Манай эхнэр гадаад хүмүүс ажилладаг, гадаад эзэнтэй, гадаад хөрөнгө оруулалттай компанид л ажилд ордог, дан монгол хүмүүс байдаг компанид бол алт амласан ч хэзээ ч орохгүй.
Анх танилцахдаа л гадаад хүнтэй сууна гэж ярьдаг байсан 15 жил өнгөрөхөд ч тэр бодол нь хэзээ ч алга болоогүй. Оюутолгойн нэг австралийг найз охиноос нь салгаж сууна гэж нөгөө охидуудтай нь өрсөлдөөд. Тэр нь тэнд ажилладаг 20 гаран насны хоёр ч монгол охинтой ээлжийг нь зөрүүлж явалддаг.
Одоо бас л нэг гадаад компанид. Ажил олдохгүй байна гээд байгаад л байна, шалтгаан нь зөвхөн гадаад хүмүүстэй компани олдохыг л хүлээдэг. Монгол компани 10 сая өгсөн ч орохгүй, гадаад компани 2 сая өгөхөд л баярлаад л ордог. Гэр бүлээрээ гадаадад гарч амьдаръя гэж гуйдаг. Бүүр олон сонголтон дунд очиж амьдрахыг надаас гуйдаг насссннн.
Би бол тэр хүний гол гатлахдаа усанд унахгүйн тулд дараачийн гишгэх чулуу олдтол түр гишгээд зогсож байгаа л чулуу. Манай амьдралд ямар ч ирээдүй байхгүй. Зөвхөн манай эхнэрийн ирээдүй, зорилго, нууц төлөвлөгөө нь л чухал. Нууц далд өөр зорилготой хүмүүс хамт амьдрахад амьдрал хэзээ ч урагшилдаггүй юм байна гэдгийг ойлгосон. Манайх, минийх, бид гэсэн юм байхгүй зүгээр л цаг нөхцөөж амьдрал үрсэн…
5 Comments
oyu tolgoid ch mongol huuhnuud gadniihantai ih yavdag shu unen, manai neg expat hurtel mondelpusiin admintai yavaldaad gaihuulaad shaagaal bdagii shde kkk, nuguuh ni hairtai mairtai gesiimuu da tegsen chin ene bol miniih gun orson gesen ug geel ineegeel shaagaal bna, dayangiihan bna, yarial zunduu l yum bna. yarishig bizde, hunii uursdiinh ni songolt bgaa baidal yum da
Neree nuutslaad saihan bich l dee, ene chin sexiin talaar bichdeg site bizdee, ot-d ehneree ajilluuldag erchuud bol mungunuus bolj ehneree olon erchuudiin nud bolgoj bgaga dald uhamsartaa medej bga
надад бол хоёр сонголт харагдаж байна.
1. наад хүүхэнээ зүгээр л орхи, ийм хүүхэнтэй цаг зав, мөнгө төгрөгөө үрээд юу хүлээж хамт байхав зүгээр л хая, өөдөө заясан түмэн чинь байхад үзэсгэлэн гоо охид хүүхнүүд зөндөө л олдоно, сонгоод шилээд өөрт таарах хань ижилээ сонго
2. хаяхаар хайран санагдаад байгаа бол авч үлдмээр байвал ухаан зарна да. ямар ч байсан наад хүүхэн чинь чамтай унтаж хэвтээд хамт байгаа болохоор боломж байна. боломж гаргаж жоохон халааж байгаад амьдралыг нь яриул, ялангуяа бага насны амьдралыг нь юу үзэж юу туулаад өнөөгийн төлөвшилийг нь бий болсоныг мэдэх гэж оролд. наад эмэгтэйд чинь бага балчир насандаа авсан сэтгэл зүйн эмгэг байна гэж бодож байна. тэрийг нь мэдээд сайхан зантай үед сэтгэл зүй ч дээр хамт очоод сэтгэл зүйн засал авсан зүгээр юмуу, тэгж л тэр mind сэтгэл, төлөвшил, харах өнцгийг нь өөрчлөхийн болов уу
hohichin chi iim l zuil hurteh estoi hun bna uhaan uhamsar 2 chin
Сонин амьдрал вэ зүгээр хамтран амьдрагч бэлгийн хамтрагч юмуу тэ бараг тэр гадаадруу нь явуулмаар юм бишүүдээ. Тмйм нэг траума байна тэ.