Хаанаас яаж юунаас нь эхэлж бичхээ мэддэггүй ээ. Гэхдээ л хардалт гэдэг зүйлээс болж 1 өглөө сэрэхгүй ч болчих юм байна гэдгийг ойлголоо. Эхэндээ хайртайдаа гэж боддог байлаа. Сүүлдээ түүний хардалтаас болж өөрөө сэтгэцийн өвчтэй болчих вий гэж өөрөөсөө айдаг боллоо.
Яагаад гэвэл тэр надад хайртай би ийм зүйл хийж л тэр хүн ойлгох намайг худлаа яриагүйг мэднэ гэж бодож байлаа. Гэвч үгүй ээ. Хардсаар л. Баяр болоод нөхрөө хараад тасарсан эхнэр өглөө сэрсэн чинь нөхөртөө хэмхэртэлээ нүдүүлчжэээ. Хамгийн аймаар нь хүүхдүүдийнхээ хажууд. Энэ амьдралд хичээж яваа эмэгтэй хүн болгон янхан явдалтай байдаггүй биз дээ. Одоо бол үнэндээ айж байна…
2 Comments
Ийм хүнээс салахад зориг хэрэгтэй хардах түүнээсээ болж хүчирхийлнэ гэдэг сэтгэцийн өвчин шүү одоо л зориг гаргаж салахгүй бол 1 нь шороонд нөгөө нь шоронд орж л дуусна
Танай нөхөрт сэтгэл засалч хэрэгтэй юм байна даа. Өөрийнх нь дотор таныг үнэхээр хуурсан, эсвэл өөрийг нь хуурчих вий гэсэн бодитой айдас байгаа. Тэр бодитой мэдрээд байгаа мэдрэмжээ өөрөө захирч чадахгүй. Та нөхөрийгөө ойлгож, өвчингөө эдгээхэд нь туслах эсэхээ бодоод үзээрэй.
Хамгийн эхний алхам: энэ бүх мэдрээд байгаа зүйл нь бодитой мэдрэмж боловч амьдрал дээр ямарч хууралт байхгүй. Тэр хүн тархиндаа үүнийг бүтээж байгаагаа хүлээн зөвшөөрөх.