Энэ өдрийн амрыг айлтгая. Ойрд ажил ихтэй байгаад та нартаа бичиж амжилгүй удлаа. Өргөн Сибирт хавар айлчилж байна гэж. Цас ханзарч байна. Удахгуй цөн түрэх нь. Лена мөрний цөн маш хүчтэй дуу чимээ ихтэй түрдэг юм. Монголоос охин маань найз хүүтэйгээ айлчилж ирээд 14 хоноод буцлаа. Агаарын цэврийг байгалийн сайхантай гайхаж байгаад л буцлаа. Манай экс эхнэр сайн эрүүл байгаа юм байна. Надад ч бас сайхан байна. Юу ч гэсэн миний охинийг төрүүлсэн эх нь шүү дээ. Манайд Монголоос ирсэн найз эрийг маань булаацалдаад л нэг сайхан үйлэнд уран бүсгүйд борлогдоод явсан. Тэр эмэгтэй хуучин шуба, үстэй дублёнокийг сэргээн засварладаг хувийн цехтэй. Бараг л чихдээд хүчээр шахуу аваад явсан.
Одоо манай Монгол эрийг өврөөсөө алдахгүй гэсэн шиг л эрхлүүлж барьж байна даа. Манай эр ч бод идсэн боохой шиг л пээдгэр явдаг болсон. За одоо уламжлалт сэдэвтээ ороё. Орос бүсгүйчүүдэд нэг содон чанар бий. Эр нөхөр байхгүй үед өөрөө заавал орлох ёстой гэсэн үзэл. Хэн нэгэн эр бусдад юм амлаад биелүүлж чадаагүй бол эхнэр нь оролцож заавал дуусгадаг. Энд нэг эр цэрэгт яваад одоо Курст үзэж тарж байна гэсэн. Тэр эр хүнд машины мотор сольж өгнө гээд амжаагүй байж. Харин эхнэр нь өөр засварчин хөлсөлж авчраад солиулж. Мэдээж учрыг ойлгосон засварчин яс хийсэн. Засуулсан хүн ч төлбөрөө асуудалгүй өгсөн. Ийм чанараараа дэлхийн 2-р дайны үед эмэгтэйчүүд эрчүүдийн ажлыг нугалж баахан танк онгоц зэр зэвсэг үйлдвэрлэсэн байх. Гэртээ тэд халуун зөөлөн ялдам харин гадаа бол нөхрөөсөө дутахгүй гүргэр.
Миний хань гэсэн өвөрт эрхэлж байгаа бие нь торго шиг илж байгаа гарын алга нь эвэртэй. Гэхдээ л энэ гарын сайхныг би бахдаад ханадаггүй л юм даа. Орос охид хөвдүүддээ үнэрхэнэ гэж хачин. Тэгсэн мөртлөө залууд нь өөр охин хандрах л юм бол шууд булаацалдаад унана. Алаан болно. Эцэг эх нь хүртэл оролцож байж зохицуулна гэж мэд. Гадаадын хөрөнгө оруулагчдын хааж орхиод явсан аж ахуйн газруудыг одоо Орос хүүхнүүд дахин нээж ажиллуулж байна. Энэхэнийг бичээд одоохондоо өндөрлөе. Хараалыг тоохгүй, хэрүүлийг хийхгүй, магтаалыг алдахгүй. Түр бака…
5 Comments
ene neg medrel sda . zohiol bichij setgelee zogoodog yum shig bga yum. ochij ochij sibir bhda yahavdee. boduul 40 nileen garsan neg dachku sda l bj taaraa
Daind yavuulah humuus tsugluulah geed baigaan bishuu dee. Ene site iim yum oruulahaa bolichihmoor baina.
Чиний нэлээд олон бичлэгийг уншлаа. Чи нэлээн олон юмнаас худлаа бичдэг болох чинь харагдаж байна.
