Унтах гэсэн бүүр нэг сонин сонин юм бодогдож толгой тархи гашлаад байна. Би 22 настай эмэгтэй хотод ганцаараа амьдрад 3, 4 жил болж байгаа. Удаан хугацаагаар ганцаараа байгаа болоод ч тэр үү. Заримдаа амьдрал гунигтай ч юм шиг уйтгартай ч юм шиг нээх сонин гацаанд байна. Зарим нь тэгвэл өөрийгөө хөгжүүл энэ тэр гэж хэлэх л байх. Гэхдээ би олон хоббитой хурдан ч сурдаг. Юм юм судалж хийгээд бүүр дасал дадал болоод уйдаж байгаа.
Харилцааны тал дээр илэн далангүй, хөөрхөн ч охин. Даанч би заавал нөхөрт онгон гарна гэдэг бодолтой явдаг юм аа. Хайрын тал дээр жоохон чанга хүн юм шиг. Гэхдээ би өөрийгөө судалдаг. Яг юу вэ гэхээр “сарын тэмдэг ирэхээс өмнөх долоо хоногт сэтгэл санаа яаж өөрчлөгддөг, ямар үед ямар ааш араншин гаргадаг” гэх мэт өөрийгөө барьж, хянаж, хүлээцтэй байх гэх мэт. Ер нь хүнтэй эрүүл харилцаа үүсгэж амьдрах гээл. Өөрийгөө ойлгож байж бусдад ойлгуулна гэж боддог болохоор л. Бүүр тэмдэглэл хөтөлдөг календер ч бас байгаа нийлээд удсан. Нээх ааштай чавганц шиг охин биш л дээ.
Гэхдээ ирээдүйд хүний хайрлан байж өсгөсөн үрийх нь сэтгэл зүйгээр нь тоглолт хиймээргүй л санагдаад. Жилийн өмнө хэдэн залууд боломж өгөөд уулзаж ярилцаж, ажиглаад харлаа. Хүний чихэнд цэцэг ургуулна, чихэр жимс барьж гүйнэ, аймаар аймаар. Тэгээд би эхэндээ үнэн шударга байсан нь дээр гэж бүгдэд нь өөрийнхөө үзэл бодлыг хэлж байсан. Сонин тэнэгдүү ч юмуу нэг ч залуу эрүүл, урт удаан хугацааны харилцаа хүсэхгүй гээл байна лээ. Тэгснээ зүгээр one night гэсэн бодолтой хүн рүү чичрээд байх юм. Би өөрөө эмэгтэй ч баруун гараараа цохих юм бол манартал нь авдаг. Доороо 6 дүүтэй алалцаж л өслөө. Ганцаараа уулзах ер нь аймаар юм байна гэж бодсон.
Сүүлдээ бүүр залуус худлаа санагдах юм. Нээх гоё хүүхэд шиг гэнэн ариун хайр хүсэж роман, тууж, зохиол уншсаар тархи минь энэ дэлхий ертөнцөнд байхгүй юмыг нэхээд байгаа юм шиг. Гэхдээ л миний дотор өмнөх насандаа сэтгэл судлал, биеийн хэлэмж уншдаг, хахир чанга, эмгэний сүнс байдаг ч юм шиг. Тийм ч болохоор нээх эрэгтэй хүнтэй хэл амаа олоцож чаддаггүй ч юм шиг. Би нээх ааштай хүн биш ч сэтгэлдээ сэвгүй, өөрийнхөө хөдөлмөр хөлсөөрөө амьдарч буй бие даасан эмэгтэй ч нэг л юм дутуу санагдаад байна. Жаргал даахгүй зовлон гэдэг нь үү. Та өөрийн санал бодлоо хуваалцаж тус болоорой. Би ч өөрийгөө ойлгохгүй байна аа…
12 Comments
Би ч бас ийм хүүхэнтэй таарч танилцаж зөвлөж дараа нь тэр хүүхэн сайн ханьтай учирч сайхан л амьдарч байна
Амьдралд зам заагч гэж байдаг юм
Хай. Стамбулд байдаг сурдаг ажилдаг амьдардаг бүсгүйчүүд байна уу? Хэн хэндээ дэм болоод уулзаж учирч гадуур дотуур гарч уулзалдаж байялдаа хө.
