Сайн байцгаана уу эрчүүдээ…

Эрхэм Монгол эрчүүдийн амрыг айлтгая. Өргөн Сибирээс би л байна. Өнөөдөр би баяртай байна. Энд одоо ганц Монгол биш болсон. Над шиг хэцүүдсэн эр намайг сураад ирлээ. Маргаашнаас ажилдаа орно. Дорноговийн сайхан эр байна. Дөнгөж 40 гарсан. Дороо борлогдоно доо. Гэм нь Орос хэлэнд тааруу. Сургаж таарна. Эхнэр нь Өвөр монгол дагаад талийсан юм байх.

Сибирьт онцгой хүйтэрч байна. Тас няс хийж байна. Харзалж байдаг уулын гол хүртэл таг хөлдсөн. За одоо уламжлалт сэдэвдээ орьё. Орос эмэгтэйчүүд өлчир. Дээгүүрээ үстэй ноостой юм өмсдөг мөртлөө доогуураа нимгэн трико углаад л болоо шахуу. Тэгсэн мөртлөө цистид өвдлөө гэхгүй. Бие нь гал шиг халуун. Өвөр нь дулаан гэж. Солонгос сериал энд гарахгүй. Мексик Оросын сериалууд их үзэж байна. Тийм болохоор кинонд их дурлаж ороод байхгүй. Бензин хямд болохоор хүүхнүүд орос машинаа бариад л ажилдаа. Хуучин хямд бас туулац сайтай. Эр хүнийг нэг өвөртөлсөн л бол барагтай тавихгүй нилээн шазруун дурлана. Харин үнэнч шүү. Далайн эрэгт биеэ наранд шарах боломж багатай болохоор бие нь цагаан зөөлөн. Тэврүүлээд хэвтэж байхад сайхан. Үүлэн бороонд төрөлхийн чадварлаг. Эрийг яаж жаргаахыг асуухгүй л мэднэ. Хэн заасан юм бол гэмээр.

Өөрөө тавихдаа харин ч нэг ханах шиг болно. Бараг ухаан алдах шахна. Эсвэл уйлна. Эр нөхрөө унтасны дараа л унтдаг байх. Би л лав ханийгаа надаас түрүүлж унтахыг хараагүй. Хамаг биеийг доодох дээдэхгүй илээд л, энд тэнд үнсээд л хэвтэж байдаг. Нөхөр нь ажлаа тараад шууд гэртээ ирвэл орос эхнэрт жаргал. Нэг их гадуур ажил гээд байх юм ч бага. Бас хартай байх нь их. Эр нөхрөө өөр хүүхэнтэй гардаад авчихаад өөрөө их шанална. Харин юуны туханд хүрэлгүй хөөгөөд байхгүй. Бас хэрүүл хараал ч хийгээд байхгүй. Дахиад уулзуулахгүйг хичээнэ. Тэр хүүхнээс илүү болох гэж оролдоно. Тэрийг нь харахаар эр хүний хайр улам л хүрэх юм билээ. Орос хоол харьцангүй амархан энгийн хоол. Орос эхнэр нарийн амттай хоол хийхийг олон харахгүй.Үндсэндээ сайн тогооч биш. Харин нөхөр нь хоол хийвэл үхтэл баярлана.

Энүүхэнээр зогсоё. Хараалыг тоохгүй, хэрүүлийг хийхгүй магтаалыг алдахгүй. Түр бака…

1 Comment

  1. . says:

    Телеграм залилан орчуулаад тавьсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.