Хуучин эхнэртэй холбоотой явдал л даа. 10 жилийн өмнө болж байсан ёстой хэзээ ч санаанаас гардаггүй. Бүр яг тэр мөч нүдэнд харагдтал дурсамж болж үлдсэн.
Бид 2 нэг хүүхэдтэй байсан. Тэр үед охин маань 4 настай байлаа. Яг юунаас болсон юм бүү мэд. Эхнэр маань надтай нэг их ойртохоо байчихсан байж билээ. Би ч эхнэрээ баярлуулах гээд зөндөө л юм авч өгдөг байлаа. Тэгсэн ч нөхцөл байдал дээрддэггүй. Нэг удаа секс хийх гээд хэвтэж байсан чинь бүр ямар ч идэвхгүй царайлаад болдоггүй. Гэнэт уур хүрээд хэрэлдчихсан. Чиний төлөө зөндөө юм хийж байгаа юу нь болохоо байчихсан юм гээд аймаар хэрүүл хийсэн.
Тэр өдрөөс хойш эхнэр бүр надтай харьцахаа байчихсан. Уул нь дараа өдөр нь уучлал гуйсан л даа. Хүмүүс заримдаа ямар ч шалтгаангүйгээр бие биеэсээ уйддаг юм билээ яг тэр л болсон байсан. Би яг тэр явдлаас хойш эхнэрийг за энэ нэг хүнтэй болж гэж бодоод утас шөрмөсийг нь нууцаар шалгадаг болсон. Гэтэл юу болсон гээч. Манай ажлын нэг залуутай явалддаг байсан. Тэрэнтэйгээ айхтар хайрын мэссэж биччихсэн нтр. Маргааш уулзья гэдэг мэссэжийг нь олж уншаад би тэр хоёрыг барихаар шийдсэн.
Маргааш өглөө нь би ажилдаа явсан боловч гадуур хөөцөлдөх юм байна гээд эртхэн гараад ирсэн л дээ. Тэгээд яг хэдэн цагт тэр хоёрыг уулзахыг нь мэдэхгүй байсан ч шууд нөгөө газар руу нь яваад очсон. Манай гэрийн хажууханд байдаг нэг доороо ресторантай дээрээ буудалтай газар байсан. Тийшээ нь яваад орлоо. 2 давхарт нь гарлаа рэеэпоы хүүхэн алга. Нөгөө өрөөнүүдийнх нь хаалга нэг нэгээр нь онгойлгоод үзсэн чинь яг булангийн нэг хаалга онгойлгосон чинь эхнэр нөгөө залуутай шаалцаж байсан. Яг тэр дүр зураг ёстой сэтгэлэээс хэзээ ч гардаггүй. Эхнэр алцайчихсан нөгөө залуу дээр нь оцогнож өгч байна аа.
Тэгээд болоогүй яг тавьцгааж байсан. Би яагаад ч юм тэр үед хаалгаар орж зүрхлээгүй. Хэсэг харж байгаад буцаад гараад явчихсан. Тэр өдрөө гэртээ хариагүй. Гэтэл эхнэр орой залгасан гээч. Хаана яваа юм хэзээ ирэхийн чих шиг. Би юу ч бичээгүй. Маргааш нь ч бас гэртээ ажилдаа очоогүй. Ээж дээрээ байж байгаад хэд хоногоос очсон чинь над руу уурлаж байна аа. Би тэгээд уулзаад л шууд хэлсэн одоо салцгаая гээд. Эхнэр ч ерөөсөө үгүй гээгүй. Тэгээд ярилцаж үзсэн чинь эхнэр охиноо өөр дээрээ авна гэдэг юм. Тэгэхээр нь хэлсэн 5 хоногийн өмнө би та 2 дээр очсон гээд үнэнээ хэлсэн чинь ёстой эвгүй байдалд орж билээ.
Тэгээд би хэлж байгаад охиноо өөр дээрээ авсан даа. 2 жилийн дараа би нэг ажлын хүүхэнтэйгээ суусан. Одоо тэрэнтэйгээ амьдарч байгаа амьдрал дажгүй шүү ер нь. Манай хуучин эхнэр ёстой тааруухан амьдарч байгаа. Надаас салаад хэсэг хугацааны дараа тааралдсан чинь шаал танихгүй залуутай явж байсан. Жилийн дараа таараад бид 2 жоохон ярьж суусан. Гэтэл сингл л гэж байсан. Ер нь яг таарах хүнгүй хэсэг үерхээд л салаад л яваад байгаа бололтой байсан. Учирсан залуучууд нь бүгд араар нь тавьдаг гэж ойлгосон. Надтай байхад сайхан байжээ л гэж хэлдэг юм. Заримдаа согтохоороо бичнэ. Би гэхдээ огт хариу бичдэггүй.
Би тэр хүнийг уул нь хүний дайтай хайрлаж байсан юм л даа. Даанч ёстой хайрыг минь даагаагүй. Тэрнээс болоод өдий 40 хүрчихсэн ганц бие хүүхэдгүй. Ёстой өрөвдөлтөй амьдарч байгаа. Хааяа охинтойгоо уулздаг байсан юм. Гэхдээ охин одоо том болоод ээжийгээ бараг тоохоо байчихсан. Харин шинэ ээжтэйгээ бол ёстой ний нуугүй ярилцдаг. Маш дотно. Эксийгээ өрөвдөх юм даа. Тухайн үед хэсэг дотроо аймаар дургүй хүрч үзэн яддаг байсан ч одоо аль хэдийн уучилж дээ түүнийгээ. Хурдхан шиг нэг хань ижилтэй болоод сайхан амьдраасай л гэж боддог.
Амьдрал ямар хэн илүү онц авах гэдэг өрсөлдөөн биш. Бүгд л сайн сайхан явж байвал болоо доо. Би бол сайхан амьдарч байна. 3 сайхан хүүхэдтэй хань минь надад маш хайртай. Бас маш тачаангүй хүүхэн. Бид 2 үеийнхэн дундаа бол маш сексийн идэвхтэй хосууд шүү. Шөнө болгон секс хийдэг. Сонин юм нь бүр улам л секс хийх донтой болоод байгаа. Тэр маань ч яг адил. Амьдрал ийм л байна даа. Эксийгээ хааяа бодож өрөвдөх юм. Наддаа үнэнч сайхан байсан бол би тэрнийгээ сайхан амьдруулах л байлаа. Даанч хорвоо юм даа…
3 Comments
haramlsaltai ch yum shig, goyo ch yum shig unshihad shan blaa. Gehdee chi huuchin ehnerteigee baingiin haritsaatai bj, huuhedtei ni uulzuulj bas bolomjtoi bol haayaa da tusalj demjij bval shan bh yum shig sanagdlaa. Amjilt husey
Araar ni tabij bhad tiim hair gej yu bdag yum hun yu tarina tuuniigee huraana
Saihan amidralaa hairlaj yavaarai bro