Одоо болтол токсик эксээ мартаж чадахгүй байгаа хүмүүст өгөх 6 зөвлөгөө

Тэгэхээр, экс рүүгээ юу юугүй залгах гээд байгаа ч үнэндээ бол буцаж нийлэхгүй гээд дотроо шийдчихсэн байсан хүмүүст өгөх зөвлөгөө байна. Мартмаар байгаа ч мартаж чадахгүй бол энэ үгнүүдийг танд хэлье.

  1. Битгий бод
    Ерөөсөө л битгий бод. Ямар нэгэн байдлаар дурсамж, бодлууд нь орж ирээд байвал шууд өөр зүйл бод. Гоё хоол, кино, эсвэл дургүйг чинь хүргэсэн мөчүүд гэх мэт. Өөр юу ч байж болно оо. Тиймээс амар байна байх гэж найдаж байна.
  2. Битгий сана
    Хүрэлт, үнсэлт, тэврэлтийг нь бодоод л, хажууд байгаасай гэж хүсээд байна уу? Ерөөсөө тэгж болохгүй. Толгой тархиндаа “болохгүй” гэдэг үгийг нэвт шингээж өгөх хэрэгтэй. Хэрэв эргээд нийлсэн ч ямар ч ахиц дэвшил байхгүй гэж бодож байвал энэ л хамгийн зөв зам.
  3. Битгий залга
    Утасных нь дугаарыг блок хий. Нэгжгүй бай. Орой үдшээр найзуудтайгаа гарах гэж байгаа бол утсаа өөр хүнд даатга. Алдаа гаргаж болох бүхий л мөчөөс сэрэмжлэх хэрэгтэй.
  4. Битгий чат бич
    Чат бичих нь яг үнэндээ утсаар ярихаас ч балай гэдгийг мэдэх үү? Учир нь нэг л хөврөөд эхэлбэл зогсох аргагүй болно гэсэн үг. Утсаар ярихдаа хэлж хэзээ ч чадахгүй байсан үгийг бид илүү амархан бичиж, улам дэвэргэж чаддаг. Тиймээс боль. Зүгээр л боль.
  5. Битгий тэнэг алхам хий
    Тэнэг алхам гэдэгт юм юм орно. Шинэ найз залуу/охиных нь хаягийг дагах, сторинуудыг нь үзэх, найзын хүсэлт явуулах, гэрийнх нь гадаа очиж хүлээх, ямар нэгэн бэлэг явуулах ч юм уу. Хэрэв анхнаасаа бүгдийг дуусгана гэж шийдсэн бол, энэ харилцаа токсик харилцаа байсан бол дуусгах дээрээ л бат зогсох хэрэгтэй.
  6. Бурхныг бодож “битгий хэл”
    Нөгөө үгнүүдийг битгий хэлээрэй. Би чамд хайртай, би чамайг санаж байна, дахиад нэг оролдоод үзье гэдэг ч юм уу. Та түүнээс ангижирч, бүхнийг мартахад их хугацаа орно. Дээрээс нь үе үе маш ихээр санаж, түүнгүй бол байж чадахгүй мэт санагдана. Тэглээ ч болохгүй шүү. Найзууд, гэр бүл, бас хамгийн гол нь өөртөө итгэ. Хэзээ ч бүтэхгүй гэж бодсон токсик харилцаандаа эргэж ороод, дахиад л бүхнийг эхнээс нь туулмааргүй байвал шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.