Тэнэг хүүхнүүд…

Манай эхнэр эгч дүү 4-үүлээ. 3 эмэгтэй 1 эрэгтэй хүүхэдтэй айлын охин л доо. Бид одоо 40 гарж яваа хүмүүс. Манай хадам аав гэж насаараа нэг байгууллагад ажилласан хүн байдаг юм. Хадам ээж нас бараад бараг 6-7 жил болж байгаа. Тийм болохоор том охинтойгоо хамт байдаг. Том охин нь гэж нөхрөөсөө салаад өөр хүнтэй суух гэж байгаад бас таарч тохироогүй салчихсан нэг эмэгтэй байгаа. 2 хүүхэдтэй. Том эгч гэхдээ гоё дайлж цайлдаг эмэгтэй байдаг юм. Дээр нь дүү нараасаа олон эгч. Ер нь бол ээжийн оронд ээж л гэсэн үг. Тийм болохоор дүү нар нь үе үе очдог. Нэг тийм л гэр бүл байна даа.

Би сүүлийн хэдэн жил хадам аавыгаа маш их өрөвддөг болсон. Насаараа ажил хийж ирсэн. Залуу байх даа тэгж их ууж барьж байгаагүй. Яахав жирийн л ууж идэж баярлаж цэнгэж ирсэн. Гол нь 4 хүүхдээ ёстой амьдралд залгуулж чадсан буянтай хүн байдаг юм. Одоо чааваас хөл гар нь их өвддөг болж гадаа гарахаар үсрээд л байрны гадаа хүүхдийн тоглоомны хажууд сууж байгаа харагддаг. Гэхдээ ухаан санаа бол гайгүй шүү. Тэтгэвэрт гарснаасаа хойш жоохон шүлэг энэ тэр бичих гэж оролддог болсон. Хөөрхий цагийг өөрөөр яаж өнгөрөөхөв дээ. Намайг очихоор нөгөө хэдэн бичсэн юм аа үзүүлэх дуртай гэтэл энэ хүүхнүүд ямар тэнэг байдаг юм бэ. Өдий 50 гарсан эгч 40-тэй 2 дүү нар нь аавыгаа их хорьж цагдах юм. Очоод нөгөө бичсэн шүлгээ үзүүлээд жоохон уншиж барих гэхээр нь аав битгий хачин юм яриад бай наадахаа боль гээд л загнаад байх юм. Бүр нэг өөрийн хараан дор номхон суулгачих санаатай. Аав яахав тэгэж байгаад л юмнуудаа буцаагаад далд хийчихнэ. Хөөрхий өрөвдөлтэй тэгээд зурагт үзэх гэхээр нөгөө том охин нь нэг тэнэг солонгос кино тавиад суучихна. Нэг айлын жоохон хүүхэд шиг л цомцойгоод суучихна.

За тэгээд нөгөө дүү нар нь ирэхээрээ аавыгаа асарч тойлно гэсэн юм байхгүй загнаад үйл хөдлөлийг нь заагаад эхлэчихнэ. Монгол хөгшин хүн чинь давстай хар цай уудаг даа. Гэтэл тэрнийг нь хорьчихсон. Аав наадахаа боль биед муу гэсэн гээд л. Хаанаас нэг юм олоод дуулчихдаг юм бүү мэд. Цай май ч ууж болохгүй гэрийн хорионд тэгээд юм хум ч ярьж болохгүй. Эр хүн болсон юм хойно хааяа бас ганцаараа 100 татна. Хөгшин хүн яаж ч уугаад залуу хүн шиг ууна гэж байхав. Үсрээд л 200 гр ууна биз. Гэтэл нөгөө охидууд нь хүмүүсийн бэлэглэсэн архийг нь нэг өдөр гаргаад хаячихсан. Аав та архи битгий уу. Бүр яг шорон.

Тэр хүн чинь насаараа ажил хийсэн хүн. Одоо гарья ч гарж чадахгүй унтья ч унтаж чадахгүй ярих найз нөхөд байхгүй. Ганц байгаа юм нь хөөрхий дурсамж, тэр дурсамжаа сэргээж жоохон өөрөө өөртөө хөгжилтэй байх гэхээр тэрнийг нь авчихсан. Дээр манайд нөгөө эгч дүү нар нь ирээд ярилцаж байнаа. Аав архи уугаад байна, одоо яах уу архины эмчилгээнд явуулах гэж хуцдагийн муу өлөгчингүүд. Тэгээд л эд нар шиг тэнэгтээд зурагт гөлийгөөд сууж байх ёстой юм гэнэ. Архи аймаар ууж байна аа ч гэх шиг чааваас 100-хан гр ш дэ. Энд архинаас гаргадаг ийм хүн байна тийм хүн байна. Бөө дээр аваачья ч гэх шиг. Би бүр сонсож байгаад хэрэлдсэн. Та нар ямар муу малнууд вэ? Тэр хүн чинь одоо энэ архинаас өөр баяр баясал авчирдаг юм юу ч үлдээгүй. Та нар гараад хүссэн хүнтэй секс хийгээд хүссэн хүнтэйгээ хоол унд хийж идээд баяр хөөртэй байдаг юм байгаа биз тэр чинь шаал өөр ертөнцөд амьдарч байгаа. Архи уусан уугаагүй ялгаагүй нэг их удахгүй үхнэ. Тэрний хооронд яадаг юм. Уугаал унтана биз. Ямар агсам согтуу тавиад авгай хүүхэн эргүүлээд байгаа юм уу. Уугаад л унтчихдаг биз дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь өөдөөс юм хэлж чадахгүй л байна лээ. Гэхдээ юу ч өөрчлөгдөөгүй ээ. Ээ дээ энэ хүүхнүүдээ ёстой ухаан богино юу ч ойлгохгүй…

