Ямар жилд, аль ордод төрсөн бүсгүйчүүд ТӨГС ЭМЭГТЭЙ вэ?

Зурхай судлаачид ямар жилд төрсөн, аль ордны эмэгтэйчүүд сайн ээж, сайн эзэгтэй, төгс эмэгтэй болдог талаар дараах дүгнэлтийг гаргажээ.

Мэлхийн ордны эмэгтэйчүүд

Мэлхийн ордны эмэгтэйчүүд хүүхдүүдээ хайрлан хүндэлж, тэдэнтэй хэл амаа амархан ололцдог байна. Тэд хайрлахаас гадна гэр орондоо тав тухыг бүрдүүлдэг, гэр бүлийн бүх гишүүдээ сонсож, дэмжиж чаддаг төгс эмэгтэйчүүд болдог аж.

Жинлүүрийн эмэгтэйчүүд

Энэ ордны бүсгүйн дэргэд хамгийн “хөлдүү” залуу ч өөрийгөө ханхүү мэтээр мэдэрнэ. Жинлүүрийн ордны бүсгүйчүүд ямар ч хүнд үнэ цэнийг нь мэдрүүлж, өөртөө итгэлтэй байхад тусалдаг. Тэд төгс бөгөөд сайн эзэгтэй, дур булаам эхнэр, мэдрэмжтэй ажилтан байж чадна.

Хонь жилтэй эмэгтэйчүүд

Жилээр нь авч үзвэл, хонь жилтэй бүсгүйчүүд хүмүүжилтэй, эелдэг, сайхан сэтгэлтэй. Маш мэдрэмжтэй тэд гадаад төрхөндөө сайн анхаардаг, найз нөхөд, ойр дотныхондоо хэцүү үед тусалж чаддаг.

Нохой жилтэй эмэгтэй

Энэ жилд төрсөн бүсгүйчүүд шиг үнэнч хүмүүсийг хаанаас ч олохгүй. Тэд бусдад тусалж, нөмөр нөөлөг болоход үргэлж бэлэн байдаг бөгөөд гэр бүлсэг. Нохой жилтэй бүсгүйчүүдэд өөрсдөд нь түлхэц, түшиг тулгуур болох хань нөхөр хэрэгтэй.

Туулай жилтэй эмэгтэй

Туулай жилтэй бүсгүйчүүд халамжтай, эелдэг. Ойр дотныхныхоо төлөө тэд золиос гаргахад бэлэн бөгөөд туулай жилтнүүдийн зөөлөн, уян хатан зан аашийг өөр ямар ч жилтэн гүйцэхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.