Ядуу айлын охин

Би 2 дахь амьдралаа эхлээд хэдэн жил болж байгаа юм. Экс бид 2 нэг хүүхэдтэй хүүхэд ээж дээрээ байдаг юм. Эксээсээ салсан шалтгаан нь үнэхээр хүмүүжил таарч тохироогүй юм л даа. Манай экс аягүй муухай хүн байсан гэдгийг өдөр ирэх тусам ойлгож байна даа. Би тийм баян боломжтой айлын хүүхэд биш л дээ. Гэхдээ архи дарс нэг их хэрэглэдэггүй. Ер нь ажилд махруу маягийн хүн л дээ. Манай экс бас нэг ядуу айлын охин байсан. Би тэгээд экстэйгээ танилцаад зиндаа ойролцоо болхоор гоё амьдрах байх гээд итгээд суусан юм.

Гэтэл ёстой андуурсан байсан. 2-3 жил болоод ёстой дийлдэхийн аргагүй муу хүнтэй суусан гэдгээ ухаарсан. Экс бол нэг их ил тод муухай юм хийдэггүй хэлдэггүй. Гэхдээ хамт байхаар аймар муухай мэдрэмж төрүүлдэг болсон. Ядуу айлын охин юмаар дутаж өссөн хүн байсан. Эмэгтэй хүн тийм дутуу ядуу өсөхөөрөө аягүй муухай амиа хичээсэн хүнийг ойлгодоггүй болчихдог юм билээ. Ажил хийгээд л байна хийгээд л байна. Гэхдээ наашаа юу ч гаргахгүй. Аягүй балиар юм аа нуудаг. Цаагуураа тэр ээж рүүгээ мөнгө явуулна. Нэг удаа муухай баригдсан. Надтай суучихаад далдуур хэдэн сая төгрөгний зээл аваад ээждээ өгсөн байдаг юм даа. Тэрнийхээ талаар надад юу ч хэлэхгүй ажил хийгээд л балиар бага багаар төлөөд байсан байгаа юм. Хүүхэдгүй байх даа бол тийм юм хийж болно л доо. Гэхдээ хүүхэдтэй болчихоод амьдрал яг эхлээд айл гэр болж байхад аягүй балиар далдуур санаатай өөдгүй амьтан байсан.

Эхэндээ би ч нэг их тоодоггүй байсан л даа. За миний эхнэр яахав дураараа л явна биз гэж боддог байсан. Гэтэл өдөр ирэх тусам л бүр далд санаа нь цухалзаад болдоггүй. Аймаар муухай дотуур тамиртай. Мөнгө төгрөг яриад л ингье тэгье гэхээр таг болчихдог. Юу ч хамтарч хийж болохгүй аймаар өөдгүй хүн байсан. Би ч эхлээд ганц 2 үг хэлдэг боллоо. Гэтэл миний хэлж байгаа үгийг бүр юу ч гэж тоодоггүй. Амиа хичээгээд л байсан. Тэгэж байгаад би нэг өвдсөн юм аа. Миний өвдөг жоохон асуудалтай юм. Тэгээд 2 долоо хоног юм хум өргөж болохгүй хөлөө амраах хэрэгтэй болоод хөлөндөө наалттай эмнэлэгт хэвтсэн. Хувийн эмнэлэгт хэвтсэн. Тэрнээс өөр шууд эмчилчихээр эмнэлэг байгаагүй. Тэгээд жоохон хадгалсан байсан мөнгөө бүгдийг нь эмчилгээндээ зарцуулсан. Нэмж мөнгө хэрэгтэй болоод хүн амьтнаас зээлэх үү яах уу гээд ярьж байгаад би асуусан. Чи цалнгийн зээл авж болохгүй юу гэсэн чинь юм дуугарахгүй. Тэгээд яагаад болохгүй гэж гээд асуусан чинь аль хэдийн авчихсан байдаг юм. Бүр хэдэн саяын зээл авчихсан тэрнийхээ талаар юу ч хэлээгүй байсан. Тэгээд эхнэр хэлж байна. За би найзаасаа асуугаад хэлья гээд явсан. Явж явж 300К л авчихсан. Би ч тэгээд олж байгаа нь их юм гээд л авсан л даа.