7 Comments

  1. Zul says:

    Estoi mongol huuhnuudin niitleg turh bn. Neeh uchirgui archaatau hun shig huniig zagnaal ntr yaridii bnlee nad ruu tegj bgaagui e rn ajiglahad. Bugd naadah shig chin zuer l ajliig hiiged ugchih umiig uuur hun zuv zuer olood hiilgechdeg ajliig neeh sur badruullaal zagnaal uurlaal aashlaal hidii bnlee haha. Estoi nervee barj uursdiinhuu ego g tejeedeg sanagdsan da. Yag yamar huhnuud n tiim bn geheer bolovsolrgui bas uuuriigu sonsdogui uuriiguu oilgodogui olon huuhedte. Tegsenee aashta bdg geel erguuteed bdji bnlee. Eniigee zas yanzal geheer ulam zuruud bdg shine ue gaigui bolj bgaa gej naidii. Naad 3 chin oilgohgui bhoo. Huduu usuugui humuus shig sanagdlaa

  2. Р says:

    Эхлээд эхнэрээ өөрийн талд оруул.Дараа нь нэг эгчийг нь гартаа оруул.Том эгч бол хамгийн амархан.Өвгөн өнгөрснөөс хойш ойлгоод чамд талархана.

  3. Santii says:

    Хүүхнүүд байгалиасаа толгой тархи нь ажиллахгүй. Үндсэн үүрэг нь хүүхэд төрүүлэх, хөхүүлэх. Наад хэд чинь мэдлэг боловсрол юу ч байхгүй, элдэв хуйвалдааны онол, худал мэдээлэлд тархиа угаалгачихсан тэнэг малнууд шдээ. Тэгээд юм л бол лам бөө гэнэ чааваас. Цахим залиланд өртөгсдийн 80-90% нь эмэгтэйчүүд гэж байгаан. Шинжлэх ухааны үндэстэй реалист юманд итгэхгүй. Манай нэг таньдаг тэнэг хүүхэн байна. Билл гейтс дэлхийн хүн амыг цөөлөх гэж байгаа гэнэ хаха. Яаж ч бодсон бизнесмэн хүнд дэлхийн хүн ам олон байх нь ашигтай шүүдээ. Холливуын одод үхчихсэн оронд нь хувилбарууд нь яваад байна л гэнэ, хаха. Шинжлэх ухаан одоо болтол хүн хувилаагүй байгаа. Бас олны танил одод хүүхдийн цус уудаг тул залуу байдаг л гэнэ. Зомби биш дээ хаха, тэд чинь хар ажил хийхгүй, аль амттай шимттэй зүйл идэж, фитнесд явж, өөрийгөө арчилж тордоно шүү дээ мөнгөтэй учраас. Ийм балай юманд итгэдэг тул эмэгтэйчүүд хэзээ ч ухаантай байдаггүй, дэлхийн шилдэг нээлт , бүтээлийг бүгдийг эрчүүд хийсэн. Эмэгтэйчүүдийн зохион бүтээсэн юм нэг ч байхгүй. Мөн дэлхийн улс төр, эдийн засагт олонхи нь буюу 99% нь эрчүүд зонхилдог. Удирдах албан тушаалд ч эрчүүд олонхи байдаг. Хүүхнүүдтэй шинжлэх ухаан, улс төр, нийгэм, амьдрал яриад хэрэггүй тэд ойлгохгүй, харин бөгс бөөр, шоу цэнгээн, элдэв цуу ярианд л тэд итгэнэ. мал шүү дэ тэд

    • По says:

      Наад ажлын хүүхэн чинь үнэн юм ярисан байна шүү. Ядаж л англи хэлтэй хүн бна

      • Santii says:

        Үхсэн ацны англи хэл байхав дээ.Адилхан тэнэг авгай нараасаа сонссон зүйлээ ярьж байхгүй юу хаха

  4. ГТ says:

    Наад философийг ойлгох хүн ер нь цөөхөн дөө. Юмыг амьдралтай нийцүүлж ойлгодог хүний нийтлэл бас эерэг сэтгэгдэл үлдээж байна. Өнгөрсний дараа биш амьд дээр нь харамсахгүйгээр харагдаж, юунаас аз жаргал мэдэрч байна тэрийг нь өгөх хэрэгтэй

  5. ГТ says:

    Наад философийг ойлгох хүн ер нь цөөхөн дөө. Юмыг амьдралтай нийцүүлж ойлгодог хүний нийтлэл бас эерэг сэтгэгдэл үлдээж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.