Энэ өдрийн амгаланг эрж Сибирээс мэндчилж байна. Өнөөдөр миний төрсөн өдөр. 50 нас руу тун чиг дөхөж байна. Эрхэмүүдийн бичсэн комментыг уншлаа. Уг нь нэг их уншаад байдаггүй юм л даа. Шууд хэлэхэд БАЯРЛАЛАА. Энэ чинь шүү дээ. Хүмүүс учир нь олдохгүй хараал л бичдэг. Харин энэ удаа жинхэнэ мэдлэг уралдуулжээ. Лена мөрөн Байгаль нуураас холгүйгээс эх авдаг. Яг Байгалиас авдаггүй тэгээд хойд зүгт 4400 км урсаж хойд мөсөн далайд цутгана. Энэ холд цаг агаар эрс тэрс байж таарна. Иркутск мужид хавар болж цөн түрж байхад Сахагийн Тикси орчимд чөмөг царцам хүйтнээрээ таг хөлдүү л байна.
Бас нэг үл ойлголцол байна. Би цэргийн насны залуучуудад хандаагүй гэдгийг та нар ойлгосон байх. Монголд 50 дөхсөн эр шууд л гологдмол болдог. Тэтгэвэрт гарах болоогүй, тэгсэн мөртлөө харуулаас өөр ажил тоохгүй. Эцэст нь амьдралын сонирхолгүй болж гашуун ундаанд нэвт явна. Ямар буруутай гэж? Ийм эрчүүдэд өөрийгөө шинээр нээ, хэн нэгэнд хэрэгтэй эр нь бол гэсэн. Тэгсэн дандаа бөгсөө арчиж сураагүй, нусаа нийж заншаагүй нялхсууд хараал цувуулаад байх юм. 40-өөс дээш насныханыг цэрэгт авахгүй. Харин оршин суух төлбөр л жилд 1 удаа нэхэж авдаг. Төлөхгүй бол виза сунгахгүй.
Энэ удаа уламжлалт сэдвээ түр азная. Сүүлийн нийтлэлийг минь бараг 600 орчим хүн уншисан бололтой. Хараалын комменттой бараг тэнцүү лайк дарж. Баярлаж байна. Комментыг охидууд бичсэн бололтой. Зөв л дөө. Залуус нь гадаад руу тэмүүлсэн Монголд эмзэг л асуудал. Гэхдээ л ахмад насны бидний эрчүүд гологдох болоогүй гэдгээ энд мэдэрч жаргадаг л юм даа. Дайн шувтрах талруу хэвийлээ. Удахгүй гал зогсох биз. Гэхдээ бүүр нэг сайхан тайван болохгүй биз дээ. Оросын зэвсгийн үйлдвэрүүд маш эрчимжиж байна. Ажиллах хүчийг баруун солгойгүй авч байна. Ажилчинаа тогтоохын тулд цалинг дээш нь шийдэж байна. Монголд хотхоны харуул хийж байсан гагнуурчин энд од болж л байна. Тэр одууд чинь НУТАГТАА гологдсон хижээл насны бид шүү дээ. Ийм л эрчүүд нааш ханд. Бусад нь анхаарал тавьсанд баярлалаа. Спасибо. Прощай.
Энэхэнээр завсарлая. Хараалыг тоохгүй хэрүүлийг хийхгүй магтаалыг алдахгүй. Түр бака…
13 Comments
Тэнэг гэнэн монголчууд минь хүний наймааны золиос болов доо. Эх орондоо хоосон ч гэсэн хэвтэж байх чинь жаргал шүү
Украйнруу гшаачих гээд л манай муу ажилгүй хэдийг эргүүлээд л байна уу тийшээ л битгий яваарай нөхдүүдээ мөнгө хэрэгтэй ч аминхас илүү мөнгө гэж юу байх билээ. Тэгж гадагшаа явмаар байгах бол хятад явж мал хариулаач ядаж амьд ирнэ ү дээ
Сайн байна уу?Орос хэл бага зэрэг мэднэ.Нас50 гарсан.Халтуур хийдэг.Машин муудлаа.Хийх юм ч алга.Гэр бүлгүй.Та надад итгэж болно.Дараагийн чинь хүлээж байна.Хаягаа үлдээнэ.Түр бака
Amar baina uu?Bi malchin.Nodnin ovol zudaar hotoo harluulsan.Hotod ajil hiih hun baihgui geh mortloo nas sonsood avahgui yum.54 nastai.Oros hel baihgui.Tand itgej baina.Daraagiin deer haygaa bichne.
