Шинэхэн харилцааг эхлүүлж буй хүн бүрд хэрэгтэй 10 зөвлөгөө

“Амьдардагтаа биш энд хайр оршдог учраас бид амьдралд хайртай” гэж Фридрих Ницше хэлсэн байдаг. Хайр дурлал гэдэг гэнэтхэн л сэтгэлийн үүдийг тогшилгүй орж ирдэг хачирхалтай содон зүйл билээ. Үгээр хэлэх боломжгүй энэхүү зүйл амьдралд орж ирэхэд бид яах учраа олохгүй алдах нь ч бий. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зөвлөгөө чамд тусална гэдэгт итгэлтэй байна.

Бэлэг эрхтэн томруулагч ВАКУУМ

#1 Өөрсдийн ертөнцийг хуваалц

Шинэхэн харилцаа эхлүүлж буй хүмүүс дараах хоёр туйл руу хэлбэлзэх хандлагатай байдаг. Нэг бол нөгөө хүнийхээ ертөнц рүү гүн шумбах үгүй бол өөрийгөө хэт дөвийлгөн хамтрагчаа өөртөө автуулах. Энэ нь эхэн үедээ зүгээр юм шиг боловч яваандаа нэг талыг барьсан хортой харилцаа үүсгэх үндэс суурь болдог. Гэтэл эрүүл харилцаа гэдэг хоёр ертөнц нэгдэж шинэ ертөнцийг бий болгох шүү дээ. Иймд 50/50 гэсэн жанжин шугамыг баримталж харилцан ярилцаж бие биеэ таньж мэдээрэй.

#2 Хайрын хэлээ олж мэд

Хайрын 5 хэлийн талаар та бүгд өмнө нь сонсож байсан байх. Бид бүгд хайрыг янз бүрээр харуулдаг. Зарим хүмүүс бэлэг өгч буйгаа хайраа илэрхийлж байна гэж бодоог бол зарим нь урмын үг сонссоноор хайрлагдаж буйгаа мэдэрдэг. Бид нэг нэгнийхээ хайрын хэлийг мэдэхгүйгээс “Тэр намайг ойлгодоггүй”, “Тэр намайг халамжилдаггүй”, “Тэр намайг огт тоодоггүй”, “Миний хүслийг тэр хэзээ ч ойлгохгүй” гэх мэт харилцааны зөрчлүүд үүсдэг учраас энэ талаар суралцаж, харилцан ярилцаж хайрын хэлээ мэдээрэй.

#3 Хил хязгаар тогтоо

Boundary буюу хил хязгаар тогтоох нь чамайг хор хөнөөл бүхий харилцаанд орохоос сэргийлэхээс гадна өөрийн хүсэж буй зүйлсээ эрүүлээр илэрхийлж сурахад чинь тусална. Энэ нь гэхдээ би ингэнэ. чи тэгнэ гэх хатуу хэл хязгаарыг хэлээгүй юм шүү.Хязгаар тогтоосноор чи ямар төрлийн зан авирыг тэвчиж чадах, чадахгүй гэдгээ эсрэг хүндээ тодорхой болгож өгөх бөгөөд ингэснээр тухайн харилцаагаа үргэлжлүүлэх эсэхээ эрт шийдвэрлэхэд чинь тус болно.

#4 Шударга байдал

Шинэ харилцаа эхлүүлэхэд хамгийн чухал зүйл бол өөрөөрөө байх явдал юм. Хэн нэгний дүрд тоглож төгс мэт аашлах нь харилцааг эхэндээ ид шид шиг болгож магад ч удаан үргэлжлэх нь юу л бол. Хэрэв чи удаан тогтвортой харилцааг хүсэж байвал хуурамч багуудаа бүгдийг нь тайлж хаях хэрэгтэй. Өөрийнхөө тухай айдас, сэтгэл зүйн байдал, юу хүсэж байгаа гээд бүхнээ үнэнчээр хэлж чадахгүй бол ямар ч харилцаа удаан үргэлжлэхгүй.

#5 Улаан тугуудыг анзаар

Харилцааны эхэнд юм бүхэн зүүд зэрэглээ шиг сайхан санагддаг. Гэхдээ улаан тугуудыг анзаарахаа мартаж болохгүй шүү. Энэ нь тэр хүнийг шүүмжилж муу бүхнийг нь анзаар гэсэн үг биш. Гагцхүү хамтрагчаа дурлалын сохор нүдээр бус бодитоор нь харах зай үлдээхэд л болно.

#6 Хөгжилд

Шинэ харилцааны хамгийн сайхан зүйл бол хөгжилтэй байдал юм. Яг л бал сар шиг гайхалтай мөчийг амархан сарниулах гэж яарах хэрэггүй дээ. Одоо байгаагаа таашааж хөгжилдөөрэй.

#7 Нэгнийхээ найзуудтай уулз

Найзууд бол чамтай хамт тоо томшгүй олон үйл явдлуудыг даван туулж, хуучин харилцаанаасаа салахад чинь тусалж, анхнаасаа дэргэд чинь байсан хүмүүс юм. Иймд хамтрагчаа зөв сонгоход чинь хамгийн үнэн бодит зөвлөгөөг тэд хэлж магадгүй шүү. Мөн түүнийг тэдэнтэй уулзуулснаар хүмүүсийн дэргэд чамтай яаж харьцаж байна, ямар үг үйлдэл гаргаж байна зэргийг танихад тустай.

#8 Өөртөө итгэ

Харилцаа чинь өмнө нь олон удаа бүтэлгүйтэж байсан байж болно. Дахин эхэлбэл дахиад л бүтэлгүйтэх байх гэсэн айдас биднийг ангал руу түлхэх болно. Тиймээс дахиж алдахгүй, харилцаагаа бүтээнэ гэсэн итгэлийг өөртөө би болгож, зоригжуулаарай

#9 Үйлдэл нь үгнээс илүү чухал гэдгийг санаарай

Үйлдэл үг зөрөх үед төөрөгдөл үсдэг учир тэдний хэлж ярьж байгаа зүйлсэд анхаарлаа хандуулаарай. Хэрэв тэр чамд үнэхээр санаа тавьдаг бол “Зүгээр үү?” гэж мессеж бичихийн оронд биеэрээ ирэх байсан. Иймд харилцааны эхнээс л цэцэг мэт үгнүүдэд хууртаж болохгүй шүү.

#10 Тэр ч бас хүн

Эцэст нь хэлэхэд ямар ч харилцаанд хэн хэнээ хүлээн зөвшөөрөх сэтгэл хамгийн чухал гэдгийг санаарай. Тэр ч гэсэн хүн, түүнд ч бас өнгөрсөнд туулж өнгөрүүлсэн амьдрал байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр чамтай харилцаанд байна аа гэдэг нь чи түүний хувьд бүхий л ертөнц боллоо гэсэн үг биш шүү. Харилцан нэгнээ хүндэтгэж, хэн хэндээ тодорхой хэмжээний орон зайг өгч сурваас урт хугацааны эрүүл харилцаа үүсэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.