Эдгээр үгс танд магадгүй яг одоо хэрэгтэй байсан тийм үг байж магадгүй юм.
- Нөхөрлөлийг хэзээ ч бүү үл тоогоорой. Сүнсний хамтрагчид гэж зөвхөн романтик харилцаатай хүмүүсийг хэлэхгүй, найзуудыг ч мөн хэлдэг гэдгийг ойлгоорой. Бидэнд найз нөхөд үнэхээр чухал.
- Амьдралд чинь утга учир нэмэх, үнэ цэнтэй хүмүүс цаашид ч гарч ирнэ. Бүх зүйл ингээд л дуусах юм шиг санагдаж, итгэл найдвараа алдаж байвал тэр хэсэгхэн зуурын л мэдрэмж юм шүү.
- 30 нас хүрээд хөгширнө гэж хэзээ ч бүү бод. 30 бол илүү мөнгөтэй 20-иод нас л гэсэн үг. Чамд хийх, үзэх, бүтээх асар их цаг хугацаа, эрч хүч, итгэл найдвар байх болно.
- Дээр нь муухай гарчихлаа гэж бодсон ч хамаагүй бүх зургаа хадгалж байгаарай. Олон жилийн дараа тэр зураг чамд хамгийн үнэ цэнтэй зүйл болох болно.
- Хүссэн хувцсаа өмс. Одоо л хүссэнээрээ гоёж гоод. Энэ чинь чиний бие, чиний амьдрал.
- Хэн нэгэн залуу бүхэлдээ чиний утга учир болж, тэр хүн л чухал мэт санагдах үе мэдээж тохионо. Гэхдээ эцэст нь чи л хамгийн чухал. Өөрийгөө хайрла, өөрийгөө нэн тэргүүнд тавьж бай. Ямагт.
- Би карьер, мэргэжлээ 33 насандаа сольж, 40 насандаа өөрийн хүсэж байсан бизнесээ эхлүүлсэн. Оройтно гэж хэзээ ч байхгүй. Чи өөрөө өөрийнхөө түүхийн эзэн.
- Үргэлж дурламтгай байгаарай. Хүмүүст гэхээсээ, бүх зүйлд. Нар, сар, байгаль, амьтад, дуу, кинонд… Мөч бүрд. Бас өөртөө ахин дахин дурлаарай.
- Үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Чи юуг ч тайлбарлах албагүй. Хүсэхгүй, чадахгүй зүйлдээ үгүй гэж хэлэх нь маш чухал.
- Мөрөөдөж байгаа зүйл байгаа л бол яг одоо түүнийхээ төлөө зүтгэж эхлээрэй. Аялах, бүжиглэж сурах, шинэ хобби эхлүүлэх, юу ч байлаа гэсэн зоригтой байж, одоо л хийх хэрэгтэй. Ирээдүйд чинь энэ бүхэн үнэхээр их тус болох болно.
- Буруу хүнтэй хэр их цаг хугацааг өнгөрүүлнэ, тэр чигээрээ зөв хүнтэй өнгөрүүлэх цаг чинь багасах болно.
- Зөн совиндоо итгэж бай.
- Хүн болгонд таалагдахгүй хүн байлаа ч энэ нь зүв зүгээр. Хүмүүст таалагдах гэж, тэднийг таатай байлгах гэж өөрийгөө битгий золиослоорой.
- Бүх зүйл нас ахиад амархан болчихгүй. Харин чи улам хүчтэй болсоор байх болно.
- Ганцаараа байх цагийг өөртөө олго. Өөртэйгөө болзоонд явж, ганцаараа кино үзэж, ганцаараа тоглолт үз. Өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргаж бай.
- Би одоо 52 настай. Гэхдээ би 30 наснаасаа хойш л амьдрал гэж юу байдгийг илүү ихээр ухаарч, цаг хором бүрээ нандигнан аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдарч чадсан. Хөгшрөхөөс бүү ай. Энэ бол гайхамшиг.
- Зарим зүйлийг тавьж явуулж сурах хэрэгтэй. Тэгээд шинээр эхэл. Бүх зүйлд дахин боломж гарч ирдэг.
- Залуудаа их зүйлийг хийж бүтээж, амжилтад хүрсэн байх албагүй. Бидний хэн нь ч , аль ч үед тийм байх албагүй. Энгийн, өөрт таатай ажлаа хийж, энгийн амьдралаар амьдарч, эгэл өдрүүдийг амгалан тайван өнгөрүүлэх нь надад бэлэг шиг санагддаг. Үргэлж бусадтай уралдах амьдрал хэрэв чамд тохирохгүйг мэдэрвэл зайгаа барь. Амьдрал тэр чигтээ уралдаан, тэмцэл биш шүү дээ. Чи үргэлж шилдэг нь байх албагүй.
- Өөртөө үргэлж сайхан сэтгэлээр ханд. Бүү хатуурх. Бид олон тэнэг алдаа гаргаж, тэр нь уучлахад бэрх зүйлс байж болно. Гэхдээ энэ бүхнээ ухаарч, өөрчлөгдөхийг хүснэ гэдэг л хамгийн чухал. Үргэлж сайн хүн байхыг хичээгээрэй.
- Чамайг чухал гэж боддог хүмүүсийн дунд л байгаарай.
- Байгаагаар чинь хайрлах, хүндлэх хүмүүс гарч ирэх л болно.
- Хэчнээн олон сөрөг, муу зүйл хийсэн, мэдрүүлсэн хүмүүстэй таарч байлаа ч өөрийгөө битгий гээгээрэй. Дотор орших хүүхэд шиг, зөөлөн, сайхан сэтгэлтэй нэгнийг ямагт хайрлаж, тордож байгаарай. Муу муухай явдлууд биднийг нугачин дарах биш улам хүчтэй болоход зориулагдсан.