15 настай хүүг хүчиндэхийг завдсан Г.Цог-Өрнөхийн гэм буруугийн шүүх хурлыг 27-нд товлолоо

2023 онд “Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Цог-Өрнөх 15 настай хүүг хүчиндэхийг завдсан хэрэгт холбогдон сатуулагдаж байв.

Тэгвэл түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт болсон байна.

Г.Цог-Өрнөхөд холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн гэм буруугийн хурлыг энэ сарын 27-нд хийхээр товложээ.

Тухайн хэргийг эргэн сануулбал, Г.Цог-Өрнөх нь “Boogii Boogii” гэх хуурамч хаягаас өсвөр насны хүүтэй чатаар харилцан улмаар хуурч мэхлэн машиндаа авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэж мэдээлэгдэж байв.

SOURCE: Eguur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.