох юм. Гэвч тийм бэлэн цагаан морьтой ханхүү цонхон дор чинь ирдэггүй юм. Осолдохгүй л засрашгүй тэнэг биш бол чи өөрөө түүнийг цагаан морьтой ханхүү болгодог юм. Энэ амьдрал чинь эрэгтэй хүний хүч чадал, эмэгтэй хүний ухаан дээр оршдог. Угаасаа эрэгтэй эмэгтэй хүмүүс огт өөр ертөнцөөс ирсэн. Аливаад хандах хандлага, ойлгох ойлголт огт өөр. Тэд чиний мэдэрч байгааг мэдэхгүй, ойлгохгүй. Тэд өөрийг мэдэрдэг, холыг хардаг. Энгийнээр хэлэхэд л хорь гучин жил өөр өөр амьдралаар амьдарч яваад учирсан хүмүүс нэг гэрт ороход асуудал бэрхшээл захаасаа ундарна. Угаасаа анх учирсан хайр дурлалын хүчтэй мэдрэмж, догдлол 1,8 жилээс цааш үргэлжилдэггүй юм гэсэн.
Түүнээс цааш зүгээр л хэн хэнтэйгээ хамт амьдарч байгаа хоорондоо хамаагүй хүмүүс шиг л болчихно. Тэвчишгүй зүйлүүдийг шүүмжилж эхэлнэ. Яах гэж энэ хүнтэй суув аа гэж бодно. Гэлээ ч тэр хүн бол чамтай учрах гэж, чиний төлөө амьдрах гэж өөр гаригаас ирсэн элч учир зүгээр л түүнд яаж амьдрах учиртайг заагаад өг. Сайн сайхан яваа хосуудыг хараад тэд анхнаасаа л сайн хүмүүс таарсан юм шиг бид боддог. Үнэндээ бол тэд ч ялгаагүй энэ замыг тэвчиж туулж, ихэнхдээ л эмэгтэй хүнийх нь ухаанаар энэ хүртэл явж ирсэн байдаг. Эцэст нь хэлэхэд цагаан морьтой ханхүүгээ өөрсдөө бүтээдэг амьдрал шүү, хүүхнүүд ээ. Үлгэр бол үлгэр л байдаг…
2 Comments
Emegtei hun l zovood eregtei hun l zovoogood baidag gesen hudal manipulation oo hezee bolih ve? Saihan amidarch baigaa hosuud nam gum teruuhendee amidraad yavaad baidag bolj butehgui baigaa zodson nudsen hargis baih tusmaa sur duuliantai baigaa ni oilgomjtoi. 100d 2-3 tohiolddog hargislal heden zuu myangaaraa baigaa ni oilgomjtoi, ternees bolood erchuud bugd huchirhiilegch gesen oilgolt baidag yag unendee bi bol esregeeree gej boddog. Er nuhriinhuu buh mungiig ni avaad uurt ni yu ch uldeehgui chi munguur yadiin gej handdag daramtaldag huuhdeeree turii baridag emegteichuud yag unendee 100d 2-3 han bish barag 30% baigaa shuu unendee. Getel erchuudiin 30% huchirhiilegch bish. zugeer ergen toirnoo har hamag mungiig ni ehner ni huraaj avaad nuhur ni huduu shoroo nuurstei holildood eruul mendee zolioslood amidarch baigaa heden jishee baina? yadaj baihad mungunii ch erh medelgui shuu
Yaj amidrah uchirtaig n zaaj uguud bhd oilgohgui bol yah ve? Hun huniig oorchilno gj bhguiee. Gantsaardaj bgaa chn magadgui burhanii hamgaalal ch yum bil uu? Gantsaardaj bolohgui gd neg yumtai niileed yaj ch zovoh yum bilee. Huchirhiiluulj ashigluulj muljuulj zovsonoos gantsaardsan n deer bish gj uu? Gantsaardal gdg jargaltai l hunii zovlon bhdaa. Ireeduid emegteichuud gantsaardal gdg yumiig toohoo bolih bhdoo.