Бууж өгөх үү?

Өдрийн мэнд. Нэг бүсгүйг 5 жил хайлаа. Анх 18-онд оюутан болоод Хятадад танилцаж байсан Өвөрмонгол охин юм л даа. Бид 2-ын хувьд анхны харцаар бие биедээ дурласан. 4 сар ширтэлцэж явсны эцэст танилцсан ч нээх дотно болж амжаагүй корона гараад хил хаагаад тэгээд ер нь холбоо тасарсан.

Сүүлдээ яг олох болов уу эсвэл олсон ч яг миний хүлээж байсан шиг тийм сайхан учрал хүлээхгүй байх вий гэсэн айдастай байгаад байх юм. Нэгэнт амьдралынхаа 5-6 жилийг зарцуулсан юм чинь хайж олох уу? Эсвэл бууж өгөөд залуу байгаа дээрээ түүнийг дурсамж болгоод шинэ хайртай учирсан нь дээр болов уу?

3 Comments

  1. Scott says:

    T1 ats we yamar mungutei zawtaimbee

  2. Үнэн says:

    Учирах ёстой хүмүүс учирдаг юмаа. Хэрэв та 2 учирах ёстой бол заавал дахиж уулзалдах л байсан. Харин чамд үнэхээр уулзах хүсэл байгаа л бол маш эрчимтэйгээр бүх чадлаа зарцуулаад, байж болох бүх аргаар хайгаад үз олдохгүй бол тэгээд больсон дээр уулзах ёсгүй л гэсэн үг.

    • Танил мэдрэмж says:

      Үзээд алдаач бүтвэл тэр л биз, бүтэхгүй бол тэр л биз, гол нь чи тэрэнтэй яг амьдарна гэсэн төлөвлөгөө байгаа муу, эсвэл ганц уулзаад өдрийг сайхан бодож өнгөрөөж болно шд. Яг midnight sunrise кино шиг өсвөр насандаа уулзаад идэр насандаа уулзаад сүүлд хөгшисөн хойноо уулзаад яг тэр кино шиг хэхэ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.