ДОТНО ХАРИЛЦАА ТАНЬ ХЭВИЙН БИЗ

Гэр бүлийн амьдралын салшгүй нэг хэсэг нь эхнэр, нөхөр хоёрын бэлгийн амьдрал. Сексийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байдгаас гэр бүлийнхээ амьдралыг цэглэх залуус өнөөдөр цөөнгүй байгаа нь харамсалтай. Ер нь сексийн эмгэг гэдэг нь эрэгтэй хүнд хурдан дур тавих, бэлэг эрхтэн босохгүй байх, эмэгтэй хүнд сексийн хүсэлгүй болох, бэлгийн харилцаанд орохоос зайлсхийх, авахыг хүссэн таашаалаа авахгүй байх зэргээр илэрдэг байна.

Дотно харилцаа буюу сексийн амьдрал нь тогтвортой хэвийн гэр бүлийн харилцаа дуусгавар болох нь маш цөөн.

Таны харилцаанд эмгэг үүссэнээр: -Сэтгэлзүй, Бие махбодь, эрүүл мэндийн хувьд асуудал үүсдэг. Бэлгийн харилцаанд орохгүй удвал эмэгтэй хүн уур уцаартай, тайван бус, зожигдуу болдог. Гармоны өөрчлөлтөөс болж нүүр, нуруун дээр юм гарна. Эрэгтэй хүн ч гэсэн уур бухимдлаа барьж дийлэхгүй байх, ганцаардмал болдог. Тухайлбал, хамт нэг гэрт амьдардаг, эхнэр нөхөр мөртлөө сард ганц удаа бэлгийн харилцаанд орж байна гэсэн асуудалтай залуу гэр бүл байна. Энэ бол бэлгийн харилцаанд байж боломгүй үзэгдэл. Хамт нэг гэрт амьдарч байгаа хэдий ч гэр бүлийн халуун дулаан байдал алдагдаж байна гэсэн үг. Цаашлаад салалт бий болно.

Дотно харилцаа буюу секс нь гэр бүлийн амьдралд дараах байдлаар нөлөөлдгийг эрдэмтэд хэдийнээ нотолсон байна.

  • Улам дотносдог
    Ихэнх хүн секс бол зөвхөн бие махбодийн таашаал өгдөг гэж боддог ч бие биедээ илүү нээлттэй болж, хайртдаа итгэх итгэлийг нэмэгдүүлэн, шинэ мэдрэмж өгдөг байна. Сексийн үед хосууд өөрсдийн нууцлаг талаа нээж, бие сэтгэлийн хувьд илүү ойр дотно болдог.
  • Нас уртасдаг
    Долоо хоногт олон удаа секс хийж, таашаал авдаг хүмүүс бэлгийн харилцаанд цөөхөн ордог хүмүүстэй харьцуулахад дунджаар 12 насаар залуу харагддаг хэмээн Шотландын нэгэн судалгааны үр дүн харуулжээ. Үүнийг тайлбарлах амархан. Учир нь сексийн харилцаанд байнга ордог эрчүүд, эмэгтэйчүүдийн бие махбодид тестостерон болон эстроген дааврууд ялгардаг бөгөөд энэ нь залуу харагдуулах нөлөөтэй байна.
  • Илүүдэл калорио шатаая
    Дасгалдаа явж амжаагүй, бэлтгэлээ тасалсан бол танд дуулгах сайхан мэдээ байна. Секс таныг идэвхтэй хөдөлгөөн илүүдэл калорийг шатаахад тань тусална.
  • Зүрхний өвчнөөс сэргийлнэ
    Эрдэмтэд зүрх, судасны өвчнөөс сэргийлэхийн тулд долоо хоногт доод тал нь хоёр удаа секс хийхийг зүрх судасны эмч нар зөвлөдөг
  • Стрессээ тайл
    Сексийн харилцаанд орсноор та өөрөө ч анзааралгүйгээр буимдал, сэтгэл санааны хямралтай хүчтэй тэмцэж байдаг. Байгалийн аргаар стрессээ тайлж, таашаал авч болж байгаагаас хойш тайвшруулах эм уух хэрэг байна уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.