Салаад 2, 3 сар болж байгаа ч бүрэн салж чадахгүй хэд хэд уулзсан. Сүүлд 12 сарын 30-нд уулзсан тэгээд одоо нөхрийнхөө инстаграмм фэйс хаяг руу нь ороод харахаар ганц ч харьцдаг эмэгтэй хүн байхгүйи байх юм. Тэгсэн мөртлөө над дээр ирэхгүй юм аа яах вэ? Би яаж хүлээхээ болих вэ?
Өөрийгөө завгүй байлгасан ч өөр эмэгтэйтэй болж байна уу гээд фэйс рүү нь орж харчаад өөр хүн үнэхээр байхгүй байхаар нь буцаж над дэр ирэх юм шиг санагдаад хүлээлт үүсгээд байх юм. Ер нь буцаж ирэх болуу яах вэ? Хүн санах хүлээх ямар хэцүү юм бэ, яаж хүлээхээн болих вэ? Үнэхээр хайртай байсан бол ингэж удаан хол байхгүй л байсан байх даа. Над шиг байдалд орж байсан хүмүүс байна уу туслаач яг яах вэ? Би одоо бол хэзээ ч түрүүлж гуйхгүй өмнө би үхтлээ буцаж нийлье гэж гуйсан юм…