Гайхалтай дур тавихад туслах 8 арга

Гар утсан дээрээ өрсөлдөөнт төрлийн тоглоом татаж суулгаад тоглож яагаад болохгүй гэж. Жишээ нь уралдаан эсвэл теннис ч байж болно шүү дээ. Секс хийхээс өмнө иймэрхүү тоглоом тоглох нь эмэгтэйчүүдийн тестостероны хэмжээг 24 хувиар өсгөдөг болохыг тогтоочихсон юм шүү. Энэ даавар өсөх нь таны бэлгийн дур хүслийг өдөөдөг шидтэй гэнэ.

Бэлэг эрхтэн томруулагч ВАКУУМ

2. Секст бэлд

Сексээс өмнө халуун усанд орох, бие дээрээ халуун алчуур тавих зэргээр таашаалд бэлдэх. Ингэснээр таны үтрээний цусны урсгалыг нэмэгдүүлж, гайхалтай таашаал авахад нөлөөлдөг гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

3. Хамтдаа эротик кино үзэх, өгүүллэг сонсох, уншиж болох юм

Эротик кино, өгүүллэг сонсох, эсвэл бие биенийхээ талаар илүү ихийг мэдэхийн тулд сексийн талаар ярилцах нь үр дүнтэй гэдгийг эрдэмтэд нотолсон. Цахим вэб сайтаар 500 үгтэй эротик түүхийг 30 ам.доллароор, 5000 үгтэй таны түүхийг 425 ам.доллароор худалдаж авдаг гэдгийг мэдэх үү.

4.  Сэрэл сэргээх бэлдмэл

Бэлдмэл гэхээр эм тан гэж ойлгох нь буруу. Эртний арга ч бас танд тус болж мэднэ. Жишээ нь халуун сүүнд халуун оронд ургадаг гүргэм амтлагч хийж уух нь таны сэрлийг дээд цэгт нь хүргэдэг гэнэ.

5. Оновчтой мөчийг хүлээх

Секс хийхэд ч бас тохиромжтой үе гэж бий. Хэрвээ та сарын тэмдгийн мөчлөгөө хянаж чаддаг бол сарын тэмдгийн мөчлөг дууссаны дараах хоёр хоногт таны хөх болон бусад мэдрэлийн цэгүүд илүү мэдрэмтгий болж, дур тавихад илүү хялбар болдог байна.

6. Секс тоглоом ашиглах

Ичиж нэрэлхэх хэрэггүй. Секс тоглоом таны сексийн амьдралд тун ч хэрэгтэй эд. Тогтмол сексийн харилцагчтай байдаг 1656 эмэгтэйд хийсэн судалгаагаар секс тоглоом ашигладаг эмэгтэйчүүд сексийн амьдралдаа илүү сэтгэл хангалуун байдгийг олж тогтоожээ.

7. Ямар ч үед шийдэмгий бай

Сексийн санаачлагыг гартаа авах хэрэгтэйг “Завгүй хүмүүс” номын зохиолч Эмили Дабберлей зөвлөж байна. Хэрвээ та завгүй, хамтрагчтайгаа тухтай уулзах боломжгүй бол боломжгүй нөхцөлд ч гэсэн таашаал авахыг хичээх хэрэгтэй.

8. Сексийн хэмнэлээ ол

Зарим эмэгтэйчүүд хүчтэй хурдан хийхэд дур тавидаг ч бүгд тийм гэсэн үг биш. Сексийн үеэр өөрийн хэмнэлээ сайн мэдэрч, ямар үед дур тавьж байгаагаа мэддэг байвал харилцагчтайгаа сайхан байхад гойд нөлөөлдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.