Би хөдөөний охин манайхан хөдөөний хүмүүс манай нөхрийн хэллэгээр хэдэн гуйлгачид гэдэг хаяа согтохоороо гэхдээ хэзээ ч манай аав ээж энэ хүнээс юу ч гуйж байгаагүй. Бид нар хөдөөнөөс гаралтай ч өөр шиг нь машинаа бариад явж байснаа зогсож байсан машин руу шүлсээ хаядаггүй. Найзуудаа ялгаж харьцдаггүй. Ганц нэг харьцаад явж байсан хүн нь баяжаад томроод гараад ирвэл араас нь долоочих гээд л үхнэ. Багын найз нь ядруу яваад ирвэл харьцахгүй. Ийм хүн чанаргүй хүнтэй суугаад 3 хүүхэдтэй болсондоо өөрийгөө л зүхэж байна.
Чиний тэр зан чинь муухай байна. Хүнтэй ингэж битгий харьц гэхээр худлаа сайн хүний дүр эсгэсэн юмнууд гэнэ. Би лизингээр авсан байртай тэрэнд амьдардаг. Байрны лизинг хийх болчихлоо мөнгө байдаггүй гэхээр дуугардаггүй. Би л өөрөө өр шир тавин барин төлдөг. Өөрийнх цалин орохоор баахан пиво хүүхдүүддээ гээд чихэр боов авч өгөөд машиныхаа лизинг өгөөд л дуусна. Би хувиараа юм хийдэг байж байгаад хэдэн сар орлогогүй гэртэй байсан. Арчаагүй гэрийн авгайгаагаараа дуудуулаад гэр орон хэрүүлийн бузар шингэж байх шиг байна.
Мөнгөтэй бол инээнэ. Мөнгөгүй бол хажуу дахь хань үр хүүхдүүдээ барьж идчих гээд л. Хоолны мөнгөгүй байсан ч хэдэн пивоны хоо мөнгийг тал талаас 50 100-гаар нь зээлээд уугаад байна. Ийм хүн цаашид засрах болов уу? Нэг бол би байнга их мөнгө олоод байвал сайхан ааштай байх юм шиг байна. Эхнэр нөхөр гэдэг зовлон жаргалаа хуваалцах гэж л хагалдаг биз дээ. Иймхэн юм ойлгодоггүй хот газрын 40 настай хүүхдээрээ халаас хоосон хурдан аргаар баяжих сонирхолтой залуугаа яамаар ч юм. Миний оронд байсан бол ямар аргаар ийм замаас гарах уу?
4 Comments
40 гарсан бол өнгөрсөн ш дэ хаха. ер нь монголчууд 30 хүрээд засраагүй бол яг тэр чигээрээ. одоо тэгээд хүүхдүүд нь яг дуурайж бгаа гэхээр л харамсалтай юм даа. үнэхээр харамсалтай бна
Монголд нэг иймэохүү залуус их олширсонд харамсаж явдаг даа. Дүрслэхэд: Яагаач үгүй гүзээ шаачихсан тэгээд бохь зажлаастай хальт дээгүүр харсан, алцайнд нь яр ургасан мэт алцага алцага явдалтай, бусдын хийснийг хялайж хараастай бүлцэн домбон царайтай, зөвхөн хар амиа бөөцийлсөн, шүлсээ хаа сайгүй хаясан, эхнэр хүүхдээ худлаа хайрласан юм шиг дарамталсан оркууд халдварт өвчин мэт түгэж байна даа.
Ээдээ сонин хүн юмаа яаж яваад тийм хүмүүс гайгүй эмэгтэйчүүдтэй суучаад байдаг байнаа сал гэх ч бас хэцүү л юм. Сайн ярилцах л юмдаа манай аав ээж хоёр бол та хоёр шиг эсрэг бодолтой арай ч тэгэж арга ядаж байсныг нь мэдэхгүй л юм. Байраа зарах уу ч гэдэг юмуу би төлж барахгүйнээ яахуу ядаж юмаа хэмнэхүү ч гэдэг юмуу тэгээд ярилцаад үзэх л хэрэгтэй байх
Наад хүнд чинь авах сайн тал ер нь байх юмуу, байхгүй бол хаяач, чи 3 хүүхэдтэйгээ давгүй амьдарчихаар юм бишүү