Neuto Scientist Nicole гэдэг хүн The Healing Power Of Sex судалгааг хийсэн байдаг юм байна. Үүнд 150 хос оролцсон бөгөөд тэдний толгойд тусгай мэдрэгч зүүлгээд, тусдаа өрөөнд хосыг оруулан, эмэгтэйг сэтгэц болон биеийн хувьд ямар нэг зовиуртай байхад нь сэрэл өдөөх, буюу сексийн хүсэл мэдрэмжүүдийг нь зориуд өдөөх тэр үйл явцад тархины бичлэг хийсэн байна.
Ингэхэд маш их гомдолтой, ууртай, толгой өвдөж байсан гэх мэт шинж тэмдгүүдтэй хүний хувьд энэ бүхнээс хэсэг зуур ангижирч өөр мэдрэмжид төвлөрч байжээ. Тэгснээр толгой өвдөхөө болих, түгшүүр буурах, тайвшрах терапи дайны үр дүн гарчээ. Гол нь тархи өөрөө хүний биеийг удирдаж зохицуулж байгаа талаар энэ судалгаа дурдсан байсан. Өвдөлтөө мэдрэх үү, гомдлоо мэдрэх үү эсвэл таатай мэдрэмжээ мэдрэх үү гэдгээ. Ингээд судалгааны үр дүн бол секс бол эм шиг үйлчилдэг бөгөөд эмч сексийн таашаалыг хайртай хүнээсээ мэдрэх тухайд, эм бичдэг шигээ эмчилгээндээ зөвлөх боломжтой. Тэгээд ч энэ нь үр дүнтэй байсан гэнэ.