Сүүлдээ айдаг ч боллоо…

Сайн байцгаана уу би эмэгтэй одоо 23-тай. Нодлин хавараас хойш нэг эрэгтэй хүн янз янзын хуурамч хаягнаас чат бичээд ядаргаатай байна, бараг бичсэн хаяг нь 20 дөхөж байгаа. Блоклочихоор сар, 2 сарын дараа ахиал фб нээгээд бичээд эхэлнэ үнэндээ залхмаар яг ямар учиртай хүн юм бэ? Намайг таньдаг юм уу гэхээр харж байсан гэхээс өөр юм байхгүй тэгээд л уулзья барья гээл үнэн тамтай.

Би танихгүй хүнтэй уулзахгүй ээ ядаж царай зүсээ харуулчих гэхээр харуулахгүй бүр нэг гаж донтой юм уу, эсвэл надаар тоглоод байдаг юм болов уу? Ер ойлгохоо байлаа. Нэг удаа аудиогоор ярьж үзсэн надаас ах л хүн шиг байгаа юм. Тэгээд фб нь хуурамч, дугаар нтр мэдэхгүй болохоор энэ хүнийг олох боломж хэр бол? Бүр сүүлдээ айдаг ч боллоо…

1 Comment

  1. Эаа says:

    Дор бүр нь блоклохгүй, чатлаад, сонирхоод яриад байхаар чинь юу гэж салах билээ дээ… Өөрөө ханд өгөөд байна шд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.