Сайн уу?Ажлаасаа хөөгдсөн.цалингаа нэхэж муудалцаад.нас 51.Барилгын мужаан.Авгай салсан.хүүхэдгүй.Би яс байж чадна.Очий.Энэ хогийн амьдралаас үнэн залхаж байна.Өвгөн зөнөгөөрөө дуудуулж явмааргүй байна.Таны дараагийн нийтлэлээр би хаягаа үлдээнэ.Надад туслаарай.
Аанхаа Эрхүү мужид байдаг юм биздээ. Эрхүү мужийн Лена мөрний эрэг дээр байдаг томоохон завод, фабрикууд байх магадлалтай хот гэхээр Усть-кут 37к, Киренск – 11к хүн амтай. Дийлэнх аж үйлдвэрийн хотууд нь Иркутскийн областьд Ангар, Енисей мөрнөө дагаж байрладаг. Бусад нь дандаа хүн ам нь жилээс жилд цөөрч байгаа мянгаас цөөн хүн амтай тосгод, ганц томхон тосгон нь 6К орчим хүнтэй Качуг тосгон л байна.
Газарзүйн байрлалаар Усть-кут нь урагшаагаа якутаас илүү байгаль нуур талруугаа байна. Цаг агаар харвал өвөлдөө -56 хүрдэг хүйтэн газар байна. Хэдийд цөн төрснийг сонирхсон 2021 онд 5 сарын 4-н, 2023 онд 5 сарын 6-н гээд явж байна. Өмнөд нийтлэл бичсэнээс бараг 2 сар хагасын дараа. Байгаль нууртай ойрхон Ленагийн тосгодод 4 сарын 26-ны алдад эхэлдэг гэж байна. Гэхдээ байгаль нууртай ойрхон тосгодод дээр хэлсэнчлэн ямар ч үйлдвэрлэл ажлын байр алга.
Энэ товарищ ингэхээр л сэжигтэй байгаа юмдаа.
COPY# Чиний нэлээд олон бичлэгийг уншлаа. Чи нэлээн олон юмнаас худлаа бичдэг болох чинь харагдаж байна.
Анхны постдоо орост цалин сарын 150-220 мянган рубльтэй ажлын байрууд зөндөө байна гэж байсан. Зөндөө байсан бол яагаад 210 мянган рублийн цалинтай украины дайнд гэрээгээр орж хэдэн мянгаараа үхээд байна? 1500 долларын цалинтай хүн 2100 долларын цалинтай ажлын байрлуу явж тэндээ үхэхийг бодох уу? Худал шааж байгаа чинь ингээд л илэрч байна.
Лена мөрний хөвөөнөөс бичиж байна гэж байлуу? Чи якутаас байхнээ. Одоо якутад хавар боллоо юу? Прогноз погоды в якутске гэж гүүглэдэе. Ойрын 10 хоногийн хамгийн дулаан өдөр -18 градус, хамгийн хүйтэн нь 2 сарын 27-нд -38 болж байна? Тэр тусмаа 10 хоногийн дараах 27-ны шөнө шүү хаха. 2024 онд 5-р сарын 11-18 ны хооронд Лена мөрөнд цөн түрсэн гэж байна. Бүхэл бүтэн 3 сар болж байна, тийм байхад үхсний чинь удахгуй. – Чи дахиад л худлаа хэллээ.
Якутад оросын иргэншилгүй цагаач хэр цалин авдаг вэ гэсэн чинь юун ажил хийх, 2024 оны 4 сарын 8-ны өдөр якутын захирагч гадны иргэдийг 10 салбарт ажил эрхэлхийг хориглосон тушаал гаргасан нь нэтэд байж байна: ХАА, ойн аж ахуй, загас агнуур, боловсруулах үйлдвэр, барилга, бөөний ба жижиглэнгийн худалдаа, тээвэр ба хадгалалт, зочид буудал ба нийтийн хоол хүнс, үл хөдлөх хөрөнгийн гүйлгээ, боловсрол, ба эрүүл мэнд, мэргэжлийн, шинжлэх ухаан ба техникийн үйл ажиллагаа гэж байна. Ийм байхад юун наана чинь ажиллах. Худлаа шаадаг чинь дахиад л гарлаа.