Тэгээд эмнэлэгтэй 10 хоноод гарсан. Мөнгө төгрөг хүрэлцэхгүй өөр арга байгаагүй л дээ. Хэд хоног гэртээ байх даа жоохон бичиг баримт дансны дэвтэр энэ тэр эргүүлж үзлээ. Гэтэл юу олсон гээч. Эхнэр зүгээр л ээждээ сард бараг 700-800к өгдөг байсныг олж мэдсэн. Дээр нь ээж үе үе асууна. Тэгэнгүүт заза би олохыг бодий гээд хүн амьтнаас зээлж барьчихсан. Гэтэл би хань ижил нь өвдөөд тэнд хэцүү мөнгөгүй хэвтэж байхад 300к л олж ирдэг юм даа. Тэрнийгээ олж авчирах даа ямар муухай ууртай байсан гэж бодож байна. Нэг муу гай өвдөөд гай болсон юм шиг л хандаж байсан. Би ёстой тэрнийг нь олж мэдээд аймаар үзэн ядалт төрсөн. Нээрээ арайч дээ нэг гэр бүл байж ийм муухай сэтгэлгүй. Тэр явдал надад аймаар том өөрчлөлт авчирсан. Удалгүй хөл гайгүй болоод буцаад ажилдаа орсон. Нэг дотны найзтайгаа уулзаж ярилцаж үзлээ. Гэтэл юу вэ хүний эхнэр гэргий гэдэг чинь шал өөр байдаг юм билээ. Намайг сонсоод бүр найз гайхаад чи одоо ямар юмтай суучихсан юм бэ. Хүнд хэцүү цагт наадах чинь хань болох хүн биш байна. Эртхэн дээрээ салж амьдралаа бод гэдэг юм. Би ч бодож байгаад маргааш нь эхнэртэй ярьлаа. Чи арайч дээ би чиний хамт амьдарч байгаа нөхөр чинь биз дээ гэж хэлсэн.

Тэгсэн чинь бүр юу гэсэн гээч. Би хэзээ ч ээжид мөнгө өгч байгаагүй чи битгий худлаа ярь гээд өөрийгөө аймаар муухай хаацайлсан. Би бүр хэлээд чи ингэсэн тэгсэн биз дээ гэж хэлсэн чинь битгий худлаа ярь чи аягүй муухай худалч гээд өөртөө ширхэг өө ч халдаагаагүй. Би бүр шоок. Ямар балиар нэрээ боддог ямар муухай хувиа хичээсэн юм бэ. Ахиад хэд хоног бодлоо. Тэгж байгаад би хэлсэн 2-лаа салсан дээр юм байна. Ахиад хэзээ ч өвдөх юм билээ. 2-лаа бол хань ижил байж чадахгүй юм байна гээд хэлсэн. Тэгсэн чинь худлаа уйлж бариад л. Гэхдээ намайг л буруутгаад л байсан. Би бүр тэр хүнийг асуудал тулгаад ярилцангуут дотроос нь аймаар муухай хүн нь цухалзаж байсан. Яая хань ижил нь тэнд өвчтэй байхад ямар ч сэтгэл гаргахгүй гэхдээ ардуур аймаар муухай санаатай амьдардаг хүүхэн. Би тэгээд сарын дараа салсаан. Салсны дараа надаас хүүхэдийн мөнгө гээд сар болгон 500к авахаар тохирсон. Би ч татгалзаагүй. Тэгээд саллаа. Хүүгээ их санадаг байсан даа. Гэхдээ яг салсны дараа тэр хүүхнээс бүр санахаар юм юу ч байхгүй гэдгийг нь олж мэдсэн.

Зүгээр л сексийн харилцаа л байсан юм билээ. Хүүтэйгээ уулзана. Мөнгөө өгнө. Хүүгээ бол хэзээ ч зовоогоогүй. Салаад жилийн дараа би нэг хүнтэй уулздаг болсон. Боломжийн айлын охин. Энэ охинтой сүй тавьсан байгаа. Ер нь ар гэр нь боломжийн болохоор аягүй хүн сайтай санагддаг. Тийм хувиа хичээсэн далд санаа байхгүй аягүй гоё. Ер нь алдаж байж л ойлголоо доо. Ар гэр гэдэг бол маш том нөлөөтэй юм билээ. Би лав хүүгээ том болохоор нь зааж сургана. Хэзээ ч ядуу айлын охинтой сууж болохгүй. Аягүй хүн муутай байдаг юм билээ. Эрэгтэй хүн ядуу байж болно. Харин ядуу даржин айлын охидоос бол үргэлж зайгаа авах ёстой. Тэд бол хамгийн муухай дотроо хоосон өлсгөлөн сэтгэл нь ханаж цадахыг мэдэхгүй хоосон хүмүүс байдаг юм…

15 Comments

  1. asd says:

    Өлөн өсчихөөр тэгдэг юм шиг байгаан, ийм хүнтэй хамт амьдарч байлаа. Элдвийн юм нэхээд ядаргаа болдог нь байна, дээр нь хүмүүжилгүй бол тэгээд амьдралыг сүйрүүлнэдээ.

