Японы алдарт дуучин Мики Мацубара цэл залуухан 44 насандаа умайн хүзүүний хорт хавдраар нас барсан талаар уншаад энэ айхтар өвчний талаар өөрийнхөө хэмжээнд судласан юм.
Тэгсэн юу вэ? Бараг хажуу хаяанд байдаг өвчин юм байнашдээ. Эр хүйстэй би байтугай, эхнэр маань хүртэл энэ талаар мэддэггүй байсан.
Монгол улсын хэмжээнд л гэхэд умайн хүзүүний хорт хавдраар жилд 160 эмэгтэй нас барж, 400-500 гаруй эмэгтэй шинээр оношлогддог юм байна. Аймшигтай тоо биш гэж үү? Бараг дайн дажин, цар тахал цаашаа тоо шүү.
Умайн хүзүүний хорт хавдрын хамгийн гол үүсгэгч хүчин зүйл нь “HPV” буюу хүний хөхөнцөр вирус юм байна. Азаар энэ вирусын эсрэг вакцин байдаг. Гэхдээ эхлээд оношлуулаад, хөхөнцөр вирус тусаагүй байвал вакцинд хамрагдах боломжтой.
Би ч бараг эхнэрээ чирэх шахам ХӨСҮТ-рүү дагуулж очоод хөхөнцөр вирусын вакцин хийлгэчихлээ. Мэдээж өмнө нь вирусын шинжилгээ өгсөн. Ёоооё сая л нэг тайвширлаа.
Эхнэрээ хайрлана шүү эрчүүд минь. Мань мэт байтугай эмэгтэйчүүд өөрсдөө ч мэдэхгүй өчнөөн асуудал байдаг юм билээ. Цаг тухайд нь дагуулж очоод үзлэг оношилгоонд нь оруулчихаж байгаарай!
– Аригун
FB Copy