Хэрүүл хийх нь хаашаа юм бас ингээд яваад байхаар хэцүү юм аа

Сайн байна уу? Та бүхнээсээ нэг зүйл асууя. Би нөхөр 5 настай 1 настай хоёр хүүгийн хамт амьдардаг, нөхөр бид албан ёсоор батлуулсан гэр бүл хоёр маш эвтэй найртай, хадамууд маань надад маш сайн ханддаг. Өөрийгөө нөхөртөө халамжтай сайн эзэгтэй гэж боддог.

Би одоогоор бага хүүхэдээ хараад гэртээ байгаа хэдий ч ажиллаж байсан үеийнх шигээ өөрийгөө арчилдаг хэвээр жин нэмээгүй сексийн харилцаа маань хэвийн нөхөртөө огт үгэлж яншдаггүй. Гэтэл нөхөр маань хаа нэг гадуур уусан үедээ үдэш орой өөрөөсөө 8 эгч тийм хүүхэн рүү утсаар залгаж ярьсан харагдах юм.

Бусад үед бол үгүй сард 1, 2 удаа. Нөхрийн утасны код нээлттэй байдаг болохоор би тандаад л чимээгүй яваад л байгаа. Тэр хүүхэн нь надтай фэйсбүүкийн найз намайг эхнэр нь гэдгийг бат мэдэж байгаа. Тэр хүүхнийг судалж үзвэл аав ээж том болсон охинтойгоо амьдардаг, төрийн байгууллагад ажилладаг тийм эмэгтэй байна билээ.

Нөхөртэй ямар ч ажил төрлийн болоод нутаг ус энэ тэрийн хамааралтай байх боломжгүй. Нөхөртэйгөө учиргүй хэрүүл хийх нь ч хаашаа юм бас ингээд яваад байхаар хэцүү. Яасан нь дээр вэ? Та бүхэн маань зөвлөөч…

3 Comments

  1. Nuhur says:

    Teruugeer yawsan gaig enuugeer duudnaa gj. Zugeer hay. Ooriigoo l zegzger bolgo. Saihan hool hii.

  2. Бор Азарга FB says:

    Тэр эмэгтэйг нь нөхрөөрөө гэртээ уриад авчруулаад ярилцаад л үзвэл яадаг бол

  3. Зочин says:

    Хүн заримдаа мэдэх ёсгүй юмаа мэдэх хэрэггүй байдаг юм мэдсэнээр юу ч хожихгүй болж байсан амьдралд чинь ан цав гарна бүр цаашилбал салж саринана амьдралаараа хохироно утасаа кодлоогүй чамаас нуухаар юм хийгээгүй л юм байна ш дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.