  2. Алиис says:

    Баян айлын охин дэгээдээд суугаад гэр бүл болчихсон арчаагүй залуучууд сүүлийн үед их болоод бгаа. Жинхэнэ шимэгч нар… чамд харин шимэгч болох заяа дутаж. Болж

  3. Баяр says:

    Хэцүү юм бэ! Чи яаж гэр бүлээ авч явнаа. Олигтойхон эр хүн эмийн халаасруу өнгийдөггүй л юмдаа. Одоо суух хүүхэндээ чи хайргүй ар гэрийн болмж, хөрөнгийг харжээ. Гэхдээ нэг юмыг санаж яв. Өөрөө босгоогүй бүтээгээгүй хөрөнгө бол бусдынх шүү гэдгийг ямагт санаж яв. Би эхнэртэйгээ 20 жил амьдрахдаа халаас хэтэвч авч байгаа цалинтай нь тооцоо хийж байсангүй. Чи арайл арчаагүй байна

    • Залуу says:

      Яагаад гэр бүлээ авч явах ёстой гэж? Эр хүн эм хүний өмнө өртэй юу? Юуны төлөө? Хүүхдүүдтэй болох гэж үү? Хүүхэд ер нь эцсийн эцэст хэнд ашигтай юм? Эмэгтэй хүнд. Хүүхэд насанд хүрээд өөрсдөө ажил төрөлтэй боллоо гэхэд хэнд мөнгөө зориулж байна. Ээждээ, нөгөөдүүл нь ч ичихгүй нэхэх нь олон. Гадагш явлаа гэхэд ээжид бол хувцас хунар, эд хэрэглэл зүсэн зүйлийн юм аавд бол нэг архи. Хөөрхий аав нь архины мөнгө нэхлээ гэхэд хүүхдүүддээ ч эмгэндээ ч буруудаад дуусна.

      Монголд 2021 оны байдлаар эмэгтэйн дундаж наслалт 76.5 бол эрийнх 67.1 байна бараг 10 жилийн зөрүү? Айл бүрт нэг эмээ сууж байдаг биздээ. Эндээс хэн нь хүүхдүүдийнхээ олсон ашиг шимийг илүү хүртэж байна эмэгтэй хүн. Ер нь украинуудын ярьдаг нэг үг байдгийг мэдэх үү? Амжилттай яваа эмэгтэй хүн амьдралдаа 3 хүзүүн дээр суудаг: амьдралын эхний 1/3-т эцэг эхий дараагийн 1/3-г нөхрийн үлдсэн 1/3-г насанд хүрсэн хүүхдүүдийнхээ хүзүүн дээр суудаг гэж. Хатуу боллвч үнэн.

      За тэгээд манайд энийг дэвэргэсэн үзэл сурталын бүхэл бүтэн институт монголд байна. Эхийн ач, эх хүн бурхан бла бла, дуу, шүлэг, зохиол эцгийн талаар бо л сайндаа 1/10. За материаллаг зүйлээ больё гэхэд хэн нь хүүхдүүдээсээ сэтгэлзүйн саппорт авч байна. Бас л эмэгтэй хүн. Угаасаа эмэгтэй хүн анхаарал, халамж шаардсан, илүү хүнтэй харилцах, ярилцах дуртай улсууд. Хүүхдүүдийндээ очоод ярилцна, ийш тийш цуг явна. Монголд бол өвөө нарт бөглөө мултлах хэдэн найзууд нь байхад хватит.

      Эцсийн эцэст эмэгтэй хүн эрэгтэй хүний төлөө биш өөрийн төлөө хүүхэд төрүүлдэг байхгуй юу. Тэгсэн хэрнээ хүүхдийг чинь гаргалаа гэж эрчүүдлүү далайлгаад хүссэнээ авна. Хүний төлөө хүүхэд гаргачихсан юм шиг, өөрөө өтлөөд ашиг шимийг нь хүртэх гэж байж. Эндээс эхнэр авч, хүүхэдтэй болох хэнд ашигтай нь харагдаж байгаа биз. Аан тийм мартаж, хүүхдүүдийнхээ амьдралд орж муу нэр зүүдэг нь хэнүүс билээ? Тэр чинь хүүхдүүдээсээ гарах ашигаас өөрийн хувиа авах гэж, хүргэн бэрүүдтэйгээ тэрсэлдсэн хадам ээж нарын санаархал байхгуй юу.

