Лам хараар явбал яадаг юм бол доо?

Анхны хайр минь сүүлийн үед зүүдэнд орж ирээд байсан юм. Би хэдий анхны минь хайр гэж ярьж байгаа ч бид хоёр үерхээгүй, тэр намайг ганц удаа тэвэрч байсан гар гараасаа хөтлөлцөхөөс хэтрээгүй л харьцаа юм л даа. Би 16-хан настай охин байж дээ нээг их хүний анхаарал татахаар хөөрхөн гоё охин байгаагүй дээ ч тэр юм уу, эрэгтэй хүн рүү бараг эгцэлж харахаасаа ч ичдэг байж тиймдээ ч бидний харилцаа тийм нандин байсан байх. Гарнаас нь хөтлөхдөө ч ичингүйрдэг байсан. Тэр надаас 6 насаар ах байсаан.

Хайр дурлал гэж яваагүй эрэгтэй хүнийг хайрын сэтгэлээр харж үзээгүй миний нүдэнд тэр хүн их л туссан даа анх хараад л биширч мундаг санагдаж бүх зүйлийг чаддаг ямар мундаг ах вэ энэ ахтай яаж харилцаа тогтоох вэ гэж бодож байснаа тодхон санадаг юм. Гэхдээ тухайн үедээ би дурлал ч гэж мэдээгүй ах дүүгийн түвшинд л харьцмаар санагдаж байсан. Тэгээд ах дүү ч болсон өдөрийн бараг талд нь ярьдаг тэгэж байгаад гэнэт нөгөө ах маань гэнэтхэн алга болчихсон тэгээд л би чинь сэтгэлээр унаад хоол унд ч идэхгүй шөнө хүртэл унтаж байгаад шалтгаангүй сэрээд эхэлсэн.

Ингэж л анх би түүнд дурлачихаж гэдгээ ойлгож юунд нь дурласнаа бодож үзээд эрэгтэй эмэгтэй хүний хайр дурлал гэдэг зүйлийг анх мэдэрч байгаагаа ойлгоод одоо хэр нь мартаж чаддаггүй учир нь анхны хайр минь гэж боддог юм. Тэгээд эргэж харилцаж эхлээд тэр хүн надад дассан байсан гэдгийг ч мэдээд гэхдээ ах дүү гэдэг түвшинээсээ дээшилж чадалгүй хэсэг явж байгаад харьцаа тасарсан юм. Одоо холбоогүй болоод 6 жил болж байгаа энэ хугацаанд нэг ч удаа холбоо тогтоогоогүй. Гэхдээ л анхны гэсэн нандин мэдрэмж байдаг мартаж чаддаггүй юм л даа. Заримдаа би тийм хурдан хагацахаа мэдсэн бол үнсдэг байж сэтгэлээ илчилдэг байж ядаж тэврэхэд нь зөрүүлээд ганц тэвэрчихгүй яав даа юунд ичдэг байсан юм бол гэж боддог юм.

Гэтэл сүүлийн үед ойр ойрхон зүүдэнд орох боллоо. Би уг нь миний хувьд анхны нандин мэдрэмжүүдийн эзэн учраас би л мартаж чаддаггүй байх тэр хүний хувьд харин би зүгээр л харилцаж байсан охидуудынх нь л нэг учир өдийд нэрийг минь хүртэл мартаа байлгүй гэж боддог байсан гэтэл зүүдэнд минь тэр уйлаад чамд амласнаа биелүүлж чадаагүйд уучлаарай, хоёулаа эмгэн өвгөн болсон ч хамт байна нэгэндээ тус дэм болж сайн ах дүү байсаар дуусна гэж амлаж байсан даанч би чадсангүй чамайг их л гомдоож дээ уучлаарай (ер нь бол үнэн яг ийм зүйлс ярьдаг байсан дандаа), чиний эгдүүтэй эвдрээгүй хүүхдээрээ ааш хөөрхөн инээд хэрсүү ухаалаг зан нүдэнд дулаахан хөөрхөн төрх гээд бүгдийг нь мартаж байсан удаа байхгүй юм шүү гээд зөвхөн бид 2 нэгнээ хочилж дууддаг байсан нэрсийг хэлээд чамайг дахиад тэвэрмээр байна даанч одоо боломжгүй гээд хэнгэнэтэл уйлаад магадгүй тэр үед чамд ганц удаа үнсүүлсэн бол хайртай гэж үг сонссон бол одоо би ингэж харамсахгүй байсан гэж ярьж байна гэж сүүлийн сар гарны хугацаанд 20-иод удаа зүүдлэгдлээ. Одоо энэ удаан хугацаа өнгөрсөн учир утасны дугаар фб хаягийг нь ч мэдэхгүй мэдлээ гээд ямар миний зүүдэнд битгий ороод бай гэлтэй нь биш эсвэл намайг санаад байгаа юм уу гэж асуултай нь биш лам хараар явбал яадаг юм бол доо сая бас л зүүдлэж сэрээд уйлаад энэ постыг бичиж сууна…

4 Comments

  1. daddy says:

    pyazda dahiad l muhar suseg! ugaasaa boldog yum boldgooroo bolood untaj hewteed saidaj muudaad salj sarniad ungursun bol tegj bodold chine orohgui ee. Hazaj chadaagui bolhoor l tiim ariuhan sanagdaj bga yum

  2. Emegtei says:

    Yay zuv. Uzdeg hunees asuugaad uz. Ungursun l yum shg bn.

  3. aa says:

    burhan boltson baij maybe

  4. ddd says:

    uhtsiin bishuudee huurhii.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.