Өөрийн хүссэн жаргалтай амьдралаа бүтээх гэсэн болдгүй ээ

Би одоо 29 настай залуу. 2022 оноос өмнө нэг хэсэг янз бүрийн байрладаг байрладаггүй ажил хийгээд нэг л амьдрал тогтвортой болж өгөхгүй явсаар хотод нэг л биш эрх чөлөөгүй дураараа ч байж болохгүй миний хүссэн сайхан амьдрал төсөөлөгдөхгүй байсан болохоор амьдарч байсан ганц өрөө байраа жижиг тэрэгтэйгээ зараад хотын нилээн баруун зах руу газар авж хуучин гэр бариад хашаандаа нэг том граш барьж авлаа.

Жижиг тэрэгнийхээ мөнгөөр нэг портер ч авлаа. Тэгсэн 2 жил шахуу үерхэж байсан надаас 7 дүү охинтой хамт тэндээ амьдрах гэсэн хамт байх шинжгүй болвоо тэгээд нэг хэсэг 21 хавьцаа 1 өрөө байр түрээслээд би ирэн очин нөгөөдөх маань бас нэг ээлжийн ажилтай 7 хоног тоо цөөхөн уулздаг болвоо. Байрныхаа зардлыг хувааж төлдөг байсан тэгээд 1 жил болоод бид хоорондоо ч ойлголцхоо байж би ч хувийн бизнестэй болно гээд янз бүрээр л өөрийгөө хөгжүүлж хэрэгтэй хэрэггүй зүйлсэд мөнгөө үрээд дансан дахь мөнгө дуусах ч дөхөөд байраа больёо хамт бай гэсэн бас л болж өгдөггүй.

Тэгээд хэлэлгүйгээр нилээн орой угаах хувцасаа аваад дэлгүүрээс идэж уух юм аваад орох гэсэн түлхүүр эргүүлээд орж болохгүй хаалга нүдсэн онгойдоггүй гаднаасаа гэрэлтэй хаалганы цаанаас хальт эрэгтэй хүний хоолой ч юм шиг сонсогдоод баахан нүдэж утас руу нь залгаад нэлээн байсны дараа онгойв. Нээх уурлангүй нүцгэн хүн унтуулахгүй гээд нэг юм онгойлгов би ч нээх хардаж сүүд болсончгүй хий юм сонссон юм байх даа л гэж бодсон. Пиовний лааз захиалгын хоолны савтай хогын уут үүдэнд байсан, 3 давхрын цонхноос үсэрсэн ч байж болохоор л байсан л даа.

Тэгээд тэр өдрөөс хойш би нэг сэтгэл хөрөөд л ирсэн дараа нь бас ам зөрөлдөөд надаас зугтаад л явсан нэг хэсэг алга болоод дараа нь байрнаас хамаг юмаа аваад явсан байсан. Тэгээд бид хоёр салсан тэгээд тэрнээс хойш ганц хоёр хүнтэй уулзсан даанч амьдралаа холбохоор хүн гарж ирэхгүй юм. Ер нь охидууд яагаад бүх юм нь бэлэн юм хүсээд байдгийг ойлгох юм алга биенээ түшээд жоохон л хичээчихвэл болно гэсэн сэтгэлээр хамт байх хүн л хэрэгтэй байна.

5 Comments

  1. Naran says:

    Шантарч болохгүй шүү! Ямар ажил хийнэ, тэрийгээ тултал сайн хий. Бусдын итгэлийг даа, хариуцлагатай бай. Яваандаа ажлынхаа үр шимийг арвижуулж хурааж авна.

    Найз охины хувьд, өнгөрсөнөөсөө суралц. Өөр дээрээ дүгнэлт хийгээд, өөрийнхөө сул талаа сайжруул. Ирээдүйн харилцаанд нь хэрэгтэй.

  2. Naraa says:

    Шантарч болохгүй шүү! Ямар ажил хийнэ, тэрийгээ тултал сайн хий. Бусдын итгэлийг даа, хариуцлагатай бай. Яваандаа ажлынхаа үр шимийг арвижуулж хурааж авна.

    Найз охины хувьд, өнгөрсөнөөсөө суралц. Өөр дээрээ дүгнэлт хийгээд, өөрийнхөө сул талаа сайжруул. Ирээдүйн харилцаанд нь хэрэгтэй.

  3. bigboy says:

    Tegiishdee ugaasaa iolgomjtoi bn, chamaig mkngutei bolchuul muusain ems shawaad salahgvi kkk

  4. Z says:

    Usuhiin ulun, dutuugiin zovlon, guilgachid l tiim bdag yumaa dutuugaa gyals nuhuh gej belen yuman deer hurdan ochihiig husdeg neg yosnii trauma gej helj bolno… Purevsuren bol zaluu ohidod ulger duurailal uzuulsen balai em. 10 jiliin suragch bhda hugshin uvgunii huuhdiig gargaj bayan tansag amidralaa gaihuulj, oo ingeel bolchdiim bna gdeg sedliig ohidod ulgerlen uzuulsen bdag

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.