Сайн байцгаана уу? За манайхаан эрэгтэй эмэгтэй гэлтгүй бэлгийн харьцаанд орсон болон орох гэж байгаа бүх хүмүүст бэлгийн ариун цэврийн талаар бичье. Бэлгийн замын маш олон төрлийн өвчин нян бактер вирус байдаг учраас та бүхэн минь болж өгвөл нэг л бэлгийн хамтрагчтай байгаарай.
Одоо үед монголд ер нь бэлгийн замын өвчингүй хүн гэж байхгүй боллоо. Хүн бүр эмнэлэг ороод бэлгийн замын pcr шинжилгээнд хамрагдаад үзээрэй. Хэдэн төрлийн вирустэй байна гэдгээ шалгаад үзээрэй. Эрэгтэй хүмүүст шинж тэмдэг илрэх нь бага байдаг учраас эрэгтэй хүмүүс мэддэггүй тоохгүй яваад байдаг байх магадлалтай. Мөн бэлгийн харьцаанд орохын өмнө болон дараа заавал угааж хэвшээрэй. Эрүүл хүнээс эрүүл хүүхэд төрөх учраас ариун цэврээ маш дээд зэргээр хангах ёстой хамгийн чухал зүйл юм шүү…