Анхны постдоо орост цалин сарын 150-220 мянган рубльтэй ажлын байрууд зөндөө байна гэж байсан. Зөндөө байсан бол яагаад 210 мянган рублийн цалинтай украины дайнд гэрээгээр орж хэдэн мянгаараа үхээд байна? 1500 долларын цалинтай хүн 2100 долларын цалинтай ажлын байрлуу явж тэндээ үхэхийг бодох уу? Худал шааж байгаа чинь ингээд л илэрч байна.
Лена мөрний хөвөөнөөс бичиж байна гэж байлуу? Чи якутаас байхнээ. Одоо якутад хавар боллоо юу? Прогноз погоды в якутске гэж гүүглэдэе. Ойрын 10 хоногийн хамгийн дулаан өдөр -18 градус, хамгийн хүйтэн нь 2 сарын 27-нд -38 болж байна? Тэр тусмаа 10 хоногийн дараах 27-ны шөнө шүү хаха. 2024 онд 5-р сарын 11-18 ны хооронд Лена мөрөнд цөн түрсэн гэж байна. Бүхэл бүтэн 3 сар болж байна, тийм байхад үхсний чинь удахгуй. – Чи дахиад л худлаа хэллээ.
Якутад оросын иргэншилгүй цагаач хэр цалин авдаг вэ гэсэн чинь юун ажил хийх, 2024 оны 4 сарын 8-ны өдөр якутын захирагч гадны иргэдийг 10 салбарт ажил эрхэлхийг хориглосон тушаал гаргасан нь нэтэд байж байна: ХАА, ойн аж ахуй, загас агнуур, боловсруулах үйлдвэр, барилга, бөөний ба жижиглэнгийн худалдаа, тээвэр ба хадгалалт, зочид буудал ба нийтийн хоол хүнс, үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ, боловсрол, ба эрүүл мэнд, мэргэжлийн, шинжлэх ухаан ба техникийн үйл ажиллагаа гэж байна. Ийм байхад юун наана чинь ажиллах. Худлаа шаадаг чинь дахиад л гарлаа.
Якутад рас хоорондын (үндэстэн биш шүү хар, шар, цагаан арьстан гэж), гэр бүл болох үзэгдэл оростоо хамгийн бага гэж байна шүү хахаха. Ази эрчүүдийг голдог цагаан хүүхнүүд орос хэл ч олигтой мэдэхгүй монголтой ёстой суулаа юу? Чи дахиад л худлаа шаалаа.
Дээрх постдоо цэргийн тусгай ажиллагаа гэж шаалуу. Баас минь чи яасан оросын суртал ухуулагчийн үгээр бичдэгийн. Энгийн орос хүртэл наадхыг чинь дайн л гэж ярьдаг юм шдээ. Чи зүгээр худлаа үнэн пост тавиад монгол эрчүүдийн толгойг эргүүлж украинлуу дайнд явуулах гэсэн ФСБ-н хөлсний нохой л байна. Орост ажил бий гэж худлаа дуудчаад шууд дайнд цөлсөн энэтхэг, сомали, куб, иран гээд өчнөөн улсын иргэд цаана чинь украинд олзлогдчоод ярилцлага өгч байна.
Чи энд шүүмж бичсэн залуусыг атаархсан гэж шаадаг билүү? Чамд ацаараа атаархдын, захын солонгост ажилладаг монгол чиний ярьсан цалинг чинь доод тал нь 2-3 нугалаад олж байгаа. Харин чиний наад худал тархи угаалтад чинь итгээд нэг ч атугай гэнэн монгол эр битгий дайнд үхээсэй гэсэндээ бичиж байна. Бичиж байгаа бүр чинь үнэн гэвэл чи наанаа, ямар ажлын байрууд байгаа вэбсайтаа тавчих. Өөрөө хаана ажиллдаг юү хийдгээ бас бичээд, ютуб, фэйсэд лайв хийгээд бодитойгоор харуулчих.
Сайтын админ энэ мэтийн орос троллын бичсэн юмыг тавьжийдаг чамд өөрийн гэсэн толгой байнуу?
Ymar goy uneng helvee! Jinhene ter oros heleer ni pyat 0 (5:0) hiichle shd daind urhidsan novshiig
Hhaa naana uheerei