Duu mine chi yg zov zam deeree yvj bna. Chinii goo saihan zaluu nasiig urehguigeer nasan turshdaa hairlaj , halamjilj sain saihan avch yvah aztai negentei uchraasai gej erooe. Chinii une tsene ariun bieiig hurteh erhtei juramtai sain zaluu baigaasai gej husch bna. Egch ni bas 20gartlaa eldev ym uzeegui l yvlaa. Nz ohiduud namaig avch garch showdii geed l baingiin zalgaastai , uriastai baisoon . Gol ni bi bas ch gej tsarailag , humuus namaig kpop hamtlagiin ohin shig gej heldeg l dee. Huuhderhuu shingen tsaraitai , jijken turanhai bolhoor erchuud ih sonirhono . Tegeed nz ohiduud ted naraar daalgaj showdah sonirholtoi , nogoo erchuud ni nogoo hoorhon nzaa avaad ir geed l minii nuureer tahalj showddag. Shono untaj hevtey geheer ni bi uurlaad tsagdaa duudna geed sur bolood oortoo oirtuuldaggui bhad harin manai nz ohiduud estoi nogoo swinger gedeg shig l nogoo erchuudtei untaj hevteed zavaarch ogdog bailaa . Ter baruun solgoigui , hogshin zaluugui ymnuudtai yvdag bsa nz maani neg zaluutai namaig taniltsuulaad l showdaj daalgaad l minii dalbaan dor dailuuulj tsailuulj bgaad bi neg udaa gene aldaj ter zaluutai untaj hevtdeg bolood jiremsleed haygdsan baidag.Ohindoo bi zondoo hairtai ,ohinoo hoid etsgiin baraa haruulahgui geed odii hurtlee gantsaaraa l yvna. Harin nogoo banzal zaluutai taniltsuulsan , zugeer sh dee gej ytgaj zuuchilsan banzal naiz maani huntei suugaad 4 huuhedtei aldart eh boljee. Dandaa nadtai garlaa gej hudlaa nohortoo heleed minii neriig barij gaduur showdaad , bas heden hachin ymnuudad minii dugaariig ogood , bas minii neriig barij heden erchuudees mongo zeelsen baigaan. Bi durgui hureed holboogoo tasalsan chine heden jiliin omno bais geed l utasdaad yu hiij bn , orj garhiimsaan , uidaad baihad chi uzegdehee bailaa geheer ni helsen , nz ni tsag nargui ajiltai ydarch baina , cham shig ymar nohrooroo tejeelgeed sanaa amar hevtej bgaa bish gesen chine hohi chine sh dee zayagui etseggui huuhedtei ynhan mine chadaj baina sh dee gesen sh dee kk .
Бейсболын цохиур авах уу.Хөлийг нь хуга цохихгүй юу.Олон хоног хэвтээд ухаан сууна, боовон тогойнууд.Удахгүй олон залуучууд эмэгтэй хүн гомдоосон, үл хүндэтгэсэн, доромжилсон шалтгаанаар боовоо тасдуулна, санаатай ДОХ авна.
Хичнээн ганцаараа ингэж явсан ч хааяа нэг санаандгүй гоё залуутай уулзаад үзээ. Заавал суух ёстой биш.
Барбитай, үлгэрийн кинонд гардаг шиг зүйл хүлээгээд байхыг хэт романтизм автах гэдэг. Гэхдээ тэр гүнжтэй кинон дээр чинь гүнжийг ханхүүтэй суутал үргэлжлээд хурим болонгуут аж жаргалтай төгсөжээ гэдэг. Гэхдээ амьдрал тэнд төгсдөггүй харин яг жинхэнээсээ эхэлж байдаг. Тэр хэсгийг нь тэр үлгэрийн, хэт романтизмтэй кинонд чинь харуулдаггүй шүү. Бас тэр гүнж нар чинь 12-16 насны охидын тухай түүх байдаг шүү. Үлгэр нь зохиогдож байсан цаг үед бол ийм насны охид гэрлэх бол байдаг л зүйл байсан. Хэдийгээр тэр кинонууд дээр чинь нас энэ тэрийг нь тодорхой гаргадаггүй ч санаа авсан зохиолууд нь тийм нөхцөл дээр зохиогдсон байдаг болохоор бодит амьдралтай нийцэхгүй.
