Сайн уу? Монголын эрчүүдээ. Сибирээс дахиад би л бичиж байна. Ойрд ажил шахуу биш цаг зав овоо гараад байх боллоо. Өдөр шөнөгүй жолоо мушгиж явдаг үеэ бодвол одоо зөвхөн өдрийн цагаар явж байна. Монгол улсын анхны ерөнхийлөгч маань өөд болсныг сонслоо. Оросын бараг бүх ТВ-ээр гарч байна. Харамсалтай л юм.
Тэр faсe дээр зарим хүмүүс их муухай юм бичсэн байна шүү! Монголчууд өөд болсон хүнийг муулж ярьдаггүй. Жаахан цус ойртох өвчинд нэрвэгдсэн хүн байна гэж ойлгосон шүү. Саяхан энд алдарт ЛЮБЭ групп ирж тоглолт хийлээ. Бут авсан. Бас цаг агаар тийм ч хүйтэн биш байна. Цас их орж байна. Зам цэвэрлэх машинууд их ачаалалтай байна.
Өчигдөр Украйнд Цэргийн тусгай ажилгаанд оролцсон эрчүүдээ тосгоныхон баатруудын ёсоор хүлээж авлаа. Аз болж бүгд эсэн мэнд. Өнгөрсөн нийгмийн үед Монголд оросууд олон байсан болохоор тэдний амьдрал сонин биш байж дээ. Харин одоо бол өөр. Бидний мэдэхгүй зүйл мянга. За цаашаа уламжлалт сэдэв рүүгээ ороё.
Орос хүүхнүүд нэг зүйлийг сайн ойлгодог. Хүндлэх л юм бол эр хүн хайр нь хөрсөн ч өөрийг нь орхиж явахгүй гэдгийг. Үнэндээ бол хүндлэл үгүй газраас эр хүн өөрөө л явчихана шүү дээ. Хажуудаа аваад үлдсэн л бол дараа нь дахин дурлуулна гэнэ шүү. Архи бол оростоо үндэсний гамшиг. Тиймээс архинаас холхон эр хүн эндээ л ханхүү. Гэхдээ одоогийн залуу үеийхэн архинд дурлахаа больжээ. Манай хүн оройн хоолны дараа нэг хундага хатуу ундаа өгдөг байсан. Одоо бол больсон. Нөхөр нь уухгүй болохоор.
Харин оронд нь зүгээр үнсдэг болсон. Халуу шатсан сайхан бие, надад хайртай сэтгэл, намайг гэдэг халамжинд нь би хайртай болжээ. Ер нь бол орос хүүхнүүд ийм байх ёстой гэж цусанд нь шингэсэн үзэл байх шиг. Мэдээж залуучууд хотруу бөөнөөрөө дайжиж хөдөө нутаг эзгүйрч байгаа. Гэхдээ л цэнгэг агаар, тайван амьдрал, сайхан эхнэр 3 байхад 40 гарсан эрд өөр юу хэрэгтэй юм бэ? Энэхэнээр өнөөдөр дуусгая. Хараалыг тоохгүй, хэрүүлийг хийхгүй, магтаалыг алдахгүй. Түр бака…
4 Comments
Zaila uheegu bgamu ydargaatai pizda be
Ямар эргүү тэнэг нь наад руу чинь явах вэ дээ.
Ямар эргүү тэнэг нь наад руу чинь явах вэ дээ.
Танилцуулах хүүхэн байна уу эхнэрийн чинь найз ч юм уу. Яг хаана гэнээ очиж амьдарч үзье и мэйл хаяг аа үлдээгээрэй хө