Ядаргаатах юм аа…

Нөхөртэйгээ учраад маш их баярласан гоё байдаг. Гэвч нэг асуудал байнга намайг зовоодог боловч манай нөхөр түүнийг мэддэггүй, ухаарч чаддаггүй. Өмнө нь нэг хүүхэнтэй амьдарч байгаад салснаас хойш тогтсон шарх! Тэр хүүхэн гадуур тэнэж яваад жирэмслээд хамаг хөрөнгийг нь аваад салсан гэсэн. Үнэндээ тэрнээсээ тогтсон шарх юм уу?

Манай нөхөр “хайртай” хэрнээ намайг үргэлж хардаж гүтгэдэг. Хамт байвал тэгэхгүй байх хол байдаг болохоор тэр юм уу. Гадуур гараад эмэгтэйчүүдээрээ юм яриад жоохон оройтоход хэдэн орой дараалж тэрийг л яриад гүтгээд байх юм. Би гадуур эрэгтэй хүнтэй уулзах битгий хэл яагаа ч үгүй байхад л “явсан” энэ тэр гэх юм аа яах вэ? Ийм хүнийг яавал дээр вэ?

Нэг юм аа улиг болтол ярьдаг тэгээд орой бүр нөгөөдөх ярианаас болоод уур уцаар хөдлөх, аргаа барах үе их байна. Яагаад гэвэл тайлбарлахаар хэзээ ч ойлгохгүй. Сүмд явдаг элдэв архи дарс тамхи ямарч зуршилгүй, шоудах ч сонирхолгүй, намайг ажлын эгч нартай юм яриад, нүүрэндээ маск тавиулж оройтсны төлөө хэдэн орой “тэр сэдвээр л ядаргаатах юм аа” шөнө орой болтол явсан, би чамайг их хайрладаг гэтэл чи гээд л гүтгээд л.

Үнэндээ би явсаар байгаад л оройтчихсон, би янз бүрийн асуудалгүй. Хамт байгаа эгч нартайгаа машинд байгааг бичлэгээр үзүүлсэн оффист нь байгаагаа харуулсан. Бүх юм аа нуухгүй үнэнээр нь зураг хөргөө явуулаад мэдээлийг байнга явуулдаг, нууж хааж яваад байх сонирхол ч алга. Яавал дээр вэ, өөрийхөө үнэ цэнэ ээ яаж ойлгуулах арга байна уу?

3 Comments

  1. Hor bolohwi says:

    Хүн өөрөө ямар байна тэр шигээ сэтгэдэг. Нөхөр чин хүнтэй явалддаг болоод чамайг ч гэсэн тэгэж байгаа гээд үхчих гээд байхгүы юу. Сэтгэлийн шарх гэдэг нь шалтаг юм бишүү өөрөө явалдаж баыгаад салсан байж болно

  2. Зочин says:

    Гэмтэн шиг хамаг юмаа тайлагнаж амьдрах хэцүү дээ насаараа тэгж амьдарч чадах уу гэдэг ээ бодохгүй юу

  3. ecko says:

    yahaw hartai l bhgui yu. er ni bol zasarkudee. bi ch bas hartai bas l zasarku bh xaxa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.