Чиний бодож байгаа зам маш ховор тохиолдолд аз жаргалтайгаар дуусдаг. Харин бодит амьдрал дээр чинь юм юм үзээд аль болох эрт бодит амьдарлын зарим нэг хатуу үнэнтэй нүүр тулж байсан нь амьдралд хөл алдахгүй байх ухаан суулгаж байдаг. Хэт өндөр хүлээлттэй байсаар бүтэлгүйтвэл сэтгэл санаа чинь тэр өндөрөөс газарт унахдаа их хүнд бэртэнэ, зарим нь эрүүл саруулаас сэтгэж чадахгүй галзуу гэж хэлэхээр болчих ч байдаг. Тэгэхээр унахад ч бэлэн байх хэрэгтэй.
Хайр зам дээр байдаг гэдэг ч амьдарлын хань бол нэгнээ бүтээлцэж бий болдог. Нэг сайн залуу явж байгаад нэг ариун онгон охинтой таараад, аль аль нь харилцаан дээр үнэхээр мундаг байж нэг ч үл ойлголцохгүй амьдралаа бүтээгээд л… Тийм юм байхгүй. Дурлал бол зам дээр байдаг ч хайрыг бол хамт бүтээдэг шүү.
Тэр чамайг чиний бодлоор сумлаад байгаа гарууд бас яг чам шиг үлгэрт итгэчихсэн л яваа, магадгүй өөрийнх нь бүтэлгүй болсон ч итгэхээ болиогүй, юуг буруу хийснээ ойлгоогүй яваа. Би бол харин өөрийнхөө яриад байгаа шиг амьдарлын сайн мууг эрт мэдэж тэр дундаас тэмцэж амьдарч ирсэн ч одоо бол үлгэрт гардаг хайр шиг ханьтай амьдарч байгаа хүн. Гэхдээ муу тохиодолд ч би бэлэн байх байсан.
Өөрийгөө ажиглаж тэмдэглэл хөтөлж ойлгох гэж хичээдэг чинь бол сайн байна. Гэхдээ дан ганц өөрөө л дотроо бодоод хийгээд байвал буруу зөв хийгээд байгаагаа мэдэхгүй шүү. Сэтгэлзүйн талаар илүү олон зүйл уншиж судлаарай.
Үнэтэй зүйлийг даах хүн нь л авна. Чадахгүйнууд нь тэгээд зөрөөд өнгөрч л байна биз.
Чи манай хүүтэй нэг танилцаад үзээч дажгүй залуу бий 26 настай,185 см өндөр их сургуулиа төгсөөд ажил хийж бгаа
Чамтай ярилцаж болох уу?
өөрийнхөө зөв гэж бодож бгааг үргэлжлүүлээд яваарай. чам шиг зөв бодолтой хүн ховор шүү. ихэнх хүмүүс доодохдоо захирдаж тийм хүмүүсийг гадуурхдаг юм билээ. өмнө нь чам шиг бсан. гэвч хажуу тойрон нз нөхөд ятгалгараа тэр бдалаас гарсан. одоо бол буцаад миний үзэл бодол зөв бсанг маш сайн ойлгосон. хийх естой өөрийнхөө зөв гэснээ л хийгээрэй
Эхлээд үерхээд дараа нь хамт амьдарч үзээд дараа нь яг энэ хүн хүүхэдтэй болоод насан туршилын хань ижил болох эсэхээ шийдэх хэрэгтэй. Хамт амьдраад ирэхээр тэр хүн яг ямар хүн гэдэг нь мэдэгдэнэ.
Секс-с хэн хэн нь хангалттай таашаал авж чадаж байна уу гэдгээ бас үзэх хэрэгтэй.
Хосын харилцаанд хайр харилцаа хандлага санхүз секс хобби ар гэрийн нөлөөлөл гээд маш их зүйл нөлөөлдөг. Гэрлэсэн хосууд бие биедээ хайртай хэрнээ ч гэсэн. Салсан хосуудын ихэнх нь секс харилцаанаас болж салдаг.
Аль нэг нь секс-с ханамжгүй болоод ирэхээр тэрийгээ нөхөх гэж араар тавьдаг. Тэгхээр чи найз залуутай болвол эртхэн унтаж үзээд хамт амьдарч үзээд дараа нь яг гэрлэх хүүхэдтэй болход тохирох хүн мөн үү эсэхээ шийдсэн дээр шүү.