Зөв амьдар, зөв бай хүмүүс минь…

Үеэл дүү маань эхнэр хүүхэдтэй сайхан л айл байлаа. Хэдэн жилийн өмнөөс нэг хүүхэнтэй учиртай болоод салж хагацахгүй дээрээ тулаад хамаг юм аа хаяад нөгөө хүүхэнтэйгээ суучихлаа. Эхнэрийг нь ч элдэв бусаар доромжлоол.

Гэтэл саяхан дүү маань осолд ороод эмчилгээ хийлгээд засал авахгүй 2 хөлөө тайруулчихлаа. Нөгөө сүүлд суусан хүүхэн нь хамаг юм аа зараад тавилгаа ачаад нутаг руугаа явчихлаа. Одоо энэ хүн үйлийн үрээ эдлээд эрхтэн дутуу болоод хэвтэж байна. Хийж буй зүйлийнхээ ар хойчид гарах үр дүнг сайн бодож байж асуудал тарьж байгаарай айл гэр үймүүлэгчидээ.

Нөгөө хүүхэн ч бас хэзээ өдөр үйлийн үрээ эдлэх л байлгүй. Харин дайрсан хүн нь олдоогүй. Бэрээ бол хэзээд хайрлаж хамгаална гэж боддог. Дүүгээ бас хохино гэх нь ч хаашаа юм. Үйлийн үр гэдэг байдаг гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Зөв амьдар, зөв бай хүмүүс минь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.