Зөв зохистой баярлаж, нөхөрлөж сураасай гэж л хүсэж байна…

Архигүйгээр гэр бүлийн баяруудаа тэмдэглэж, архигүйгээр гэртээ найзуудтайгаа уулзаж баймаар байна. Баяр бүрээр архи хэрэглээд байхаар хүүхдүүдэд тань баярлахдаа архи хэрэглэх ёстой юм байна, найзууд уулзахаараа архи уудаг юм байна гэсэн ойлголт хүссэн хүсээгүй далд ухамсарт нь сууж байдаг юм шүү.

Бидний бага насанд яг л ийм байсан, бүх л баяр, уулзалт архитай, тэр битгий хэл ямарч шалтгаангүй архидалт харж өссөн. Одоо бидний үеийнхэн архигүй баярлаж чаддаггүй, архигүй сэтгэлээ нээж ярьж чаддаггүй, архигүй ажил бүтээж мэддэггүй, архигүй зугаалж аялаж үзээгүй шахуу л хүмүүс болсон шүү дээ.

Гэхдээ бүгд биш бурууг нь ойлгосон хүмүүс байдагт баярладаг. Бид энэ хэвшлээрээ явсаар дуусах л байх. Харин хүүхдүүд маань энэ зүйлийг давтахгүй зөв зохистой баярлаж, нөхөрлөж сураасай гэж л хүсэж байна…

COPY: Сэтгэлзүйч Х.Дүүрэнжаргал

1 Comment

  1. Үнэн says:

    Яг үнэн шүү. санал нэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.