Бид 2 гэр бүл болоод удаагүй залуу хүмүүс байгаа юм аа. Нэг хүүтэй. Манай аав ээж гэж их хэцүү ааштай хүмүүс байдаг юм хэдий хол ч гэлээ утсаар байнга ярьж намайг үргэлж өөлж гоочилж элдэвлэж байдаг юм. Аль бага байхад ч энэ зан нь байж л байсан одоо ч яг хэвээрэй. Энэ зангаас нь болж нөхрөөсөө их эмзэглэж ичих юм аа. Манай хүний аав ээж нь бурхан болчихсон би гэдэг хүн хадмын хайр, хатуурхал аль алийг нь үзээгүй яваа.
Гол асуудал нь гэвэл аав ээжтэйгээ ярих тоолонд намайг өөлж доош нь хийж харааж зүхэж ярьдаг нь байна амьдраад удаагүй болохоор одоохондоо ч нөхөр маань юм хум хэлэхгүй байгаа гэхдээ хэзээ нэг өдөр бид 2 муудалцвал аав ээж чинь угаасаа л чамтай ингэж харьцдаг биз дээ гэж намайг элдэвлэх болов уу гэсэн бодол л толгойд их бодогдож аав ээждээ их гомдох юм. Би л хүндээр тусгаад ургуулан бодоод байгаа юм болов уу?
3 Comments
Чи хүсээгүй хүүхэд нь бололтой. Тиймээс тэгээд байгаа байлгүй дээ. Холбоогоо аажмаар тасал өөр үам байхгүй. Ер нь холдсон дээр байх шүү. Тэнэг эцэг эхчүүд зөндөө бий шүү. Яваандаа чамаар тэжээлгэхийг бодно шүү.
huushee eej aawaasa sanhuu awaad haraat bdg ymuu block gdg shn zuil bn bayar yslol ch ymuu heregtseetei uyde holbootoi bhgui yu da ( songolt shd haritsahgui bh ydaj muuhai ug sonsohgui setgel owdohguishd, oor tusdaa dugaar hurtel awch blj bn)odoo chin chi huwi hun shd orh tusgaarlaj tusda bga bol zaigaa barih ni zow ooroo hodolmorlood zutgeer ymnuuda chadaj bwal nuur bardam bai
Холбоогоо тасла