Ихэнхи бүсгүйчүүд эхнэрүүд арай л хэтэрхий дарангуйлагч хэлбэрийн байр суурьтай болчихжээ! Энэ нийгмийн нүүр царайнд илт хаа сайгүй л харагдаж байна, нөхрүүдээ хажуудаа яг амьд МАНУУХАЙ болгочихжээ! Өрөвдмөөр хөөрхийс, үг дуугарах эрхгүй, үйл явдлаа үргэлж шалгаж цагдуулсан, үнэн худлаа гэж байнга сэрдүүлсэн сэжигтэнүүд мэт гарч орох эрхгүй, найз нөхөдтэйгөө уулзах явах бүүр таг хааяа нэг гаргалаа гэхэд хариутай бариутай шүү гэх хачин аймаар харгалзагч мэт ийм дүр зурагтай. Айл гэрийн ноён нуруу эр хүн нь ийм дарамтанд байхаар тэр эр хүн яаж болоод байна мэдэхгүй.
За тэгээд барьж иднэ үү барьж иднэ үү хамаагүй! Сэтгэл зүйн гүн нөлөөлөл гэдэг юмыг хүний гаднаас хараад үл мэднэ үл анзаарна! Үүний дараа сэтгэл хөдлөлгүй бул хар чулуу мэт гүн гүнзгий гутрал цөхрөл хүлээж байдгиймшд, хүний доторх орон зайд битгий сүүдэр хурааж байгаачээ л гэж хэлмээр байна! Адилхан 2 биенээ хайрлаж хамгаалж хандлагаа тэгш байлгах хэрэгтэй бус уу? Эхнэр гэхээр бүүр давуу эрхтэй даам гарууд тодроод байдаг! Эр нөхрүүд гэхээр нэг их үүрэг хүлээсэн зарц боолууд байдаг нассн болилдоо л гэмээр байна! За бүр сүүлд нь нэмж хэлэхэд цаг нарыг нь заасан хязгаарласан юу вэ тээ, эр хүн хаа ч юу ч хийж бүтээж явж болно шдээ! Заавал зугаацаж жаргаж цэнгэж явах ёстой юу? Эхнэр гэх чи өөрөө дэргэдээ уяж хянаж хоргоочихоод дараа нь ийм ч тийм ч юм хэрэгтэй, хүрэхгүй энэ тэр гэж гоншогнохоо тэгүүл болчиж байгаарай! Новшийн нийгэм…