      Тиймээс наад эр хүн гэр бүлээ авч явах ёстой гэсэн үзлээ зөвхөн өөртөө үлдээ. Угаас дэлхийд хүн ам хэт олон болчихоод, байгалийн нөөц дуусах гээд байна. Эр хүмүүс одоо цагт хувиа бодох, өөрийн олсон юмаа бусдаас харамлах бүрэн эрхтэй. Тэгш эрх гэж шааснаа цагаа болхоор нэг муу паразитыг тэжээгээд, насаараа цуглуулсан хөрөнгөө үлдээж монжуулаад үхэх албагүй.

    • Х says:

      Миний өмнөх амьдрал шиг санагдлаа.7 жил амьдарсан хэрнэ хэдхэн сар болсон мэт ямар ч дурсамж орж ирдэггүй.Үнэхээр ядуу тарчиг өссөн айлын охин хүүхэд бол яг хүний хүн шиг хүйтэн,дээр нь гэрийн ажилд нойл халтар,боловсрол эзэмшүүлэх гээд ч дийлээгүй.Эцэст нь оёдлын үйлдвэрт хонож ажиллаж бна гэж явсаар,үйлдэл дээрээ завхайрч яваад баригдаж дууссан даа хөөрхий.

  4. Gas says:

    Ali ali taldaa l buruu baih shig bna. Herew ger bul iim baina tiim bna nuhurtuu itgeed unenee heleed ger buldee mungu zartsuulj baisan bol ene ger buld asuudal baga garah baisan baih. Neg zorilgo neg ger bul bish bna. Hamtdaa yriltsaad sankhuugee hamt tuluwldug baisan bol uur baih baisan. Ehner chine chamtai yriltsahgui baigaa ni chamd bas asuudal baigaa gesen ug shuu.

  5. Аватар says:

    Ядуу айлын охид угаасаа аав ээж нь үнэ цэнэгүй байдалтай өсгөсөн байдаг учраас янхан шиг л байдаг салсан нь маш зөв ирээдүйд хүүхдүүдээ тамд унахаас аварч байна гэсэн үг

  6. Эрка says:

    ЭЭЖДЭЭ ТУСАЛДАГ МУНДАГ ОХИН БАЙНА. ЧАМ ШТИГ ГОЛОО ЦОХИСОН ХУН ХОГООС САЛСАН НЬ БОЛЖ

  7. Zul says:

    Ih tanil tuuh bn daa haramsaltai n barag bugd iim yaahav il l gargadagui bh. Chi uuruu bas yaduu bolhoor neg heden tugruguu haramlaad buur uurlaad eejdee ugluu ged uurlaad araas n nehel bolson bn. Eejdee ugulgui l yaahavde. Chinii hunii ug sonsson bn nzaaraa amidralaa zaalgad teneg l bn lda. Chi uuruu bas yaduu tolgoitoi bn da. Yaduu hun hund yu ch ugduguu bolhoor yu ch oldoggui bh. Zaluus munguni asuuldalta ohiduudad durtai l bdag da. Amarhan uvurt n orodg um shig bnlee

  8. Ах says:

    Буруугаа өөрөөсөө хай гомо банди минь, чам шиг юм л энд ийм юм бичнэ…

  9. Ray says:

    Unshij bhdaa yamar shalchig bandi we gj bodoj btal humuus shalchig golog gdgiig bichsen bnoo haha chi butehgui ee sda mangar batsaan l bna

  10. Zaluuu says:

    Shalchignasan pisdaa ve hahahaha toruulj usgusun eejde mungu ugulgui yahav ymr uur erin boov huhuud terende mungu uguud bga bish! Manai mongolin erchuud neg iim ulun zolbin shalchignuur bolchijee! Ochij ochood ehnerteige munguni heru higed

  11. Зочин says:

    Айлын охины буруу байсан л байх чи өөрөө бас аягүй шалчиг уу үгүй юу амьдралаа залаад аваад явчих чадваргүй л байна даа

  12. Зочин says:

    Өсөхийн өлөн нь арилаагүй хүүхэн таарч дээ

  13. osohiin olon hezee ch tavigdahgui ugaasaa or zeelend barigdsan humuus mongotoi buruu haritsdag humuus l bainga or zeeltei baina. Zeel avsan bol zeelee tolj duustal sain ajilaad busee changalaad ard ni garna gej baihgui negee duusaagui nogoogoos nemj avaad l ulam orond orno. Mongogui baij baahan hudlaa amlana. Avaaagui baihgui zeelnii mongo amaaraa taraagaad ideed duuschihna. Tegeed ali boloh ajilgui ali boloh ih untah buhii l arga zamiig haina. zavaan hun moljij shulj amidrah hobby toi hezee mongotoi boloh tavilangui zayagaui har pizdaanuud enuugeer neg baina. Sejgiin har pizdaanuud amidralaas zaillaasai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.