Хүнд ерөөсөө итгэж чадахаа байчихжээ. Өмнөх найз залуу минь жирэмсэн болгоод орхиод явсан. Хүүхдээ авахуулсан. Одоо ахиад өөр хүнтэй үерхээд гоё байна гэж бодтол нөгөөх нь бас гэртээ өөр хүн авчирсныг нь мэдчихлээ. Бас фэйсбүүкээр өөр охинтой чатладаг зүрхтэй эможигоор харьцдагийг нь ч мэдлээ.
Амьдралд дутагдаж гачигдах юм юу ч алга. Одоо л хань ижилтэй болоод сайхан амьдаръя гэсэн ч дандаа нэг араар тавьдаг хүүхэмсэг үнэнч биш хүмүүстэй таараад байх юм. Сүүлдээ бүр трауматай болоод хүнтэй харьцаж дотносохоос айдаг боллоо. Бүх юм байгаа ч байнга өөртөө итгэлгүй мэдрэмж төрөөд байдаг боллоо. Би уг нь нээх хүнд гологдохоор царай зүстэй биш биеийн галбиртаа анхаардаг тогтмол орлоготой өөрийгөө бүрэн аваад явчих чадвартай. Гэхдээ л заримдаа энэ асуудлаасаа болоод бүр дотор бачимдаад үхмээр санагдах юм. Зүгээр л гоё хайрлаад үнэнч байдаг үерхээд гэрлэдэг тийм хайр байх аа больчихсон юм уу?
2 Comments
bi unench hun. Gehdee gants neg zurhtei emoji blgui yahav
1. Sexiin, sanhuugiin, setgel sanaanii, hair halamjiin heregtsee buren hangagdsan baihad hun er n, ter dundaa eregtei hun iluu harj biluu doloodoggui yum. Neelttei yarilts. Yu dutaad yu bolku baigaagaa medej av.
2. Mangar batsaanuud l naiz ohinoosoo uur emegteig nairsan, chatalsan, shaasnaa baharhaltai zuil meteer setgej yavdag yum. Daraa n uhaardag yum.
3. Aldaj onoj uzsen, joohon mature zaluutai uulzaad uz.
4. Er n unench bish, uur iluu dutuu hariltsaatai amidral bol gunigtai shde.
End bichij bga zdakuud ch uursdiiguu baharhaltai meteer setgej baigaa. Yag unendee gunigtai amidral.
5. Yunaas ch aih hereggui. Huseed baigaa zaluutaigaa uchirch l taaraa.