Якутад рас хоорондын (үндэстэн биш шүү хар, шар, цагаан арьстан гэж), гэр бүл болох үзэгдэл оростоо хамгийн бага гэж байна шүү хахаха. Ази эрчүүдийг голдог цагаан хүүхнүүд орос хэл ч олигтой мэдэхгүй монголтой ёстой суулаа юу? Чи дахиад л худлаа шаалаа.
Дээрх постдоо цэргийн тусгай ажиллагаа гэж шаалуу. Баас минь чи яасан оросын суртал ухуулагчийн үгээр бичдэгийн. Энгийн орос хүртэл наадхыг чинь дайн л гэж ярьдаг юм шдээ. Чи зүгээр худлаа үнэн пост тавиад монгол эрчүүдийн толгойг эргүүлж украинлуу дайнд явуулах гэсэн ФСБ-н хөлсний нохой л байна. Орост ажил бий гэж худлаа дуудчаад шууд дайнд цөлсөн энэтхэг, сомали, куб, иран гээд өчнөөн улсын иргэд цаана чинь украинд олзлогдчоод ярилцлага өгч байна.
Чи энд шүүмж бичсэн залуусыг атаархсан гэж шаадаг билүү? Чамд ацаараа атаархдын, захын солонгост ажилладаг монгол чиний ярьсан цалинг чинь доод тал нь 2-3 нугалаад олж байгаа. Харин чиний наад худал тархи угаалтад чинь итгээд нэг ч атугай гэнэн монгол эр битгий дайнд үхээсэй гэсэндээ бичиж байна. Бичиж байгаа бүр чинь үнэн гэвэл чи наанаа, ямар ажлын байрууд байгаа вэбсайтаа тавчих. Өөрөө хаана ажиллдаг юү хийдгээ бас бичээд, ютуб, фэйсэд лайв хийгээд бодитойгоор харуулчих.
Сайтын админ энэ мэтийн орос троллын бичсэн юмыг тавьжийдаг чамд өөрийн гэсэн толгой байнуу?
Сайн байна уу?Би 60 дөхөж байна.Ажил олдох болвуу?Нарантуул дээр бараа зөөдөг.Одоо бие дийлэхээ болих нь.Дараагийн чинь хүлээж байна.
Сайн уу?Би 50тай.Тэтгэвэр болоогүй.Ажил гэвэл төлбөртэй зогсоолд манаач.Гарааны 80цаас.Тэрнээс нь НД гээд суутгана.Эхнэр машинд дайруулаад сар хэвтэрт байгаад тэнгэрт хальсан.Би орост чинь очий.Юү ч хамаагүй хийнэ.Монголд шулах залилахаар өөр юү ч алга.Дараагийн нийтлэлт би утсаа бичнэ.Хариу хүлээнэ.Баяртай
Цаад Оросууд чинь шоронгууд нь хов хоосон болоод сүүлд шоронгийн барилгуудаа дуудлага худалдаагаар зарж байна. Бас баахан Дагестан залуучуудыг бөөнөөр нь баривчилж байна. Буриад Тува дууссан, одоо Чечень, дагестан, нтр луугаа орж байх шиг. Энэнд итгэдэг мал байхгүй л дээ. Биднийг их тэнэг гэж боддог юм шиг байгаан.
Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.Сайхан хаваржиж байна уу?Дайн дуусах шинж байна уу?Би 46 настай.Барилгад ажилдаг.Цалин өхгүй хоёр сар болоо.Байдагүй.Одоо хөгшинөөр дуудаад загнаад жийгээд уналаа.Авгай салаад явсан.ядуу байж залхаж байна гэсэн.Монголд хорогдох юу ч байхгуй.Наана чинь очиж үзээд алдий.Дараагийн нийтлэл дэр чинь комент бичиж утсаа үлдээнэ.хОЛБОГДООРОЙ ГУЙЯ.Энд гуйлагчин болж үхэх наана чинь үхэх ямар ялгаа байсын цус.
Админ энэ худ орчуулсан луйврыг болиулаачээ
Украины сумыг цөөлөх бамбай болгож ашиглах хүн хэдэн настай байх нь хамаагүй ш дээ.
Интернетэд явж байгаа орос цэргүүдийн бичлэгүүдийг хараа биз дээ.
ДОХ, сүрьеэтэй, хөгжлийн бэрхшээлтэй, 60-70 настай эрчүүдээ хүртэл Украинд аваачсан байналээ ш дээ танай Путлер чинь